Иргэд хэнэ нэгэн улстөрчдөд дургүйцлээ илэрхийлэхдээ өндөг, улаан лооль шидлэх эсвэл ямар нэгэн шингэн цацдаг. Тэгвэл саяхан олонд танил биш ардчилалыг эсэргүүцэгч Яз Ашмави шинэ санаачлага гаргажээ.
Энэ нь ихээхэн ер бусын "гялбаа" эсэргүүцэл юм.
Британийн лейбористуудын тэргүүн Кейр Стармер намынхаа жил тутмын бага хурал дээр үгээ хэлээд эхлэх үед Ашмави тайзнаа гарч ирээд түүн дээр саа асгажээ.
Түүнийг цагдаа баривчилсан байна. Харин Их Британийн дараагийн Ерөнхий сайд болох магадлалтай Стармер пиджазаа тайлж сэгсрээд үгээ үргэлжлүүлжээ. Энэ эсэргүүцэл "улс төрийн шинэчлэл"-ээс илүү бие хамгаалагч нарын алдаа дутагдлын талаарх маргаан болж өрнөжээ.
Бас дээр нь лейбористууд энэ хэргийг өөртөө ашигтайгаар эргүүлэн “Стармертай хамт гялалз” гэсэн бичигтэй, саа наасан футболк гарган ширхэгийг нь £20 фунтаар зарж байна.
М.ЦОГТ