x

Илон Маск твиттерийн цэнхэр шувуухайнаас яагаад татгалзав

Twitter цахим сүлжээний эзэн, тэрбумтан Илон Маск сүлжээнийхээ ребрендинг хийх яриаг бататгасан байгаа. Өнөөдрийн нэр, цэнхэр шувуухайн дүрстэй логоны оронд "Х" үсэг ч байж болох юм. Хэрэглэгчид тус нийгмийн сүлжээний бүхэл бүтэн үе өнгөрч буйг хэлж байна.

Твиттерийн шувуухай лого хэрхэн бүтээгдсэн вэ?

Twitter-ийн анхны логотип ямар байв 

Twitter олон нийтийн сүлжээ эхлээд өөр нэртэй байлаа. Flickr бахархагчид Ной Глассийн бүтээсэн өөрсдийн стартапаа twittr гэж нэрлэсэн нь өнөөгийнхөөс эрс өөр байв. Түүний бичиг нь компьютерийн дэлгэцнээс нулимасан юм шиг  цэр ч гэмээр нялцгай ногоон өнгөөр бичигдсэн байлаа. Тийм логотип залуучуудыг өдөөн татсан гэж Грасс хэлсэн байдаг. Тэр хувилбар урт наслаагүй. 2006 онд сүлжээг нээхийн өмнө үндэслэгчид нь график дизайнер Линда Гэвинд ханджээ. Тэр эмэгтэйд лого бүтээхэд нь ганцхан өдөр л байлаа. Зураачийн хувилбаруудаас тэнгэрийн цэнхэр өнгөтэй үсэг бүхий сүүлчийн бүтээл нь Грасст таалагджээ. 

Twitter гэдэг нь шувуухай, шувуухай гэдэг нь Twitter

Цэнхэр шувуухай Twitter-ийн логотипт анх 2010 оны есдүгээр сард гарч иржээ. Ер нь бол, Twitter өмнө нь амьтдыг ашиглаж ирсэн. Жишээлбэл, халим серверийн алдааг зааж байлаа. Гэхдээ сүлжээгээ таниулахын тулд цэнхэр шувуухайг анхлан сонгожээ. Шувуухай Ларри нэртэй байсныг мэдэх хүн ховор. Түүнийг нэрт сагсан бөмбөгчин Ларри Бердад зориулсан ба сүлжээг бүтээгчдийн нэг Биз Стоун гурван удаа "NBA-гийн хамгийн хэрэгтэй тоглогчоор" нэрлэгдсэн сагсчинг шүтдэг байжээ.

Ларри сүлжээний хэрэглэгчдэд ихээхэн таалагдсан учир хоёр жилийн дараа таних тэмдгийн илүү дутууг хураан, зөвхөн цэнхэр шувуухайг үлдээжээ. Twitter нь шувуухай, шувуухай нь Twitter.

Цэнхэр шувуухай хэрхэн өөрчлөгдөж ирэв

Цаг хугацаанд шувуухай их олон өөрчлөлт үзэв. Сүүлийн хувилбар нь гурван жилийн туршлагатай байсан зураач Мартин Грассерын бүтээл.

Нэгэн  удаа түүнд нэг төсөлд оролцохыг санал болгосон ба хожим тодорхой болсноор зуун зураач жагсаалтад байсны 88-д түүний нэр байв. Азаар түүнд хамгийн түрүүнд утасдсанаар хэрэг шийдэгдэн түүгээр логог зуруулахаар болжээ.

Шувууг өөрчлөх гэж тэр олон шувуудын нисэхийг үзэж хамгийн алдартай шувуудын далавчны дэлгээсийг судалжээ.

Ингээд колибрим шувуухай шилэгдсэн ба толгой шувууны харьцааг тогтоохоор тэр өөрийн зурагт 15 янзын тойргийг тавин үзэж байсан гэдэг.

Twitter сүлжээг бүтээгч хэрхэн логотипаа сонгосон бэ?

Грассер лого дээр хэдэн сар ажиллаад Жек Дорсид хоорондоо маш төстэй  шувууны 24 зургийг үзүүлэхэд тэр хоёрхон секундын дотор 5CS хувилбарыг заажээ.

Тэр шувуухай өнөөг хүртэл хавсралтыг чимэглэж иржээ.

Шувуухайг солихоор нохой ирлээ

Илон Маск өнгөрсөн оны аравдугаар сард сүлжээг $44 тэрбум доллараар худалдан аваад шувууг ажлаас нь чөлөөлжээ. Дараа нь түүнийг шиба-ину үүлдрийн нохойгоор солив. Тэр нохой нь Маскийн дэмждэг Dogecoin криптовалютын нүүр царай юм.

Хэдэн сарын дараа тэр хуучин логотипыг эргүүлэн аваад нохойг явуулав.

Энэ нь брэндийг таних зорилттой байсан. Одоо удалгүй олон нийтийн сүлжээ шинэ нэр зөвхөн "Х" үсэгтэй логотой болно. Өмнө нь тэрбумтан ярихдаа тайлбартай брэндэд итгэдэг гэж байв. Ингэхлээр "Х" үсэг нь "юуг ч тайлбарлаж болох" юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 35 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 39 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 41 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 3 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 4 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 5 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 29 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 31 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 33 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 52 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 55 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 41 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top