x

Их эзэн Чингис хааны сэдэвт үзэсгэлэнг Франц улсад анх удаа толилуулна

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн агуу байлдан дагуулагчдын нэг болох Чингис хааны тухай үзэсгэлэнг "Монголчууд дэлхийг хэрхэн өөрчилсөн бэ" сэдвээр Франц улсад анх удаа нээх гэж байна.

Хэдэн жилийн турш бэлтгэсний үр дүнд уг үзэсгэлэн Францын Нант хотын Түүхийн музейд 2023 оны  аравдугаар сарын 14-нөөс 2024 оны тавдугаар сарын 5-н хүртэл нийтийн хүртээл болно.

Чингис хаан болон түүний арми 13 дугаар зуунд Монголын тал нутгаас Хятадын өмнө зүг, Номхон далайгаас Ойрхи Дорнодын хил хүртэл асар том эзэнт гүрнийг байгуулсан билээ.

Монголчууд тухайн үедээ дэлхийн газар нутгийн 22 гаруй хувийг эзэлж, Чингис хааны ач хүү, Монголчуудын их хаан Хубилай Хятадын эзэн хаан болж байлаа. Тэрээр Юань гүрнийг байгуулж, нийслэлээ Даду (одоогийн Бээжин) хотод байгуулжээ. Энэхүү эзэнт гүрнийг байгуулахын тулд олон жилийн турш байлдан дагуулалт хийж,  эцэст нь “Монголын их амар амгалан”-г (Pax Mongolica) цогцлоосон юм.

“Монголын их амар амгалан”-гийн үед Өрнө, Дорнын  хооронд худалдаа, шинжлэх ухаан, соёл урлагийн харилцаа цэцэглэн хөгжиж, үндэстэн хоорондын соёлын солилцооны эрин үеийг бий болгож чадсан юм.

Энэхүү үзэсгэлэнд Монголын үндэсний сан хөмрөгөөс гадна Франц, Европын томоохон музейн үзмэрүүдээр баяжуулсан онцгой үзмэрүүдийг толилуулж, Чингис хааны агуу эзэнт гүрний түүхийг ойлгох боломжийг олгох аж.

Монгол Улсын төрийн дэмжлэгээр үндэсний чухал өв цуглуулгуудыг, түүний дотор Чингис хааны үндэсний шинэ музейгээс түр зээлээр авсан үзмэрүүдийг дэлгэн үзүүлнэ.

Энэхүү үзэсгэлэн нь Монгол, Франц хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор зохион байгуулагдаж байгаа юм.

Дашрамд дурдахад, үзэсгэлэн болох Бретоны гүнгийн цайз шилтгээн нь жилдээ 1,7 сая үзэгч хүлээн авдаг, жуулчдын тоогоор Францын баруун бүсэд тэргүүлдэг нэр хүндтэй түүхэн газар юм.

MONTSAME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 30 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 33 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 34 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 36 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 38 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 58 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 12 цаг 59 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 0 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 0 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 1 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 24 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 26 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 28 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 30 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 31 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 47 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 50 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 50 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 36 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top