x

Яагаад АНУ албадлагын дипломат ажиллагааны “аварга” вэ?

1971 онд, Америкийн Стэнфордын их сургуулийн профессор Александр Жорж тухайн үеийн АНУ-ын Лаос, Куба, Вьетнамын талаар баримталж байсан бодлогыг тоймлон “албадлагын дипломат ажиллагаа” хэмээх ойлголтыг анх дэвшүүлсэн. 1962 онд, АНУ Куба улсад эдийн засаг, бизнес, санхүүгийн хориг хэрэгжүүлж эхэлсэн ба энэ нь одоог хүртэл үргэлжилж байна.

1993 онд, АНУ Суданд хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан. Судан дахь НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын мэдэгдэлд дурдсанаар АНУ олон жил дараалан хориг арга хэмжээ авсан нь Суданд ноцтой хүмүүнлэгийн хямрал үүсгэж, олон хүүхдүүд хоол тэжээлийн дутагдлаас болж нас барахад хүргэсэн байна. Үүнээс гадна, АНУ Бурунди, Төв Африк, Сомали, Зимбабве зэрэг Африкийн орнуудад хувь хүн, байгууллагын эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ хэрэгжүүлсэн.

2014 онд, АНУ ОХУ-ын батлан хамгаалах, санхүү, эрчим хүчний салбарт дунд болон урт хугацааны санхүүгийн хориг тавьсан. Украины хямрал эхэлснээс хойш, АНУ олон улс орныг албадан “ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах тухай хамтарсан мэдэгдэл” гаргасан. Мөн, АНУ ОХУ-ын гол банкнуудыг SWIFT системээс хассан.

2018 оны 7 сард, АНУ шударга худалдааны зарчмыг зөрчиж, Хятадаас импортолж буй бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсан. АНУ ZTE, Huawei, DJI зэрэг 1000 гаруй Хятадын аж ахуйн нэгжийг төрөл бүрийн хоригийн жагсаалтад оруулж, үндэсний аюулгүй байдлаар шалтаглан TikTok, Wechat зэрэг Хятадын сошиал медиа программуудад шахалт үзүүлсэн.

2018 онд, АНУ “1962 оны Худалдааг өргөжүүлэх тухай хууль ”-ийн 232 дугаар зүйлийг ашиглан үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үндэслэлээр Европын холбоо зэрэг олон улс орон, бүс нутагт ган, хөнгөн цагаанд 25%, 10%-ийн татвар ногдуулсан.

Албадлагын дипломат ажиллагаа бол АНУ-ын гадаад бодлогын хайрцаг дахь "багажийн" нэг үндсэн хэрэгсэл юм. Өөрсдийн ашиг сонирхлоо хэрэгжүүлэх үүднээс улс төр, эдийн засаг, цэрэг, соёл зэрэг бүхий л салбарт хязгаарлалт, шахалт явуулах замаар дэлхийд албадлагын дипломат ажиллагаа явуулж байна. Дэлхийн улс орнууд үүний хор уршгийг амсаж байна. Хөгжиж буй орнууд хамгийн их хохирол амсаж байгаа бөгөөд АНУ-ын холбоотон, түншүүд ч мөн хохирол амсахгүй гэхэд бэрх байна.

Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.156)
    бузар америк хурдан дампуурлаа зарлаасай!
    2023 оны 05 сарын 31 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 37 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 39 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 41 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 43 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 44 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 5 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 6 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 7 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 7 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 8 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 31 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 33 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 35 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 36 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 37 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 54 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 57 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 57 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 43 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top