x

Мароккод болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 2122 хүрчээ

Өнгөрсөн баасан гарагт Марокко улсын Марракеш хотын ойролцоо 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 2100 гаруй хүн амь эрсэджээ. Аврах багийнхны хэлж байгаагаар энэ тоо цаашид өсөх өндөр магадлалтай байгаа юм. Газар хөдөлсөн бүс нь алслагдмал уулархаг нутаг тул аврах багийнхан хүрч очиход бэрхшээлтэй байгааг мөн тайлбарлажээ.

Газар хөдлөлтөд өртсөн уулархаг бүсийн иргэд нутаг буцахаас бэргэж хоёр дахь хоногтоо Марракеш хотод ил задгай хоноглож буй юм байна. Газар хөтлөлтөд өртсөн тосгодын дийлэнх хувь нь эвдрэл сүйдэлд ихээр өртсөн тул иргэдийг аврахад бэрхшээлтэй байна.

Марокко улсын хаан 6-р Мухаммед үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна. Мөн түүний зарлигаар ням гарагт бүх сүм, хийдэд гашуудлын мөргөл үйлджээ. Амь үрэгдсэн хүмүүсээс гадна гэмтэж, бэртсэн хүний тоо 2400-г давсан байна. Тэднээс наанадаж 1400 нь хүнд бэртсэн гэж аврах багийнхан мэдээлжээ.

Аврах ажиллагаанд цэрэг, цагдаагийнхан чухал үүрэгтэй оролцож буй юм байна. Тэд мөн хохирогчдыг эрэн хайхаас гадна орон гэр нь сүйдсэн хүмүүст ундны цэвэр ус, хоол хүнс, майхан, хөнжил тараан ажиллаж байна. Мөн Мароккогийн хөл бөмбөгийн үндэсний шигшээ багийн тамирчид цусаа хандивлажээ.

Олон улсын тусламжийн хувьд Мароккотой хөрш боловч тааламжгүй харилцаатай байж ирсэн Алжир улс тусламжийн гараа сунгажээ. АНУ, Франц, Испани, Итали, Израил зэрэг улс мөн тусламж илгээсэн байна. Үүнээс өмнө 2004 онд Марокко улсын хойд хязгаарын боомт хотод 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 630 хүн амь эрсэджээ. Харин энэ удаагийн газар хөдлөлт Маррокогийн 21-р зууны түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогдож байна. Сүүлийн 100 жилийн хугацаанд хамгийн хүчтэй, хамгийн их хохирол учруулсан газар хөдлөлт нь 1960 онд баруун хязгаарын Агадир хотын ойролцоо болжээ. Тухайн үед газар хөдлөлтийн уршгаар 12 мянга гаруй хүн нас барсан гэсэн тоо баримт байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 29 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 32 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 33 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 35 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 37 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 58 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 12 цаг 58 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 12 цаг 59 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 0 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 1 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 23 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 25 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 27 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 29 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 30 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 46 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 49 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 50 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 35 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top