x

Путин: Хамтын ажиллагааны зорилго, зорилтоо ярилцаж замын зургийг тодорхойлсон

Өчигдөр БНХАУ-ын нийслэл Бээжин хотод эхэлсэн “Бүс ба Зам” санаачилгын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар уулзжээ.

Энэ үеэр хоёр ерөнхийлөгчийн хэлсэн үгийг Кремлийн албан ёсны эх сурвалжаас орчуулан хүргэж байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путиний хэлсэн үг:

“Эрхэмсэг ноён ерөнхийлөгч өө! Хүндэт найз нөхдөө!

Тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. 2021 онд Москвад болсон бидний уулзалт дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойтой давхцаж байсныг санаж байна.

Зөвлөлт Холбоот Улс нь Монголыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Ирэх оны есдүгээр сард бид Халхын голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ойг тэмдэглэнэ. Тэр үед Улаан армийн 10,000 гаруй цэрэг, офицер Монгол орныг хамгаалахын төлөө амиа өгсөн юм.

Тэр он жилүүдэд Монгол улсын эдийн засаг, эрүүл мэнд, боловсролын системийн үндсийг тавихад их зүйл хийсэн. 2019 онд үндсэн бичиг баримт болох Стратегийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.

Өнгөрсөн онд манай худалдааны эргэлт нэлээд өндөр буюу 40 орчим хувиар өслөө. Энэ жил бага зэрэг буурсан. Гэхдээ бидэнд ярих зүйлс байгаа. Үүнд манай засгийн газар хоорондын комисс зохих ёсоор анхаарах ёстой.

Бидэнд бас олон талт томоохон төслүүд бий. Тухайлбал Монгол улсаар дамжуулан Хятад улсад байгалийн хий дамжуулах хоолойн төсөл гэх мэт. Энд байгаа бүх хүмүүс энэ төслийг дэмжиж, оролцохыг хүсэж, хэрэгжүүлэх сонирхолтой байна. Төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжтой гэж би бодож байна.

Мөн бидэнд Улаанбаатар Tөмөр Зам үйлдвэр зэрэг томоохон төслүүд бий. Одоо бид энэ бүхний талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно.

Тантай дахин уулзсандаа маш их баяртай байна”

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хариу хэлсэн үг:

“Танд маш их баярлалаа. Владимир Владимирович.

Би ч бас тантай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байна. Мөн манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ тантай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны талаар өргөн хүрээнд санал солилцсоноо халуун дотноор санаж байгаагаа хэлмээр байна. Зуун жилийн ойг тохиолдуулан хамтарсан тунхаглал баталж, хамтын ажиллагааны ойрын болон дунд хугацааны зорилго, зорилтоо тодорхойлж, харилцаа хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэх замын зургийг тодорхойлсноо онцлон тэмдэглэмээр байна. 2019 онд бид стратегийн түншлэлийн харилцаа, иж бүрэн хамтын ажиллагаанд шилжсэн нь бидний цаашдын хамтын ажиллагаа, найрамдалт харилцааны үндэс суурь болсныг та сая цохон тэмдэглэлээ.

Мэдээжийн хэрэг, тэр үеэс хойш их цаг хугацаа өнгөрч, дэлхий нийтийн дэг журамд геополитик,  эдийн засгийн зарим хүндрэл бэрхшээл тулгарсан ч өнөөдөр бидний эдийн засгийн нөхцөл байдал сайжирч байгаа нь баярлууштай юм.

Манай гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бол Орос улстай харилцаагаа хөгжүүлэх явдал байсаар ирсэн бөгөөд олон зууны турш бид Оросын ард түмэнтэй халуун дотно, найрсаг харьцсаар ирсэн. Ард түмний найрамдлын түүхийг, дайны үед ч, энх тайвны бүтээн байгуулалтын үед ч, социализмын үед ч эцэг өвгөд маань бидний төлөө юу хийсэн, юу үлдээснийг мартаж болохгүй гэж би үзэж байна.

Үүнийг бид үргэлж санан дурсаж байх ёстой.

Ирэх жил Халхын Голд хамтдаа ялалт байгуулсны 85 жилийн ой тохионо. Эрхэм хүндэт Владимир Владимирович, би таныг энэхүү гайхамшигт ойг тэмдэглэх үеэр манай сайхан оронд төрийн айлчлал хийхийг урьж байгаагаа дахин илэрхийлж байна. Мөн 2025 онд аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ой тохиож, бид энэхүү гайхамшигт үйл явдлыг ёслол төгөлдөр тэмдэглэнэ гэдгийг та мэдэж байгаа. Дэлхий нийтийг фашизмын аюулаас аварсан Оросын ард түмний түүхэн эр зоригийг бид мартах ёсгүй. Тиймээс бид энэ яруу алдарт ойг хамтдаа тэмдэглэнэ гэж бодож байна.

Сүүлийн жилүүдэд бидний хамтын ажиллагаа, харилцаа онцгой эрчимжиж байгаад баяртай байна. ОХУ-ын парламентын дарга ноён Володин саяхан манай улсад айлчлах үеэр Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Төрийн Дум хоорондын хамтын ажиллагааны анхдугаар хуралдаан болж, ажлын хэсгийг байгууллаа.

Монголын тал ОХУ-тай бүхий л салбарт идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзсээр ирсэн.

Бид ойрын жилүүдэд төлөвлөж буй эрчим хүч, төмөр зам, авто зам зэрэг бүхий л томоохон төслүүд дээр ОХУ-тай хамтран ажиллах сонирхолтой байна. Улаанбаатар Төмөр Зам бол бидний нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болсон хамтарсан үйлдвэр бөгөөд өдгөө жилд 30 сая тонн ачаа эргэлттэй ажиллаж байгаа бол үүнийг 100 сая тоннд хүргэх сайхан боломж бий”

Уулзалтад ОХУ-ын талаас гадаад хэргийн сайд Сергей Лавров, эдийн засгийн хөгжлийн сайд Максим Решетников, зам тээврийн сайд Виталий Савельев, Оросын Төмөр Зам нэгдлийн ерөнхий захирал Олег Белозёров, Газпром компанийн ерөнхийлөгч Алексей Миллер, Роснефт компанийн ерөнхийлөгч Игорь Сечин зэрэг албаны хүмүүс оролцсоныг Кремлийн эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж: kremlin.ru, ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 39 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 40 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 3 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 4 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 31 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 32 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 51 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 54 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top