ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арваннэгдүгээр сарын 6-наас эхэлнэ. Энэ хичээлийн жилийн эхний улирлын амралт нэг долоо хоног байна.
Тодруулбал, улсын хэмжээнд бага, дунд, ахлах анги гэхгүйгээр бүх сурагч арваннэгдүгээр сарын 6-ны даваа гаригаас амарч, арваннэгдүгээр сарын 13-ны даваа гаригт хичээлдээ орно.
Харин хоёрдугаар улирлын амралт ирэх оны нэгдүгээр сард эхлэх хуваарьтай байна.