x

Энэтхэгийн нийслэлд агаарын бохирдол дээд цэгтээ хүрч, сургуулиудыг хаажээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын захиргаа хотынх нь агаарын чанар дээд цэгтээ хүрч муудсаны улмаас агаар бохирдуулагч тээврийн хэрэгслүүдийг хориглож, бага сургуулиудыг хаагаад байна. Хотын агаарт тогтсон тоосонцрын үүлийг сарниулахын тулд хотын эрх баригчид ус шүршигч машинууд болон мананцрын эсрэг буу зэргийг ашиглаж байгаа, иргэдийн олонх нь хамгаалалт болгож амны хаалт хэрэглэж байгаа юм байна.

Дели хот орчмын агаарын чанар сүүлийн өдрүүдэд гамшигийн хэмжээнд хүрч, үзэгдэх орчин эрс хязгаарлагджээ. Дэлхийн агаарын бохирдол ихтэй хотуудыг бодит цагийн горимд үнэлдэг Швейцарийн “Ай-Кью Эйр” группийн жагсаалтад өчигдөр Шинэ Дели хот агаарын чанарын индексийн “онц аюултай” буюу 640 гэсэн үзүүлэлтээр дахин “тэргүүлжээ”. Бохирдолд хяналт тавих Улсын төв зөвлөлийн мэдээгээр, агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ 400PМ-ээс давсан нь дэлхий даяар мөрддөг аюулгүйн хэмжээнээс даруй 10 дахин хэтэрсэн үзүүлэлтэд хүрсэн гэсэн үг юм байна.

Үүний улмаас уушгины цочмог болон архаг бронхит багтраа өвчин үүсэх эрсдэлтэй байна. Ойрын 2-3 долоо хоногийн туршид байдал улам муудах төлөвтэй байгаагаас бага сургуулиудыг хаасны зэрэгцээ нэн шаардлагатайгаас бусад бүх барилгын ажлыг зогсоосон байна. Мөн 10-15 хүртэл жил унаж ашиглаж байгаа бензин, дизель хөдөлгүүрт автомашин, автобус, ачааны машинаар хөдөлгөөнд оролцсон жолооч нарт 20 мянган рупий буюу 250 америк долларын торгууль ногдуулах шийдвэрийг хотын захиргаанаас нэвтрүүлжээ.

Түүнээс гадна энэ сарын 12-ны өдөр хинду шашны Дивали гэрлийн баярын үеэр салют буудуулах зэргээр байдлыг улам муутгахгүй байхыг эрх баригчдын зүгээс иргэдэд анхааруулж байна. 28 сая хүн амтай Нью-Дели болон нягтшил ихтэй бусад хотод жил бүр намар өвлийн зааг үед агаарын чанар ийнхүү мууддаг нь тариаланчид өдийд үр тарианы үлдэгдлээ шатаадаг, дээрээс нь гэрлийн баяр давхцах, салхигүй тогтуун байх зэрэг олон нөхцөл шалтгаан нөлөөлдөг байна. Эрх баригчид тариачдад үр тарианы үлдэгдлээ цэвэрлэх машин худалдаж авахад нь мөнгөн дэмжлэг олгох зэргээр уламжлалт арга барилаас нь салгах арга хэмжээ авч байгаа юм байна. Пенжаб мужид гэхэд өнжмөл үр тариагаа шатаах үзэгдэл 30 хувиар буурчээ. Энэтхэгийн цаг уур судлалын хүрээлэнгийн мэдээгээр, үр тарианы үлдэгдэл шатааснаас үүдсэн утаа тортог Шинэ Дели хотын агаарын бохирдлын 25 орчим хувийг эзэлдэг байна.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 14 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 17 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 18 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 20 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 22 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 24 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 42 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 43 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 44 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 44 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 45 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 8 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 10 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 12 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 14 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 15 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 31 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 34 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 34 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 20 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top