x

БНАСАУ, ОХУ-ын удирдагчид Алс Дорнодод бүрэн хэмжээний уулзалт хэлэлцээ хийхээр төлөвлөж байна

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн ням гарагт Оросын зүг галт тэргээр хөдөлсөн гэдгийг Умардын телевиз мэдээлж байсан. Ким Жон Уны суусан галт тэрэг өчигдөр өглөө Оросын хилээр нэвтэрч, орой нь гэхэд Хасан хотын галт тэрэгний буудалд очжээ.

Умардын удирдагч ОХУ-ын Ерөнхийлөгчтэй өндөр дээд хэмжээнд уулзаж, хоёр талын харилцаа, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар ярилцана гэж Кремлийн зүгээс мэдэгдсэн байна. Тэрбээр 2019 оноос хойш анх удаа ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм.

Ким Жон Уныг Хасан хотын галт тэрэгний буудалд буудаллах үед ОХУ-ын Байгаль орчны сайд Александр Козлов угтаж авсан байна. Тэд Хасан хотноо албан уулзалт хийж, энэ ондоо аялал жуулчлал, хөдөө аж ахуйн хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцсон гэж мэдээлжээ. Тэгвэл Ким Жон Ун Ерөнхийлөгч Владимир Путинтэй яг хаана уулзах нь хараахандаа тодорхой болоогүй байна.

Ажиглагчдын таамаглаж байгаагаар Ким Жон Ун болон Владимир Путин нар Владивосток хотноо уулзаж магадгүй. 2019 онд хамгийн сүүлд хоёр орны тэргүүн энэ хотод уулзаж байсан юм. Мөн Ерөнхийлөгч Владимир Путин Владивостокт Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байгаа юм байна.

Гэхдээ Оросын РИА-Новости агентлагийн сүүлд мэдээлснээр Умардын удирдагч галт тэргээр Владивостокоос холдон явж байна гэж мэдээлсэн байна. Зарим ажиглагч, хоёр удирдагчийг Оросын Алс Дорнодын Хятадтай хиллэдэг бүс дэх Восточный сансрын буудал дээр уулзаж магадгүй гэж мөн таамаглаж байгаа юм байна. Владимир Путиныг тус сансрын буудал руу очих төлөвлөгөөтэй байгаа гэж урьд нь мэдэгдэж байсан. Гэхдээ тэнд Ким Жон Унтай уулзах эсэх нь хараахан батлагдаагүй байна.

Хоёр удирдагч нүүр тулж уулзан, сансрын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хэлэлцэнэ гэж хоёр талын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн. Харин энэ уулзалтыг хөндлөнгөөс ажиглаж байгаа орнуудын нэг болох АНУ-ын зүгээс хоёр удирдагчийг зэвсгийн худалдаагаа идэвхжүүлэх тал дээр яриа хэлцэл өрнүүлэх болов уу гэсэн байр суурь илэрхийлж байна.

АНУ-ын БХЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Жон Көрбигийн мэдэгдсэнээр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сүүлд Умардад айлчлахдаа Пхеньяныг Орост зэвсэг нийлүүлэхийг ятгасан байж болзошгүй гэсэн мэдээлэл тархаад байсан. Энэ мэдээллийг Орос болон Умардын талуудын аль аль нь үгүйсгэсэн юм.

Монголын мэдээ агентлаг

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • хөаү (172.69.252.165)
    нийлүүлсэн байсан ч яах вэ дээ
    2023 оны 09 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 29 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 31 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 33 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 35 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 57 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 12 цаг 58 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 12 цаг 59 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 12 цаг 59 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 0 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 23 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 25 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 27 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 29 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 30 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 46 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 49 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 49 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top