x

Британичууд Оросын сансарын хүчийг шагширав гэнэ

Британийн Daily Express сонин оросын пуужингийн "Авангард" цогцолборын боломжийн тухай өөрийн ажиглалтаас уншигчтай хуваалцав. Дэлхийн аль цэгт цохилт өгөх, түүнийг хаанаас харваж болох вэ?!

"Авангард" хэр хугацаанд АНУ хүрэх вэ?

Daily Express бичихдээ, энэ пуужингийн ер бусын чадвар нь түүнийг дэлхийн агаар мандлын цаанаас харваад богинохон хугацааны дотор дэлхийн ямар ч цэгт цохилт өгөх боломжтой гэжээ.

"Путингийн "солир" гэж нэрлээд байсан "пуужин" дэлхийн агаар мандлын цаанаас харвагдаж, дэлхийн аль ч цэгт хэд хэдэн байнд 30 минутын дотор тусна" гэж сонины материалд өгүүлжээ.

Өгүүлэлд тэмдэглэснээр, ийм  пуужин одоогоор цорын ганц нь бөгөөд цагийн дотор хэдэн арван мянга км замыг туулна хэмээн онцолжээ.

Ийм пуужинг Барууны пуужингийн довтолгооноос зэвсэг нь зогсоож чадахгүй гэж сонинд бичсэн байна. Тэдний хэлснээр пуужингийн энэ цогцолбор  Москвагийн стратегийн цөмийн цэвсгийн байлдааны чадварыг  мэдэгдэхүйцээр нэмэгдүүлж байгаа гэнэ. 

"Авангард" цогцолборын талаар юу тодорхой байна вэ?

Цэргийн тойм мэдээлдэг сайтаар "Авангард" цогцолбор нь хэд хэдэн үндсэн элементээс бүтэж байна. Нэгдүгээрт, тив алгасан нисэх баллистик пуужин, тэр нь цэнэгт хэсгийг тооцоолсон замд оруулан хурдыг нь авахуулах үүрэгтэй. Эхний шатанд энэ зорилгоор УР-100Н УТТХ пуужинг ашиглах ба цаашид түүнийг ирээдүйтэй гэж байгаа МБР РС-28 Сармат гэх тив алгасан нисэх баллистик пуужингийн үндсэн дээр бүтээх юм.

Хоёр дахь элемент нь гипер дууны хурдтай байндаа хүрэх байлдааны блок болно. Хурдыг нь авахуулан пуужинг хаясны дараа тэр хэсэг нь нислэгээ үргэлжлүүлэн байг сөнөөх юм.

Тэр заагдсан замаар унах цэнэгт хэсэг нь тив алгасан нисэх пуужингуудын цэнэгээс огт өөр. Тэр байндаа тусахаас гадна өөрөө нислэгээ өөрчлөх чадвартай. Үүнээс гадна зөөгч пуужин нь идэвхтэй хэсэгтээ түүнд өндөр хурдыг өгнө.

"Авангардын" нэг гол давуу тал нь түүний хурд юм. 2019 оны арванхоёрдугаар сарын ээлжит туршилтаар пуужин 27 орчим мах буюу дууны хурдыг үзүүлсэн гэж тэр үед Ерөнхий сайдын Батлан хамгаалахын аж үйлдвэрийг хариуцсан орлогч байсан өнөөгийн Роскосмосын захирал Юрий Борисов илтгэж байв.

Ийм боломж нь цэнэгт блокт маш богино хугацаанд байнд хүрч агаараас хамгаалах, пуужингийн довтолгооноос хамгаалах системийн амжилтын боломжийг бараг тэглэж байна.

Хэзээ туршигдсан хэдэн "Авангард" зэвсэглэлд орсон бэ?

2018 оны долоодугаар сард "Авангард" бүтээгдэж дуусаад түүнийг үйлдвэрийн дамжлагад оруулжээ. Борисов 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Оренбург мужийн Домбаровскийн байрлалын районоос Камчатскийн Кура туршилтын талбай руу амжилттай хөөргөсөн гэж мэдэгдсэн.

Пуужингийн туршилт амжилттай болсны дараа Путин тэр өдөртөө  цогцолборыг 2019 онд зэвсэглэлдээ авна гэсэн байв.

М.ЦОГТ

www.news.ru

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Эх оронч (172.69.45.143)
    Наад үлгэрээ цэцэрлэгийн хүүхдүүдэд ярьж өг! Дэлхийн хөгжилөөс хол хоцорсон улсыг магтан дуулах өвчин тусаа юу?
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.140)
    Оросууд хүн алах зэвсгнээс өөр юм хийж чаддаггүй улс. Хэзээ ч хүн төрлөхтний сайн сайхан, хөгжил дэвшил, эрүүл мэнд ирээдүйн төлөө юм хийж байгаагүй, хийж ч чадахгүй. 2-р дайнаар Германы хөгжүүлсэн пуужингийн технологийг олзолж авсанаараа пуужин хийж л сурсан өөр ямарч чадвар чадамж, техник технологи байхгүй.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.45.141)
    АНУ руу туршаад үзвэл яасан юм бэ
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.156)
    Америк өнөөдөр хүн сансарт гаргах пуужингүй мөнгө төлж Оросын пуужинд сууж сансарт гарч байгаа. Аль дээр 1969 онд саран дээр зугаалдаг гэдэг нь инээдтэй. Э.Маск пуужин хийж байгаа ч одоогоор бүтэлтэй юм байхгүй. Хиймэл дагуул л сансарт гаргаж байна. Америк рекламд тархи угаалтанд дэндүү их хөрөнгө мөнгө цацдагыг ойлгох хэрэгтэй. Д2Д -д Америк Англи Канад байлдаж ялалт авчирсан. Орос оролцсон байхаа...гэдэг улс.
    2023 оны 11 сарын 26 | Хариулах
  • Зочин (172.69.252.155)
    Ёстой инээдтэй мэдээ байна. Одоо Оросын сансарийн төв 100 хувийн уналтанд орчихоод дэлхийг гайхшруулж байна даа, за бараг Франц-Японы түвшинд очцон байгаа Юун Хятад, Энэтхэг
    2023 оны 11 сарын 25 | Хариулах
    • Чи мал бна
      Чи юугаа мэддэг юм малаа
      2023 оны 11 сарын 25
    • Элбэг
      Үхэр
      2023 оны 11 сарын 25
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 21 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 50 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 50 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 52 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 52 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 53 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 15 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 18 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 20 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 21 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 22 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 39 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 42 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 42 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 28 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top