x

Турк улс Израилаас элчин сайдаа эгүүлэн татав

Турк улс Израилаас элчин сайдаа зөвлөлдөх нэрийн дор эгүүлэн татжээ. Газын зурваст энгийн хүн амын эсрэг халдлага дайралтууд үйлдэж байгаагаас нь болж хүмүүнлэгийн хямрал газар авч, гал зогсоох болон хүмүүнлэгийн тусламж саадгүй нэвтрүүлэх уриалгуудыг Израил хүлээж авахаас татгалзаж байгаагийн улмаас ийм шийдвэрт хүрлээ гэж Туркийн гадаад хэргийн яамнаас сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлд дурдсан байна.

Улмаар Тель-Авивт суугаа Туркийн элчин сайд Озкан Торунларыг Анкарад зөвлөлдөхөөр эгүүлэн дуудсан гэж энэ яамнаас мэдээлсэн байна. Туркийн Ерөнхийлөгч Рэжеп Тайип Эрдоган өмнө нь 10 сарын 27-нд Истанбулд болсон Палестиныг дэмжигчдийн олон мянган хүнтэй жагсаал дээр, Газад хядлага үйлдэж байгаагийнх нь төлөө Израилыг Анкарагийн зүгээс “дайны гэмт хэрэгтэн улс” хэмээн зарлана гэж мэдэгдэн, бас энэ бүхэнд Өрнөд бүрэн хариуцлага хүлээх ёстой гэдгийг цохон хэлж байсан. Мөн Турк улс Израилтай харилцах харилцаагаа эргэн харна гэдгийг мэдээлж байсан юм.

Туркийн Ерөнхийлөгч мөн өчигдөр өөрийн хэвлэлийн албанд мэдээлэл хийж уулзах үедээ, Газын зурвас дахь “цус урсгалтыг зогсоохын тулд” Турк улс Израилын тагнуулын алба, Гадаад хэргийн яамтай хэлэлцээ хүртэл хийж “дипломатын боломжит бүх хүч нөөцийг ашиглаж байна” гэж мэдэгджээ. “Хамас” бүлэг болон Палестины засаг захиргаатай ч мөн холбоо харилцаатай байгаа гэдгээ Эрдоган ярьсан байна. Тэрчлэн “Нетаньяху цаашид бидний хувьд, яриа хэлэлцээ өрнүүлэх хүн биш болсон. Түүний нэрийг бид бүр дарж, хассан” гэж ярьж байсан.

Мөн Эрдоган Израилыг дэмжиж байгаа Өрнөдийн орнуудыг шүүмжилсний зэрэгцээ Анкарагийн Европын Холбоонд итгэх итгэл “ихэд ганхлаа” гэж мэдэгдсэн юм. Үүний өмнө  Туркийн Эрүүл мэндийн яам, бүслэлтэд байгаа Газын зурвасаас хүнд өвчтөнүүдийг Турк рүү эмчлэхээр хүлээж авахад бэлэн байгаагаа дахин илэрхийлсэн байна. Газын зурвас дахь хорт хавдрын цорын ганц эмнэлэг болох Туркийн сангийн дэмжлэгтэй эмнэлэг Израилын цохилтын улмаас их хэмжээгээр сүйдсэн тухай Газын зурвасын ЭМЯ өмнө нь мөн мэдээлсэн юм.

Энэ зуур Газын зурваст амь үрэгдсэн Палестинчуудын тоо 9770 болж, тэдгээрийн 4000 нь хүүхэд, 2500 нь эмэгтэйчүүд байгааг Хамас-ын захиргаан дахь ЭМЯ-ны төлөөлөгч Израилын дайралт эхэлсний 29 дэх өдрийг тохиолдуулсан хэвлэлийн бага хурал дээр мэдээлжээ. Одоогоор Тель-Авиваас элчин сайд, дипломат төлөөлөгчдөө эгүүлэн татаад байгаа орнуудад Болив, Гондурас, Колумб, Чили, Иордан улсууд багтаж байна.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 14 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 16 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 18 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 20 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 21 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 23 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 42 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 42 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 44 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 44 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 45 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 8 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 10 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 12 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 13 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 14 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 31 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 34 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 34 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top