x

БНХАУ хилээр нь нэвтрэх иргэдээс ковидын шинжилгээний хариу шаардахгүй

2020 оны гуравдугаар сараас хойш буюу цар тахлын гурван жилийн туршид хаалттай байсан Хятад улс энэ оны нэгдүгээр сараас хилээ нээсэн боловч зорчин очиж байгаа хүмүүс 48 цагийн доторх PCR шинжилгээний сөрөг хариутай байх журам өчигдрийг хүртэл үйлчилж байсан.

Тэгвэл өнөөдрөөс буюу лхагва гаригаас эхлэн ийм шинжилгээний хариу шаардахгүй болж байна. Энэ тухай Хятадын Гадаад хэргийн яамны Хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин даваа гаригт энэ тухай мэдээлэл танилцуулсан байна.

Хятад руу зорчигчдоос ийнхүү ковидын шинжилгээний хариу шаардахаа больж байгаа ч тухайн хүн өөрөө хүсвэл шинжилгээ өгөхөд нээлттэй, вирусээр өвчлөгсдийг одоо ч гэсэн хянаж, бүртгэлжүүлж буй юм байна. 

Хятад улс зорчигчид хүлээж авах улс орнуудын жагсаалтаа нэгдүгээр сараас эхлэн алгуур олшруулж, нислэгийн тоогоо ч мөн нэмж ирсэн. Халдвар гарсан хот суурингуудыг бүхэлд нь хааж, урт хугацаагаар хөл хорио тогтоож байсан Бээжингийн “Тэг Ковид” хатуу бодлого 2022 оны 12 дугаар сараас дуусгавар болсон.

Гэвч гурван жил үргэлжилсэн цар тахлын дэглэмийн улмаас дэлхийн хоёр дахь том эдийн засагтай энэ улсын эдийн засгийг удаашруулж, ажилгүйдэл газар авах шалтгаан болжээ. Тиймээс өнөөдрөөс үйлчилж эхэлсэн энэ шийдвэр эдийн засаг, аялал жуулчлалыг сэргээж, олон улсын худалдааны харилцаа хэвийн болоход чухал дөхөм үзүүлнэ гэж үзэж байна.

Ялангуяа Хятадын эдийн засагт томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн аялал жуулчлалын салбар энэ жилээс эргэн сэргэж байгаа үйл явцад энэ шийдвэр улам түлхэц болно гэж ажиглагч шинжээчид дүгнэж байна. Хил нээгдсэн оны эхнээс хойш Хятадын аялал жуулчлалын салбарын орлого 4 их наяд юань буюу 581 тэрбум ам. долларт хүрч, салбарын сэргэлт 96 хувьтай байгааг тус улсын Аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 32 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 38 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 40 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 1 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 2 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 26 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 30 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 32 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 49 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 52 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 38 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top