x

Хятад: Агаарын бохирдлын эсрэг авч буй арга хэмжээ

- Хятад сүүлийн хоёр жилд сэргээгдэх эрчим хүчний тоноглолд 200 тэрбум долларын хөрөнгө оруулсан нь АНУ-ынхаас хоёр дахин их байгаа бол 2020 он хүртэл 360 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөжээ.

- 2020 он гэхэд Хятадын замд зорчдог цахилгаан хөдөлгүүртэй авто машины тоог таван саяд хүргэхээр зорьж байна.

- 2015 онд баталсан Байгаль орчны тухай шинэ хуулиар агаар бохирдуулж байгаа байгууллага, албан тушаалтанд ногдуулах торгуулийг нэмэгдүүлж, ийм байгууллагын эзнийг 15 хоног хүртэл хугацаагаар баривчлах заалт оруулжээ.

- Ногоон хөгжлийн хүрээнд Бээжин хотын дарга Цай Ци агаар бохирдуулж байгаа 500 үйлдвэрийг хаан, 2500 үйлдвэрийг шинэчлэн тоноглож, нүүрсний хэрэглээг 30 хувь бууралхаар шийдвэрлэжээ.

- 2017 онд Хятадын нийслэл нүүрс түлдэг хамгийн сүүлийн Дулааны станцыг хаасан байна.

- Агаарын бохирдлыг бууруулах ганц зам нь цахилгаан эрчим хүч гэж үзэж байгаа Хятад улсад эрчим хүчний хэрэглээ эрчимтэй эрс өсч байна. Зөвхөн 2018 оны эхний хагас жилд 3,23 их наяд кВт/цаг эрчим хүч хэрэглэсэн нь өмнөх оноос 14,7 хувь өссөн байна. Өрхийн эрчим хүчний хэрэглээ мөн 13,2 хувийр өсчээ.

- 2017 оны арванхоёрдугаар сард Хятадын олон муж, хотод агаарын бохирдлын хэмжээ хамгийн өндөр түвшинд хүрсэн нь БНХАУ-ын дарга Си Жин Пиний Парисын бага хурал дээр үг хэлсний дараа тохиож байв. 2015 оны арванхоёрдугаар сараас эрх баригчид агаар бохирдуулдаг 2100 үйлдвэрийг шууд хаасан байна. 

Хятад улс 2020 он гэхэд нүүрс түлэхээс бүрэн татгалзахаа амлаж, одоогоор зургаан мужид нүүрс худалдаалахыг хоригложээ. Энэ ажилд Засгийн газар 300 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Сүүлийн жилүүдэд утааг багасгах гэж авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс ялгаатай нь энэ удаа “Нүүрсийг хориглоё” гэсэн уриатай ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд хамгийн их утаатай умард нутгийн 28 хотыг нүүрсний хэрэглээнээс бүрэн чөлөөлөх юм. Сүүлийн хэдэн жилд Хятад агаарын бохирдолд хэт их нэрвэгдэж ялангуяа өвлийн улиралд нэг шоо метр агаарт 300-1000 мкг бохирдолтой байна. Агаарын ийм хэмжээний бохирдол нь хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлж, уушигны өвчлөл, уушигны хорт хавдар ихсэн зүрх, амьсгалын замын өвчнөөр нас барах явдал нэмэгдсээр байна.

Хятадын нүүрс үйлдвэрлэлийн гол төв болох Шаньси, Тайюань мужуудыг ч нүүрс хориглосон районд оруулж, хамгийн их агаарын бохирдолтой нийслэл Бээжинд нүүрснээс чөлөөлөх арга хэмжээг хязгаартайгаар хэрэгжүүлж байна. 28 хотдоо нүүрс түлэхийг хориглосноор олон нийтийн газруудад зурагт хуудас, уриа лоозон хадаж, иргэдэд нүүрс түлэхгүйгээр эрчим хүч ашиглахыг  анхааруулж байна. Нүүрс түлэхийг хориглосон хот суурин газруудад иргэд, айл өрхийг эрчим хүчээр хангах бүхий л арга хэмжээг авч байгаа юм.

Гэвч Хятадын ган үйлдвэрлэл, хүнд үйлдвэрийн гол төв Хэбэй мужид нүүрсний хэрэглээг хориглоно гэдэг том эсэргүүцэлтэй тулгарсан байна. Нүүрс хэрэглэхийг хязгаарлана гэдэг зөвхөн байгаль хамгаалах төдий ч ажил биш, эрчим хүчний салбарыг төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлэх асуудал гэж Хятад үзэж байгаа юм. Ард иргэдийнх нь ихэнх нүүрс түлж амьдардаг Шаньси, Зиньчэн хотуудад нүүрс түлэхийг хориглох шийдвэрийг тун таагүй хүлээн авсан байна. Зиньчэнд болсон нэг хэлэлцүүлэг дээр иргэд ингэж ярьсан байна.

“Гэртээ байгалийн хий, цахилгаан халаагуургүй ард иргэд өвлийг давахын тулд захиргаанд хандах ёстой. Нутгийн захиргаа тэднийг халамжилна. Хэрэв анхаарал тавихгүй байгаа бол иргэнээ хөлдөж үхэг гэсэн л хэрэг болно”. “Ядуусыг үхтэл нь дааруулах тийм сайн уу. Үлдсэн баячууд нь түшмэлүүд болоод, капиталистуудтай хамтран баян тансаг улс орноо барьж байгуулах нь л дээ”

“Ардчилал таймс” сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 7 цаг 6 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 7 цаг 11 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 8 цаг 54 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 9 цаг 8 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 10 цаг 13 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 11 цаг 0 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 11 цаг 18 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 13 цаг 23 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 15 цаг 7 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 15 цаг 34 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 18 цаг 16 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 18 цаг 27 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 18 цаг 43 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 18 цаг 55 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 19 цаг 1 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 19 цаг 7 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 19 цаг 11 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ Уржигдар 16 цаг 21 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна Уржигдар 13 цаг 29 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top