x

Ши Жиньпин: БНХАУ нээлттэй, хамтын ажиллагааг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулна

Есдүгээр сарын 2-6-ны хооронд БНХАУ-ын Бээжин хотноо Олон улсын худалдаа үйлчилгээний чуулга уулзалт болж байна.

Энэ чуулга уулзалтад дэлхийн 75 орны 2200 гаруй бизнес эрхлэгч, компанийн төлөөлөл оролцож байгаа гэсэн мэдээлэл байна. “Нээлттэй байдал хөгжилд хөтөлнө, хамтын ажиллагаа хожил авчирна” гэсэн уриан дор зохион байгуулагдаж буй тус чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин зайнаас үг хэлж, дэлхийн 2 дахь том эдийн засагтай орны хувьд дэлхийн эдийн засгийг сэргээхийн тулд нээлттэй, хамтарсан эдийн засгийн бодлого хэрэгжүүлнэ гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.

Тэрээр олон улсын худалдааны харилцаанд үйлчилгээний худалдаа голлох байр суурьтай байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл дэлхийн улс орнууд худалдааны харилцаагаа өргөжүүлэхийг хүсвэл үйлчилгээний салбарыг түлхүү дэмжих шаардлагатай болсныг онцолжээ. Өсөн нэмэгдэж байгаа үйлчилгээний салбарыг бэхжүүлэхийн тулд дижиталчлал, ногоон эрчим хүч төвтэй технологи, инновацыг дэмжих, бизнесийн шинэ хэлбэрүүдийг хөгжүүлэх нь эдийн засгийн даяаршлын гол түлхүүр юм гэдгийг нэмж дурджээ. Эдийн засгийн даяаршлыг энэ мэт аргаар дэмжиж өгөх нь дэлхийн эдийн засаг тогтворжих үндэс суурь юм гэж тэрээр дурдсан байна.

БНХАУ “Нээлттэй хаалга”-ны бодлого хэрэгжүүлж эхэлсний 45 жилийн ой энэ жил тохиож байгаа юм байна. Үүнийг тохиолдуулан, энэ удаагийн чуулганы хүрээнд дэлхийн бүх улс оронтой нээлттэй, харилцан ашигтай худалдааны хамтын ажиллагааг өрнүүлэх эрмэлзэлтэй байгаа гэдгийг Ши Жиньпин онцолсон. Олон улсад өргөжүүлэн тэлэх сонирхолтой байгаа ногоон эрчим хүч, технологийн салбараас гадна харилцаа холбооны салбар, аялал жуулчлал болон бусад мэргэжлийн салбарыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн "Бүс ба Зам" санаачилгын хүрээнд үйлчилгээний худалдаа болон дижитал худалдааг хөгжүүлэх төлөвлөгөөтэй гэдгийг мэдээлсэн юм. Чуулганд хэлсэн үгийнхээ төгсгөлд Ши Жиньпин чөлөөт худалдааны бүсийн ач холбогдол болоод эдийн засгийн хувьд тусгаарлагдмал байхын аюулын талаар үзэл бодлоо илэрхийлж, үгээ өндөрлүүлсэн байна.

Монцамэ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 34 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 38 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 40 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 2 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 4 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 28 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 30 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 32 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 51 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 54 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 40 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top