x

ОХУ-ын ерөнхийлөгч батлан хамгаалах салбарын төсвөө нэмэгдүүлэв

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин даваа гаригт ирэх оны төсвийн хуулийн төсөлд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Ингэхдээ цэрэг батлан хамгаалах салбарт зарцуулах төсвийг ирэх 2024 онд 30 хувиар нэмэгдүүлнэ гэж тусгаж өглөө. Москва Украин руу чиглэсэн дайны үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх гэж байгаа нь энэ бололтой гэж олон улсын агентлагууд мэдээлж байна.

Ирэх оны төсвийн хөрөнгийн нэмэгдлийн 40 орчим хувь нь зөвхөн батлан хамгаалах, аюулгүй байдлын салбарт чиглэнэ гэж ОХУ-ын зүгээс мэдэгдсэн байна. Дан ганц батлан хамгаалах салбарын төсөв л гэхэд 2023 оныхоос 70 хувиар нэмэгдэх төлөвтэй байна. ОХУ ирэх оны төсвийн орлогыг 35 их наяд рубль буюу 400 орчим тэрбум америк долларт хүргэх томоохон зорилт тавиад байгаа. Энэ нь 2023 онд хүргэнэ гэсэн зорилтоос 22 хувиар өссөн дүн юм. ОХУ энэ зорилтдоо хүрэхийн тулд аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийн татварыг өсгөж магадгүй гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна. Энэ удаагийн төсвийн хуулийн төслийг Оросын Төрийн Дум болон Холбооны Зөвлөл аль аль нь зөвшөөрөөд байсан юм. Тэгвэл энэ долоо хоногт ийнхүү ерөнхийлөгч Владимир Путин хуульд гарын үсэг зурж, төсвийн хуулийг эцэслэн баталж байна.

Монголын мэдээ


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 22 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 24 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 27 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 19 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 20 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 26 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top