x

2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлаж эхэллээ

Жил бүрийн 10-р сарын эхний 7 хоногт Нобелийн шагналтнуудыг зарладаг уламжлалтай. Энэ дагуу өнөөдөр хамгийн эхэнд Физиологи буюу Анагаах ухааны салбарын 2023 оны Нобелийн шагналтнуудыг зарлалаа. Ковид-19-ийн эсрэг үр дүн өндөртэй, мРНХ вакцин бүтээх үндэс суурийг тавьсан нээлтийнхээ төлөө Унгарын эрдэмтэн Каталин Карико, АНУ-ын биохимич Дрю Вайсман нарт энэ шагналыг олгосноо Нобелийн Хороо зарласан байна.

Дархлаажуулалт болон дархлааны эмчилгээнд рибонуклеиН хүчлийг үр өгөөжтэй ашиглахад хувьсгал гаргасан хувь нэмрийг  Каталин Карико, Дрю Вайсман нарын судалгааны ажил оруулсан. Шинэ конавирусний эсрэг Модерна, Байонтек/Пфайзер вакцинуудыг бүтээхэд голлох үүрэг гүйцэтгэсэн тэдний бүтээл дэлхий нийтийг ковид-19-ийн цар тахал нэрвэж, өөр бусад халдварт тахал дэгдэх аюул өндөр байх үед үнэлж баршгүй үнэ цэнтэй нь нотлогдсон юм гэж Нобелийн хороо шийдвэрээ танилцуулахдаа онцолсон байна. Маргааш Физикийн, лхагва гаригт химийн, пүрэв гаригт Утга зохиолын салбарын Нобелийн шагналтнуудыг нэрлэнэ. Харин баасан гаригт энэ оны Нобелийн Энх тайвны шагналтны нэрийг зарлана. Харин Альфред Нобелийн нэрэмжит Эдийн засгийн салбарын шагналтныг 10-р сарын 10-нд зарлах юм.

Нобелийн хороо жил бүрийн шагналд нэр дэвшигчид болоод тэднийг нэр дэвшүүлсэн хүмүүс, байгууллагуудын талаар сүүлийн мөч хүртэл нууцалдаг. Гагцхүү салбарын мэргэжилтнүүд нэр дэвшигчид хэн байж болох талаар таамаг дэвшүүлж ярилцдаг. Шведийн шинжээчдийн үзэж байгаагаар, энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнаар, төрөхийн өмнөх инвазив бус шинжилгээ боловсруулалтад чухал хувь нэмэр оруулсан Хонгконгийн молекул биологич Деннис Ло тодорч магадгүй байна. Хөхний өмөн үү өвчний BRCA1 удамшлын генийг нээсэн америкийн эрдэмтэн Мэри-Клэр Кинг мөн өндөр магадлалтай эрдэмтний нэгд тооцогдож байсан юм.

Динамитыг нээсэн Шведийн эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос жил тутам олгох болсон олон улсын хамгийн нэр хүндтэй энэ шагналыг анагаах ухааны салбарт 112 удаа олгоод байгаа юм байна. Нийтдээ 224 эрдэмтэн, түүний дотор 12 эмэгтэй энэ шагналыг гардан авч байжээ. Мөн энэ салбарт Нобелийн шагнал хүртсэн хамгийн залуу эрдэмтэн нь инсулинийг нээсэн Фредерик Бантинг 32 настайдаа болж байсан бол, хорт хавдрын удамшлын генийг нээсэн 87 настай Пейтен Раус хамгийн өндөр настай нь болж байсан байдаг юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 33 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 40 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 2 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 27 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 32 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top