x

Газын зурвас руу тусламж оруулах зорилготой олон улсын дипломат ажиллагаа идэвхжив

Израил-Хамасын дайныг бүс нутгийн дайн болж өргөжихөөс сэргийлэх, Газын Зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулах коридор гаргах ажлыг шуурхайлах зорилготой олон улсын дипломат ажиллагаа эрчимжиж байна.

АНУ-ын ерөнхийлөгч Байден аравдугаар сарын 17-нд Израилд буулаа. Тэрээр Израилаас гадна Йордан очиж Йорданы хаан Египетийн ерөнхийлөгч Палестины удирдагч нартай Газа руу хүмүүнлэгийн тусламж саадгүй оруулах аюулгүй корридор гаргах зэрэг асуудлыг хэлэлцэх юм байна.  

Израил-Хамасын хооронд дайн эхэлснээс хойш Америкийн ЗГ холбоотны хувиар Израилд зэвсгийн тусламжаа нэмэгдүүлсний зэрэгцээ тогтоон барих хүч болгон нисэх онгоц тээвэрлэгч цохилтын бүлгүүдээ газар дундын тэнгисийн зүүн эрэг орчимд байрлуулсан. Одоо нэмж тэнгисийн хүчний түргэн байрших 2000 цэргээ Израилд хамаарах Газар Дундын тэнгис рүү хөдөлгөж байна. Цагаан Ордны тэргүүн энэ дайнд Вашингтон Израилыг тууштай дэмжиж байгааг нотлох, барьцааны хүмүүсийг суллуулах, Израилын дайны зорилго стратегийн төлөвлөгөөтэй танилцах, хүмүүнлэгийн тусламжийг Хамасын гарт оруулахгүйгээр газын иргэдэд хүргэх, энгийн иргэдийг дайны галаас холдуулах аюулгүй коридор гаргах зорилготой Тел Авивт очиж байна. Израил Америкаас 10 тэрбум ам.долларын нэмэлт дэмжлэг хүссэн юм байна.

 

Дайн эхлээд 10 хонож байгаа ч дайны байдал эгзэгтэй үе дээрээ байна. Израилын арми Хамас бүлэглэлийн байршил, дэд бүтцийг бүрэн устгахын тулд Газын Зурвасыг бүрэн бүслэлтэд оруулж, агаараас бөмбөгдсөөр байна. Дайн өргөжиж магадгүй гэсэн үүднээс Израил Газа хот руу цэвэр ус, хоол хүнс, түл шатахуун ч оруулахгүй хил хязгаарыг нь бүрэн хааж, иргэдийг нь урт зүгт шилжин байршихыг шаардаж байгаа. 

Мөн Израилын арми хойд бүс нутагтаа Леваны Хезболла бүлэглэлийн эсрэг хамгаалалтаа бэхжүүлж байна. Блинкен Египеттэй хэлэлцээд Газа руу нэвтрэх цорын ганц боомт Рафахыг нээхээр тохирсон ч Израил баталгаа өгч чадахгүй байна. энэ үеэр Палестинчууд Египет рүү хил давах найдвар тээн Газа хотын өмнөд Рафах боомтод олноороо цугларч байна. мөн Газын Зурвас руу цэвэр ус, эрчим хүчний үүсгүүр, түлш шатахуун ачсан тусламжийн цуваа Египетээс Газа руу орох Рафах боомт дээр нэвтрэх зөвшөөрөл хүлээж байна.

Газа руу тусламж оруулах асуудлаар НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн төлөөлөгч Египеттэй хэлэлцээ хийхээр тус улсыг зорьж байна. Газын зурваст хүмүүнлэгийн гамшиг нүүрлэсэн гэж НҮБ үзэж байгаа юм.

Энэ үеэр Хамас бүлэглэл Газын Зурваст тогтоосон бүслэлтийг авч, хил хязгаарыг нээсэн нөхцөлд барьцааны хүмүүсийг суллана гэдгээ дүрс бичлэгээр мэдэгджээ. Газын Зурваст 200-250 орчим барьцааны хүн байгаа, тэднийг ямар улсын иргэд болохыг тогтоох боломжгүй, аюулгүй газарт байлгаж байгаа гэж Хамасын төлөөлөгч мэдэгджээ. Францын гадаад харилцааны сайд Леванд очсон бол Германы канцлер Израилыг зорих гэж байна. Оросын ерөнхийлөгч Бээжинг зорихын өмнө мөн бүс нутгийн улсуудын эрх баригчидтай утсаар ярьж, нөхцөл байдлыг бүс нутгийн дайн руу шилжүүлэхгүй байх нь чухлыг онцолсон байна. 

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 39 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 41 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 3 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 5 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 31 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 33 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 52 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 55 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 41 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top