x

Украины сөрөг довтолгоон ба цэргийн тусгай ажиллагааны зорилго

Орост нэмэлт цэрэг татлага, улс даяар дайны байдал зарлах шаардлаггүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цэргийн сурвалжлагч нарыг хүлээн авч уулзахдаа хэлэв. Украины талаас Оросын нутаг дэвсгэр рүү дайралтаа үргэлжлүүлбэл Москва Украины нутаг дэвсгэрт “санитарын бүс” байгуулж чадна гэж тэр онцолсон байна. 

Түүний сэтгүүлч нарт өгсөн мэдээллийг товчлон хүргэж байна. 

Украины ЗХ-ний сөрөг довтолгооны талаар

  • Зургаан сарын 4-нд эхэлсэн Киевын өргөн цар хүрээтэй сөрөг довтолгоон үргэлжилж байна. Гэхдээ амжилтгүйгээр, ямар нэгэн газар тэд амжилт олоогүй. Тэд их хохирол авсан.
  • Украины Зэвсэгт хүчин Оросын хүчнээс 10 дахин их хохирол үзэж, хохирлын бүтэц нь ашигтай биш. Ердийнхөөр буцашгүй хохирлын хувь нь 25, хамгийн ихээр 30. Харин тэдний буцашгүй хохирол 50=503.
  • Киев одоогоор 160 танк,  360 гаруй янз бүрийн хуягт машинуудаа сөнөөлгөсөн нь гаднаас Украинд нийлүүлэгдсэн техникийн хэмжээний 25%, магадгүй 30% ч хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Орос  энэ үеэр 54 танкаа алдсаны нэг хэсгийг эргэн засварлах боломжтой.

Татлагын болон гэрээт цэргийнхний тухай

  • Орост нэмэлт цэрэг татлагын шинэ дзавалгаа шаардлаггүй. Өнөөдөр ийм шаардлага байхгүйг БХЯ илтгэсэн.
  • Нэмэлт цэрэг татлагынхны хэзээ нэгэн цагт гэрт эрүүлэн аажмаар буцаах ёстой. Галын шугам дээр байдал хэрхэн өрнөж байна. Цэргийн тусгай ажиллагаа хэрхэн явагдаж байна гэдгээс хамааран үүнийг хийнэ. Орост нэгдүгээр сараас хойш 150 мянган гэрээт цэргийн албан хаагчдыг авсан. Сайн дурынхантай нийлээд 156 мянган хүн боллоо. Зөвхөн өнгөрсөн долоо хоногт гэхэд 9,5 мянган  хүн гэрээнд гарын үсгээ зурсан.

Хугацаат цэргийн албан хаагчдын талаар

  • Хугацаат цэргийн албан хаагчдыг цэргийн тусгай ажиллагааны бүсэд мөн Оросын шинэ районуудад илгээхгүй. Гэхдээ тэд өмнөхийн адил хилийн нутаг дэвсгэрт байх болно.

Каховын УЦС-ын эвдрэлийн талаар

  • Өөрийн нутаг дэвсгэрт хүнд үр дагавартай учраас Каховын УЦС-ыг  дэлбэлэх сонирхол Орост огт байгаагүй. Хэн буруутай нь ойлгомжтой. Украины тал үүнийг хийх  эрмэлзэлтэй байсан билээ.
  • Москва даланг нурахын өмнө “хүчтэй дэлбэрэлтийг” бүртгээгүй. Үүнээс өмнө Киев олон удаа УЦС-д цохилт өгсөн. “Магадгүй энэ удаагийн довтолгоон  нь  ялимгүй нэмэр өгч, нуралт эхэлсэн байх магадлалтай” болов уу.

Хилийн районуудад байлдааны байдал тогтоох тухайд

  • "Ерөнхийдөө манайд ямар нэгэн онцгой дэглэм, байлдааны байдал тогтоох шаардлага байхгүй. Зарим асуудлаар нарийн ажиллах хэрэгтэй.
  • Хэрэв Украины талаас буудалт зогсохгүй бол ОХУ Украины нутагт “ямар нэгэн санитарын бүс” байгуулна. Түүний цаанаас оросын бүс нутгийг буудах боломжгүйгээр цаашлуулна.
  • Оросын төр Украины буудлагад өртсөн “айл бүр, сууц бүрт” нэг бүрчлэн туслана. Хөрөнгийг засгийн газрын нөөцийн сангаас гаргана.

Киевтэй хийх хэлэлцээрийн боломжийн талаар

  • Энх тайван тогтоох хэлэлцээрээс Орос хэзээ ч татгалзаж ирээгүй. 2022 оны хавар Станбулд Москва, Киев хоёрын төлөөлөгчид гэрээний төсөлтэй болсон юм. Гэтэл Украинчууд дараа нь түүнийг “зүгээр л хаясан”. Ийм л байна.
  • Хэрэв Барууны орнууд сөргөлдөөнийг зохицуулах хүсэлтэй бол тэдэнд зэвсэг нийлүүлэлтээ зогсооход л хангалттай. “Украинчууд өөрсдөө юу ч үйлдвэрлэдэггүй, маргааш нь  л  хэлэлцээр явуулахыг хүснэ. Гэхдээ ёс төдий биш, үнэн хэрэгтээ.

Ядмаг баяжуулалтын урантай сум цэнэгийн тухай

  • Украины зэвсэгт хүчин ашигласан нөхцөлд Орос ядмаг баяжуулалтын урантай сумыг хэрэглэх эрхээ өөртөө үлдээж байна. Тийм байлдааны сум цэнэг бид их бий. 
  • "Энд сайн зүйл огт байхгүй. Гэхдээ шаардлагатай бол бид үүнийг хийж чадна. Бидэнд үүнийг хийх шаардлага алга.

Тусгай албадын удирдлага дахь ахмад дайчдын тухай

  • Цэргийн тусгай ажиллагаа нь чадварлаг цэргийн дарга нарыг мөн “паркетэн шалны” чадвар муутай генералуудыг сүүдрээс гаргалаа.
  • Цэргийн тусгай ажиллагааны ахмад дайчдыг ОХУ-ын ЗХ-ний  албан тушаалын шатаар дэвшүүлэх ёстой. Зөвхөн армид ч биш тэднийг хууль хяналтын байгууллага, тусгай албадад ч дэвшүүлэн зүтгүүлэх ёстой.

“Батлан хамгаалах” үйлдвэрлэлийн хөгжлийн тухай

  • Оросын Батлан хамгаалахын үйлдвэрлэл жилийн дотор 2,7%-иар, шаардлагатай чиглэлээр 10%-иар өслөө. Энд огт хамаагүй байсан “хэдэн арав, зуугаар яригдах хувийн үйлдвэрүүд энэ ажилд оролцож байна.
  • Цэргийн тусгай ажиллагааны явцад нарийн тусгалын зэвсэг, холбооны хэрэгсэл, нисгэгчгүй аппаратууд гээд “олон зүйл дутагдалтай” нь тодорлоо. Хэрэв тусгай ажиллагаа байгаагүй бол улс орны удирдлага Оросын армийг “дэлхий хамгийн шилдэг байлгахын” тулд батлан хамгаалахын аж үйлдвэрийг хэрхэн гүйцээн бүтээх хэрэгтэйг хэзээ ч ойлгохгүй байж...

Үр тариагаар хийсэн тохиролцооны тухай

  • “Үр тарианы тохиролцооны гэрээнээс гарахыг” Орос бодож байна. Учир нь Москвад түүний экспортод саад хийхгүй гэж амласан ч биднийг дахиад хуурлаа. “Нийлүүлэлтийн нөхцлийг либералчлах талаар юу ч хийсэнгүй. Үүний зэрэгцээ, хүнсний экспорт нь Киевын валют олох ганц эх сурвалж болж байна.
  • Африк, Латин Америкийн нөхөрсөг орнуудын төлөө л Москва үр тарианы  наймаанд оролцож байна. Бид тэдэнд энэ гэрээний дагуух хэмжээгээр тэдний авч байгаа тариа буудааг үнэгүй нийлүүлэхэд бэлэн байна.

Цэргийн тусгай ажиллагааны зорилго

  • Цэргийн тусгай ажиллагааны зорилгууд нь “урсгал байдлаас”  үүдэн өөрчлөгпөж байгаа. Гэхдээ ерөнхийдөө өөрчлөгдөөгүй. “Ерөнхийдөө бид түүнийг өөрчлөхгүй. Тэр нь бидний хувьд суурь шинжийг агуулсан гэлээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 38 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 44 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 46 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 6 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 7 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 8 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 8 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 9 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 32 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 34 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 36 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 38 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 39 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 55 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 58 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 58 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top