x

Самууны төгсгөл

Хувийн цэргийн "Вагнер" бүлэг Оросын БХЯ- хээрийн лагериудад пуужингийн цохилт хийсэн гэх видеог тараан өөрийн талынхныг цэргийн удирдлагын эсрэг маршид уриалсны дараа ОХУ-ын Холбооны аюулгүйн алба Эрүүгийн хэргийн “Зэвсэгт самуун” гэсэн 279-р зүйл ангиар Евгений Пригожины эсрэг эрүүгийн хэрэг үүсгэв.

Орост өдөр хэрхэн өнгөрөв

  • БХЯ түүний мэдэгдлийг эрс үгүйсгэв.
  • Удалгүй Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын иргэд, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, хууль хяналтын байгууллага, дайсны эсрэг зогсон тулалдаж байгаа дайчдад хандаж үг хэлэв.

Орос өнөөдөр өөрийн ирээдүйн төлөө неонацистууд, тэдний эздийн эсрэг хүнд тэмцэл явуулж байна. Бидний эсрэг Барууны бараг бүх цэрэг, эдийн засаг, мэдээллийн машин зүтгэж байна. Бид манай хүмүүсийн амьдрал аюулгүй байдлын төлөө, тусгаар тогтнол мянган жилийн түүхтэй Орос байхын тулд тэмцэж байна. Энэ тэмцэлд эв нэгдэл, хариуцлага хэрэгтэй гэж Путин хэлээд эв нэгдлийг хагалах гэсэн үйлдэл нь өөрийн ард түмэн, дайчин нөхөдөөс урвасан хэрэг. Самуун гаргагчид хатуу шийтгэл хүлээнэ гэсэн юм.

  • Цэргийн онц байдлыг зөрчигчдийг 30 хоног хүртэл барин саатуулах тухай хууль, хэрэг явдалд оролцоогүй вагнерчуудтай гэрээт цэргийн  гэрээ байгуулах тухай журамд мөн энэ өдөр Путин гарын үсэг зуржээ.
  • Мосбиржийн индекс оройн арилжаагаар 3 хувь гаруй уналтыг харуулав.
  • Санкт-Петербургийн "ЧВК Вагнер Центр" төвд хууль хяналтынхан нэгжлэг хийж, нэг тэрбум гаруй рублийг хайрцагласан байсныг илрүүлэв. Оросын хотууд дахь Вагнерын сайн дурынхныг элсүүлэх төвүүдийг битүүмжилсэн байна. Тэдний идэвхжилт хаана ч ажиглагдсангүй. Төвийн хотуудад олон нийтийн арга хэмжээг зогсоосон байснаа байдал намжирсний дараа Санкт-Петербургт сургууль  төгсөгчдийн "Улаан дарвуулт хөлөг" нүсэр шоу явагдлаа.
  • Москвагийн чухал байгууламжуудад Өндөржүүлсэн хамгаалалтад тогтоов.
  • Вагнерын цэргийнхэн Ростов дахь өмнөдийн цэргийн тойргийн  штабыг эзлэсний дараа тэнд энгийн хүмүүс цугларч зургаа татуулж, вагнерчууд хэдэн хороололд эргүүл хийж байв. Штабын ажилд тэд саад хийсэнгүй офицерүүд хэвийн ажиллаж байлаа. Бямба гаригийн оройн долоон цагийн үед тэд цугларсан олныг тараахаар агаарт буудсан ба оройн 23 цагт штабыг орхин хотоос гарахаар хөдөлжээ. Хотоос орж гарах замуудад Оросын цэргийнхний постууд байгуулагдан шалгаж байлаа.
  • Оросын төвийн мужууд, Москвад террорын эсрэг ажиллагаа зарлагдсан байлаа. Москва болон Белгород мужид Чеченийн тусгай хүчнийхэнийг татсан байв.
  • Украин дахь фронтуудад байлдааны ажиллагаа үргэлжилж байв. Самуун фронтын ажиллагаанд нөлөөлөөгүйг хожим хэлжээ.

Хэвлэл мэдээлэл мэдээг хэрхэн хүлээн авав

  • Первый канал (Нэгдүгээр суваг) тусгай нэвтрүүлэгээр "вагнерчуудыг буудсан" видеог зохимол гэж нэрлэв. Ер нь эвлүүлээд  голчлон албан ёсны мэдээг дамжуулж байлаа.
  • "ВКонтакте", "Яндекс" сүлжээнүүд Пригожинтой холбоотой материалуудынхаа нэг хэсгийг Ерөнхий прокурорын шийдвэрийн дагуу хаасан байв.​​

Дэлхий хэрхэн хүлээн авав

  • Пригожины мэдэгдлийн дараа АНУ Орос дахь хэрэг явдлыг анхааралтай ажиглаж байна гэв. Тус хувийн цэргийн компанийн эсрэг авч байсан нэмэлт хоригоо тэд зогсоосон байв. Мөн энэ өдөр Жо Байден гадаадын зарим холбоотон лидерүүдтэй утсаар ярилцан санал солилцсон байв.
  • Туркийн лидер Эрдоган Путинтэй утсаар ярин Оросын удирдлагыг дэмжсэн байна. Турк хэрэг явдлыг зохицуулахад бэлэн гэжээ.
  • Украины хүчнийхэнд самууны мэдээ ихээхэн таатай байсан ба тэд "ЧВК Вагнер" Өмнөд цэргийн тойргийн штабыг орхин гарч буйг сонсоод сэтгэгдэл нь өөчлөгдөв. "Та нар Путиныг бараг авч хаяад, төв засагт хяналт тогтоогоод Москва хүрээд гэнэтхэн ухарлаа..." гэж Украины Ерөнхийлөгчийн тамгын газрын орлогч Михаил Подоляк бичжээ.

Самууны төгсгөл

  • "Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожины эсрэг зэвсэгт самуунд уриалсан гэж үүсгэсэн эрүүгийн хэргийг  цуцлан түүнийг Белорусьт очих баталгааг Путин өгчээ. Энэ тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв.
  • Мөн тэр өдөр Песков мэдээлснээр, самуунд оролцоогүй Вагнерийн дайчидтай БХЯ гэрээ байгуулна гэжээ.
  • Зургаадугаар сарын 24-ний орой Белорусийн Ерөнхийлөгч Александр Лукашенкогийн хэвлэлийн албанаас Владимир Путинтэй тохиролцсоны дагуу Лукашенко Пригожинтай хэлэлцээр хийж талууд Оросын нутагт цус урсгасан тулаан хийхгүйгээр тохиролцлоо  гэж мэдээлэв.

Тохиролцсоноор "Вагнер" цуваануудын хөдөлгөөнөө зогсоон эргэн хээрийн лагерьтаа буцахаар болжээ.

  • "Вагнер гэх цэргийн хувийн компанийг татан буулгах гэсэн юм. Зургаадугаар сарын 23-наас бид  бид хоногийн дотор бид Москвад 200 км-т дөхөн очлоо. Энэ үеэр бид дусал ч цус урсгаагүй. Харин одоо цус урсах дээр тулаад байна. Орос цус урсана гэсэн хариуцлагыг бүрэн ойлгоод бид өөрийн цуваануудыг эргүүлэн татаад төлөвлөгдсөн хээрийн лагерьтаа буцлаа" хэмээн Пригожин мэдэгджээ.
  • Ийнхүү ихээхэн нерв барсан бямба гариг дууслаа.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 10 цаг 33 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 10 цаг 36 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 10 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 10 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 10 цаг 41 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 10 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 2 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 13 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 13 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 13 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 14 цаг 27 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 14 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 14 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 14 цаг 33 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 14 цаг 34 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 14 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 14 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 14 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 16 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top