x

Роберт Фридланд: Ирээдүйд Оюутолгой шиг 20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг хангана 

–УУЛ УУРХАЙН ДОЛОО ХОНОГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА–

“Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь жилдээ Шангри-ла Их танхимд зохион байгуулагдаж байна. Уг чуулганаар салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа таван өдрийн турш өргөн хүрээнд хэлэлцэнэ. Тус чуулганаар эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварыг тодорхойлж, хөрөнгө оруулалтын шинэ орчныг бүрдүүлсэн эрх зүйн шинэчлэл, бүтээгдэхүүний тээвэрлэлт, дэд бүтцийн төслүүдийг онцолж, байгал орчинд сөрөг нөлөөгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлд хийгдэж буй ажлуудыг танилцуулж байгаа юм.

Тус арга хэмжээнд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож байгаа гэдгийг албаныхан хэллээ.

Чуулганы эхний өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх арга хэмжээнд оролцогчдод болон гадны хөрөнгө оруулагчдад хандан үг хэлсэн. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 10 мянган гаруй орд, илрэлийг тогтоож, улсын эрдэс баялгийн сан хөмрөг арвижсан. Өнөөдрийн байдлаар уул уурхайн салбарт 60 гаруй мянган хүн ажиллаж, эдийн засгийн дөрөвний нэг, нийт экспортын орлогын 90 гаруй хувь, төсвийн орлогын 30 орчим хувь, нийт гадаадын хөрөнгө оруулалтын 80 шахам хувийг энэ салбар дангаараа бүрдүүлж, эдийн засаг, төсөв, санхүүгийн гол судас болон хөгжиж байна. Олборлолтоос боловсруулалтад шилжих шилжилтийг богино хугацаанд амжилттай хийхэд онцгой анхааран ажиллаж, зэсээ бүрэн баяжуулж, нүүрсээ гүн боловсруулахаас эхлээд уул уурхайн баялгаа нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн болгох учиртай” гэсэн юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ТУХАЙН УЛСЫН ХУУЛЬ, БОДЛОГЫГ НЬ ХАРААД Л ХӨРӨНГӨ ОРУУЛАХ ЭСЭХЭЭ ШУУД ТОДОРХОЙЛДОГ БОЛОМЖИЙГ НЭЭХ ХЭРЭГТЭЙ ГЭВ

Харин чуулганы хоёр дахь өдрийн хэлэлцүүлгээр яригдсан чухал сэдэв бол Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулсан явдал байлаа.

Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж, хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байгаа талаар албаныхан хэллээ.

УУХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн: -Энэхүү арга хэмжээнд гадаадын хөрөнгө оруулагчдыг түлхүүтэй оролцуулах, татах чиглэлээр цааш цаашдаа уламжлал болгон зохион байгуулна. Арга хэмжээгээр яригдаж байгаа гол асуудал бол эрх зүйн орчинг сайжруулах. Тэр утгаараа Ашигт малтмалын хуулийг шинэчлэх, Үндэсний баялгийн сангийн тухай хуультай болох зэргийг голлож ярилаа. Хүнд үйлдвэртэй холбоотой аж үйлдвэржилтийн бодлогоо бид бас тодорхой болгох ёстой юм байна. 2020 оноос Ашигт малтмалын хуулийг боловсруулах ажлын хэсэг ажиллаж эхэлсэн байдаг. Уг хууль өөрөө орон нутгийн уялдаа холбоог хангах, салбар хоорондын уялдаа холбоог хангах хамгийн том ач холбогдол бүхий хууль. Тэр утгаараа багагүй хугацаанд энэхүү хуулийн төслийг судалж, одоо бэлэн болоод байна.

Хуульч, өмгөөлөгч К.Жархынбек: -Мэдээж уул, уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт асар их шаардлагатай. Тэр утгаараа бид гадаадын хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр анхаарах ёстой. Хөрөнгө оруулагчдыг татахын тулд манай улсын хууль эрх зүйн орчин тодорхой, ойлгомжтой, тогтвортой байх шаардлагатай.

Үүнд л хамгийн гол зүйл оршиж байгаа юм. Батлагдсан хуулиа бид хөрөнгө оруулагчдадаа танилцуулах, цаашид ямар байдлаар эрх зүйн орчин өөрчлөгдөх вэ гэдгээ сайн хэлж, таниулж байх учиртай. Тэгэж байж бид хөрөнгө оруулагчдын итгэлийг олж авна. Итгэл байгаа цагт хөрөнгө оруулагчид орж ирэх нь гарцаагүй. Тиймээс юун түрүүнд бид хууль, эрх зүйн орчноо маш зөвөөр, ойлгомжтой тодорхой гаргах шаардлагатай байна. Хоёрдугаарт, татварын бодлого тогтвортой байх ёстой.

Цаашдаа Монгол Улсын хууль нь ийм байна, бодлого нь ийм байдаг юм байна гээд хөрөнгө оруулагчид шууд хардаг, итгэдэг болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрийн бодлого, хууль эрх зүйн орчин нь ийм юм байна. Тэгэхээр бид ийм хөрөнгө оруулалтыг ингэж хийвэл бидэнд тийм хэмжээний ашигтай байх нь гэдэг ерөнхий тооцоолол хийх боломжоор нь бид хангах шаардлагатай. Тэгэж чадаж байж бид хөрөнгө оруулагчдыг татна. Маш энгийнээр хэлбэл хууль, тогтоол, татварын бодлого хөрөнгө оруулагчдад ойлгомжтой, боломжийг нь нээж өгсөн байдлаар гарчихсан байх шаардлагатай гэсэн үг. Товчхондоо хөрөнгө оруулагчид тухайн улсын хууль, бодлогыг нь хараад л хөрөнгө оруулах эсэхээ шууд тодорхойлдог боломжийг нээх хэрэгтэй.

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: -Хайгуулын салбар манай улсад зогсонги байдалд орсон. Үүнийгээ дагаад гадаадын хөрөнгө оруулалт удааширч, эрдэс баялгийн сангийн нөөц хомсдож байгаа. Монгол Улс одоогоор хайгуулд 42 сая ам.доллар зарцуулсан бол дэлхий нийт 11.2 тэрбум ам.доллар зарцуулж байна. Дэлхий ногоон эдийн засаг, хөрөнгө оруулалт руу чиглэж байгаа энэ үед мэдээж нүүрсний салбарт хөрөнгө оруулалт бага байх нь тодорхой харагдаж байгаа учраас зэс, алт, газрын ховор элементийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын санхүүжилтийг нэмэгдүүлэх шаардлагатай.

АНУ, Канадын бизнесмэн, тэрбумтан Роберт Фридланд: -Дэлхийн улсууд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой, ногоон ирээдүйн төлөө чиглэж байна. 2035 он гэхэд дэлхийн зэсийн хэрэглээ 82 хувьд хүрч өснө. Тухайлбал, АНУ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд ирэх онд 397 тэрбум ам.доллар зориулахаар байгаа. 2022 онд тус улсын хэрэглээ 44 хувь байсан бол 2035 он гэхэд 65 хувь болж өсөхөөр байна. Түүнчлэн монголчууд Оюутолгойн ордоос олон үе дамжин ашиг хүртэнэ. Ирээдүйд Оюутолгой шиг 20 орд бий болсноор дэлхийн зэсийн хэрэглээг хангана. Монголын өмнийн говь зэс болон нефтийн асар их нөөцтэй. Тиймээс шинэ нөөц тогтоох хайгуулын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Сүүлийн 20 жилд дэлхийд өрөмдлөг хийхгүйгээр нөөц тогтоодог өндөр технологи нэвтэрсэн. Тиймээс Монгол Улс тогтвортой ногоон хөгжлийн дэмжих орчин үеийн өндөр технологийг ашиглаж шинэ орд нээх боломж байна. Мөн шинэ технологийг нэвтрүүлж нутагшуулснаар дэлхийн бусад оронд туршлагаа экспортлох боломж бас байна.

Монголчууд уул уурхайн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэж бусад орноос ялгарч болно. Конго болон Монгол Улс ойрын хугацаанд уул уурхайн салбарын хөгжлөөр тэргүүлэх боломжтой. Манай Конго дахь Оюутолгойн ордтой дүйцэхүйц зэсийн том орд долоо хоногт 301366 тонн зэс үйлдвэрлэдэг. Цаашид 650 мянган тонн зэс баяжуулна. Өөрөөр хэлбэл, Дэлхийд гуравт орох ногоон үйлдвэрлэлийг эрхэлсэн том орд. Энэ ордын орлогын 50 хувь нь улсдаа үлддэг.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ираны мөргөлдөөн хөрөнгийн зах зээлийг ганхуулж буй энэ үед санхүүгийн зөвлөхүүд юу гэж зөвлөж байна вэ? 1 цаг 16 мин Лондонд түргэн тусламжийн тэрэгнүүдийг шатаасан хэргийг антисемит үзэлтэй холбоотой үзэн ядах гэмт хэрэг хэмээн шалгаж байна 1 цаг 25 мин AI токенууд шинэ урамшуулал уу, эсвэл зүгээр л бизнесийн зардал уу? 1 цаг 29 мин Илон Маск SpaceX болон Tesla компаниудад зориулан чип үйлдвэрлэх төлөвлөгөөгөө танилцууллаа 1 цаг 33 мин Ираны дайн: Эрэг, арлууд руу нь халдвал Персийн буланг минажуулна гэж Тегеран сүрдүүлэв 1 цаг 36 мин Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацийн (ABC) ажилтнууд сүүлийн 20 жилд анх удаа ажил хаялт зарлалаа 1 цаг 47 мин Нью-Йоркийн ЛаГуардиа нисэх буудалд зорчигч тээврийн онгоц галын машинтай мөргөлдөж, хоёр нисгэгч амиа алдлаа 1 цаг 49 мин Сэлэнгэ аймагт хууль бусаар ашигт малтмал олборлож байсан 7 аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлах санал хүргүүллээ 1 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 1 цаг 54 мин Ормузын хоолой дахь Трампын стратегийн өөрчлөлт шүүмжлэл дагуулж байна 1 цаг 55 мин Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг 22 сургууль хамтарч ажиллана 2 цаг 9 мин Монгол, Британийн харилцааг Иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэх асуудлыг хөндөв 2 цаг 14 мин Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллав 2 цаг 42 мин Хятад улс шатахууны үнээ нэмэхээр боллоо 3 цаг 22 мин Баянзүрх, Хан-Уул дүүрэгт сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт хийж эхэллээ 3 цаг 24 мин Нийслэлд баригдаж буй барилгуудын орчны аюулгүй байдлыг шалгаж байна 3 цаг 25 мин Прокурор: 304 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ 3 цаг 27 мин ЕБС-ийн сурагчдын дундах үе тэнгийн дээрэлхэлтийн судалгааны үр дүнг танилцууллаа 4 цаг 14 мин ОУШХБ-ын Суурин төлөөлөгч Гадаад харилцааны сайдад итгэмжлэх захидлаа гардуулав 4 цаг 18 мин УИХ-ын дарга Н.Учрал Бээжингийн робот үйлдвэрлэлийн паркад зочиллоо 4 цаг 59 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал...
Top