x

ТОЙМ: Байден будилсан, Трюдо саатсан, матрууд зугтсан долоо хоног

Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахинаа олон чухал үйл явдлууд болж өнгөрчээ. Түүнээс онцолбол Цагаан орны эзэн будилдагаараа будилж, Канадын Ерөнхий сайд Энэтхэгт гацсан байна. Мөн Хятадууд өглөөгүүр архитай кофе уух моод үүсгэж байна. Түүнчлэн матрууд зугтаж, нутгийн иргэдийг багагүй айлгасан зэргийн сонирхолтой мэдээлэл их байв. Ингээд...

Алдаа гаргачихлаа

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамын Үндэсний ассамблейн дарга Выонг Динь Хюэтэй гар барьж байгаа нь

Европ гаралтнууд азиудыг ялган танидаггүй, бүгд л нэг нүүртэй яриа явдаг. Өнгөрсөн долоо хоногт энэ үйлдлийг хэн нэгэн биш АНУ-ыг баталлаа. Санаатайгаар биш л дээ алдаа гаргаад л гэх үү дээ.

Хоёр орны харилцааг шинэ давшинд гаргасан гэх Вьетнамд хийсэн айлчлалын төгсгөлд Байден будилав. Twitter-т америкийн ерөнхийлөгчийн албан ёсны хуудсанд "Ерөнхийлөгч Во Ван Тхыонг, танд ийм үр дүнтэй уулзалт болсонд баярлалаа" гэсэн пост тавигджээ.

Энд  хэрэг тарихаар зүйл огт үгүй. Зөвхөн тэр постыг Байден Ерөнхийлөгчтэй нь биш өөр нэг даргатай гар барьж байгаа зураг дагалджээ. Хожим цагаан ордонд энэ алдааг мэдсэн ч юу ч болоогүй мэтээр өнгөрөв. Харин тэр алдаа будилааныг цөөнгүй хэрэглэгчид мэдээд инээдэм болгожээ. 

Сонгууль дөхсөн, мөн зөнөглөж яваа хүнд бас л нэг цохилт болсон бололтой.

Шинэ сонголт

Ногоон цайгаараа алдартай Хятадыг кофенд дурласан шинэ давалгаа нөмрөв. Гэхдээ кофе нь хятадын онцлогтой. Энэ сард үндэсний Luckin Coffee гэх томоохон сүлжээ "Маотай" архины үйлдвэрлэгчтэй хамтраад алкоголын амттай латте шинэ бүтээгдэхүүнийг сүлжээнд гаргалаа.

Ер нь бол тэр архи 53 градусын чанга ундаа, харин аяга кофенд тэр нь 0,5 градусаас хэтэрсэнгүй.

Кофены  сүлжээ нь Хятад  даяар 10 мянга гаруй салбартай. Тэр бүгдэд дараалал үүсчээ. Шинэ бүтээгдэхүүн эхний өдрөө 5,4 сая аяга кофе зарагдаж, компанид $13,6  сая долларын ашиг авчирчээ.

Алкоголын аварга үйлдвэрч ч зүгээр үлдээгүй нь мэдээж. Moutai group эртнээс  өөрийн архийг залуу хүмүүсийн дунд алдаршуулж, хүнсний зах зээлд гарахаар оролдож байгаа. Компани 2021 онд орон нутгийн мөхөөлдөсийн үйлдвэртэй хамтарч эхэлсэн. Архиьай мөхөөдөсийн худалдаа тэр цагаас хойш 10 саяаар яригдах болжээ.

Дарс гай тарих шахав

Алкогол бөмбөрцөгийн Хятадын эсрэг хэсэгт нутгийн хүмүүст гай тарьж, экологийн сүйрэлд хүргэх шахлаа. Португалийн төв хэсгийн Левир хотын  дарсны үйлдвэрийн хоёр том резервуар гэнэтхэн задарч хотын гудамжийг нэгэн цагийн дотор 2,2 сая литр улаан дарсны урсгал хучин авав. Зарим нэг тооцоогоор асгарсан дарс олимпын бассейныг хангалттай дүүргэхээр байжээ.

Интернэтээр цацагдсан видеогоос харахад урсгал их гоё байсан бололтой. Дарсны урсгал Сертима голд урсан орж экологийн сүйрэлд хүргэх аюултай байсан учир түүнийг яаран цуглуулж, муу усны цэвэрлэгээний станц руу зөөн устгажээ.

Харин дарсны компани бүтээгдэхүүнээ урсгасан хохирлоос гадна дарсанд живсэн орон байрны засварын зардлыг өөртөө авах үүрэг хүлээжээ.

Ерөнхий сайдын хүсэлтгүй саатал

Сүүлийн хэдэн жилд засгийн газрын нисэхийн парктай холбоотой асуудал Германд л гарч байлаа. Гэтэл саяхан бас Канадын засгийн газрын тэргүүн онгоц Жастин Трюдогийн онгоц "гэмтэлтэй" гээд Энэтхэгт саатав. Их хорийн саммитийн зочин орнуудын тэргүүн нар уулзалтын дараа бүгд гэртээ харьсан байхад онгоцны нэгэн эд ангийг солих болсон шалтгаанаар ноён Трюдо Энэтхэгт хоёр хоног гацжээ.

Ямар ч орны улстөрчдөд ичгүүртэй энэ тохиолдол нь сүүлийн үед харьцаанд нь сэв суугаад байгаа Энэтхэгт болсноор байдлыг улам ч гүнзгийрүүлэв. Нью-Дели канадын сихкүүдын эсэргүүцлийг дэмжин өөрийн эсрэг хэт даврагчдыг өөгшүүлж байна гэж шүүмжлэх нь нэмэгдсэн бол Канад өөрийн сонгуульд хутгалдан оролдсон гэх хэрэгт Орос, Хятадын хамт Энэтхэгийг оруулан өргөн цар хүрээтэй мөрдөн байцаалтыг явуулж байна.

Ерөнхий сайдыг саатлаа гээд ямар нэгэн уулзалт муулзалт явуулаагүй, тэр хоёр хоногийг онгоцоо засварлатал буудалд хүлээн өнгөрөөжээ.

Боломж ашигласан матрууд

Сүүлийн үед Хятадад багагүй гай тарьсан хар шуурганууд бас гэнэтийн аюултай тохиолдлыг ч гаргалаа.

Гуандунь мужийн Маоминь дэх үерийн улмаас орон нутгийн матрын аж ахуйгаас 69 насанд хүрсэн матрууд зургаан зулзганыхаа хамт зугтан хөвсөн байв.

Тэднийг олохоор яаралтай тусламжийн алба гидролокацийн төхөөрөмжийг ашиглан хөдөлджээ. Гэсэн ч оргодлуудаас цөөн тооны амьтдыг олжээ. Живсэн газруудын хэмжээнээс болон тэднийг олоход хүндрэлтэй байсан ба одоо тааралдсан матруудыг устгах л хамгийн найдвартай арга болжээ.

Хэрэгт дуртай хүмүүс фермын ойролцоо цугларан аюулыг үл хайхран сонирхолдоо хөтлөгдөж байв.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 31 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 34 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 35 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 37 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 39 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 59 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 0 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 1 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 2 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 2 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 25 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 27 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 29 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 31 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 32 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 48 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 51 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 52 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top