x

НҮБ-ын ажилтнуудыг барьцаанаас суллажээ

Йеменд 18 сарын өмнө Аль Кайда бүлэглэлийнхэнд барьцаалагдаад байсан НҮБ-ын хамгаалалтын таван ажилтан суллагдсан тухай тус байгууллагын төлөөлөгч баасан гаригт мэдэгдлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш энэ үйл явдлыг сайшаасны зэрэгцээ "хүнийг хулгайлж барьцаалах нь хүмүүнлэг бус, бусармаг гэмт хэрэг гэдгийг онцлоод, гэмт этгээдүүдэд хариуцлага тооцохыг уриалсныг" НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

НҮБ-ын хамгаалалтын албанд ажиллаж байсан Йемений дөрөв, Бангладешийн нэг иргэн "18 сарын турш хорионд байсан хэдий ч эрүүл мэнд, сэтгэл санааны хувьд сайн байгаа" гэж Йемен дэх НҮБ-ын суурин төлөөлөгч Дэвид Грессли сэтгүүлчдэд мэдэгджээ.

НҮБ-ын ажилтнуудыг 2022 оны хоёрдугаар сарын 11-ний өдөр Йемений өмнөд хэсгийн Абьян мужид барьцаалжээ. Йеменд төвтэй Арабын хойг дахь Аль-Каида бүлэглэл (AQAP) нь нэг талаас Саудын Араб тэргүүтэй эвсэл, нөгөө талаас Ираны дэмжлэгийг хүлээсэн хутучуудын хоорондын мөргөлдөөнийг ашиглан, нөлөөний хүрээгээ тэлэхийг эрмэлзэж байгаа юм.

2014 оны сүүлчээр Йемен улсын нийслэл Сана хотод хуту бүлэглэлийнхэн засгийн газрыг огцруулснаас хойш мөргөлдөөн үргэлжилсээр байна. Харин засгийн газрын эрх мэдлийг сэргээх зорилгоор Саудын Араб тэргүүтэй эвслийн орнууд 2015 оноос хойш Йеменд цэргийн ажиллагаа явуулж байгаа юм.

Саудын Араб, Иран хоёр 2016 оноос хойш тасраад байсан дипломат харилцаагаа сэргээхээр энэ оны гуравдугаар сард тохиролцсоноос хойш энхийн санаачилгууд хэрэгжиж эхэлжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 31 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 33 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 35 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 37 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 39 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 12 цаг 59 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 0 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 1 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 1 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 2 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 25 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 27 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 29 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 31 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 32 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 48 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 51 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 51 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top