x

НҮБ дахь Израил улсын төлөөлөгч “Еврей” тэмдэг зүүж эсэргүүцлээ илэрхийлэв

Израил-Палестины асуудлаар НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахин шуурхай хуралдаан хийлээ. Өнгөрсөн гурван долоо хоногийн хугацаанд НҮБ-ын Палестинд туслах байгууллагын 64 ажилтан Газын зурвас орчимд амиа алдсан гэсэн тоон мэдээлэл байна. Үүнийг Аюулгүйн Зөвлөлийн гишүүд энэ удаагийн шуурхай хуралдаанаар онцолж, олон улсын байгууллагын сайн дурын ажилчдын амь насыг хамгаалах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийллээ. НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүдийн олонх нь Газын зурваст гал зогсоох нэн шаардлагатай гэж мэдэгдэж байгаа ч Израилын төлөөлөгч дайны галыг зогсоохгүй гэсэн байр сууринаасаа няцахгүй хэвээр байгаа юм.

НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч Гилад Эрдан Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдааны үеэр хамтрагчдынхаа хамтаар еврейчүүдийг илэрхийлдэг шар өнгийн одыг энгэртээ зүүж, Израил улс өөрийгөө хамгаалах эрхтэй гэдэг байр сууриа хамгаалж байгаагаа илэрхийлсэн байна. Еврейн шар од бол дундад зууны үеэс эхлээд дэлхийн 2-р дайн хүртэл үеийн үед Еврей хүмүүсийг бусдаас ялгах гэж бусад ард түмний ашиглаж ирсэн тэмдэг юм.

Гилад Эрдан НҮБ дахь Израил улсын байнгын төлөөлөгч “Миний өвөг эцэг, түүний өвөг эцэг, тэдэнтэй мөр зэрэгцсэн сая сая еврей иргэний нэгэн адилаар одооноос эхлэн би болон манай багийнхан энэ шар одыг зүүж энэ хуралд оролцох болно. Та бүхэн Хамас бүлгийн хийсэн гэм бурууг шүүж, зохих арга хэмжээг авах хүртэл, барьцаанд байгаа иргэдийг суллуулах хүртэл энэ одыг тайлахгүй. Энэ од бол Израилын ард түмний бахархлын тэмдэг. Ард түмнээ хамгаалах ёстой гэсэн сануулга болгож байна” хэмээн ярилаа.

Гэвч олон улсын зүгээс Газын зурвас дахь дайныг зогсоохыг уриалахаа зогсоосонгүй. НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч Линда Томас Гринфилд аль ч улсын иргэний  амийг ялгалгүй хамгаалах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

Линда Томас Гринфилд НҮБ дахь АНУ-ын байнгын төлөөлөгч “НҮБ-ын ажилчдын амь насыг хамгаалах нь бидний үүрэг. Хүмүүнлэгийн ажилчдыг ч хамгаалах ёстой. Сэтгүүлчдийг хамгаалах ёстой. Израил, Палестин ялгаагүй бүх энгийн иргэний амь насыг бид аврах ёстой. Энгийн иргэний амь насыг хамгаалахад шатлал дараалал байх ёсгүй. Иргэн л бол иргэн юм” гэж онцоллоо.
Катерин Рассел НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал “Өнөөдөр Газын зурваст хамгийн их хохирч, амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа хамгийн эмзэг бүлэг бол бага насны хүүхдүүд юм. Хамас бүлгийн барьцаанд байгаа хүүхдүүд, Хамас бүлгийн дайралтад анх өртөж нас барсан хүүхдүүд, Газын зурваст зүгээр л аж төрж яваад Израилын бөмбөгдөлтөд өртсөн тэр бүх хүүхдүүдийн төлөө НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүдийн нэгдсэн тогтоол батлахыг хүсэж байна. Хүүхдүүд дайн өдөөгөөгүй. Хүүхдүүд дайныг зогсоож чадахгүй" хэмээлээ.

Сүүлийн үеийн тоо баримтаар Газын зурваст амиа алдсан нийт хүмүүсийн 3200 нь буюу 70 хувь нь хүүхэд байсан байна. Энэ тоо 2019 оноос хойш дэлхийн өнцөг булан бүрд дайн мөргөлдөөний улмаас амь насаа алдсан хүүхдүүдийн нийт тооноос давсан үзүүлэлт гэдгийг НҮБ-ын Палестинд туслах байгууллагын ерөнхий захирал Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр тайлагнасан байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 9 цаг 16 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 9 цаг 19 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 9 цаг 20 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 9 цаг 22 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 9 цаг 24 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 9 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 11 цаг 44 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 11 цаг 45 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 11 цаг 46 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 11 цаг 47 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 11 цаг 48 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 13 цаг 10 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 13 цаг 12 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 13 цаг 14 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 13 цаг 16 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 13 цаг 17 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 13 цаг 33 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 13 цаг 36 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 13 цаг 37 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 15 цаг 22 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top