x

Мадонна дахин хамгийн их борлуулалттай эмэгтэй дуучин болов

The Celebration Tour аялан тоглолтоо хийж буй Америкийн поп дуучин 65 настай Мадонна “хамгийн ихээр арилжаалагдсан эмэгтэй дуучин” статусаа дахин батлав.

Энэ тухай Гиннессийн дэлхийн дээд амжилтын номын (The Guinness Book of World Records) порталд мэдээлжээ.

Тэрээр уран бүтээлийнхээ 40 жилийн карьерын хугацаанд цомог, сингл, дижитал хуулбаруудын 400 сая пянзыг худалдаалж чаджээ. Энэ амжилтаараа зөвхөн The Beatles, Элвис Пресли, Майкл Жексон нараас ялимгүй хоцорч байгаа ч хамгийн ихээр пянзаа зарж чадсан эмэгтэй дуучин гэж цоллогдоод байна. Мадонна энэ статусаа 2009 оноос хойш хадгалж яваа юм.

Үүнийхээ хажуугаар, Мадонна нь аялан тоглолтоос хамгийн их орлоготой байгаа дуучин юм. Өнгөрсөн оны долоодугаар сарын байдлаар түүний аялан тоглолт 1,4 тэрбум доллар болон тэр цагт дуучин эмэгтэй The Rolling Stones, U2, Элтон Жон, Брюс Спрингстин нарын дараа тавд орсон байлаа.

Одоо түүний тоглолтууд үргэлжилж байгаа учраас тэр концертын ашиг орлогоо нэмэх боломжтой.

Мадонна  The  Celebration Tour аялан тоглолтын концертаа Лондонд үзүүлж байхдаа дуу чимээний хязгаарлалтын цагийг зөрчсөн гээд £300 мянган фунтын ($365 мянга гаруй доллар) торгууль төлж магадгүй болоод байгаа аж.

Их Британийн хатуу дэг журмаар концертууд  22:30  цагт дууссан байх ёстой байдаг. Харин түүний концерт үргэлжилж 23:00-д гэнэтхэн зогсжээ. Гэвч дуучин бүсгүй үзэгчдийн дуртай хитүүдээ ч дуулж амжаагүй байсан аж.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 15 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 18 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 20 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 21 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 23 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 44 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 44 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 46 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 46 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 47 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 9 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 12 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 13 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 15 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 16 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 33 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 36 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 36 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top