x

МӨНХИЙН ЗУЛ: Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш

Өнөөгөөс 54 жилийн өмнө Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” нэртэй дурсгалын уран барилгын цогцолбор нээгдэн мөнхийн зулыг бадамлуулжээ.

Агуу их орны дайнд амь үрэгдэгчдийн дурсгалд зориулагдсан бамбар асаах санааг дайнд оролцогч бөгөөд Щекины химийн үйлдвэрийн дарга Сергей Жобазе гарган, Ялалтын баярын өмнө буюу 1955 оны тавдугаар сарын 6-нд Тула мужийн Щекины районы Первомайский сууринд асаасан байсан нь Мөнхийн галын урьдатгал нь болсон байв.

Тэр зулын галыг нэр нь тодроогүй зөвлөлтийн дайчдын шарилын үлдэгдлийг дахин нутаглуулсан булшны ойролцоо асаасан байв. Тэр булшин дээр бетоноор таван хошууны дүрс бүхий хөшөө босгосон байна. Энэ санаачлагын дараа Агуу эх орны дайнд зориулагдсан дурсгалын цогцолборуудад Мөнхийн гал асаах санаачлага Зөвлөлтөд газар авсан юм.

“Гашуудаж  буй дайчин” цогцолборын Мөнхийн галыг сэргээн шинэчилсэн ёслол дээр, 2013 он.

1957 онд анхны мөнхийн галын бууринд “Гашуудаж буй дайчин” гэсэн дурсгалын цогцолборыг босгожээ. Кремлийн ханын дэргэд “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшин” дээр асч байгаа Мөнхийн зулыг 50 жилийн өмнө, 1967 оны тавдугаар сарын 8-нд асааж байж.

Хувьсгалын 40 жилийн ойгоор Марсын талбайд “Хувьсгалын дайчид” нэртэй цогцолборт 1957 оны арваннэгдүгээр сарын 6-нд асаасан бамбараас гал авчран  Кремлийн мөнхийн галыг асаасан байв.

Дурсгалын цогцолборын нээлтэд зориулсан бамбарыг болд хайлуулагч Митрофан Жуковский Кировын үйлдвэрийн (өмнө нь "Путиловын завод", "Улаан Путиловец")  мартенийн №1 зуухнаас асаасан байна.

Жуковский том “халбагаар зуухнаас металын хайлмагийг шалан дээр асгасны дараа хүндэт харуулын салааны нэг цэрэг тэр металлын хайлшнаас бамбарыг асаасан байна. Дараа нь өөр нэг цэрэг тэр бамбараас “сарьсан багваахай” гэгдэх керосины дэнлүүг асаав. Үүний дараа ёслолын цуваа галыг Марсын талбайд авчран дэнлүүнээс Мөнхийн галыг асаажээ. 

Үүнээс 10 жилийн дараа Марсын талбайн мөнхийн галаас Москвад авчран  Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны Мөнхийн галыг асааж байжээ.

Бүх ард түмний хэмжээний энэ чухал дурсгалын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1966 онд босгосон юм. Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилын үлдэгдлийг 1941 оны цус урсгасан тулалдаан болж байсан Ленинградын засмал замын 41 дэх км-т байгаа нийтийн булшнаас авчран цогцолборт нутаглуулжээ.

ЗХУКН-ын Москва хотын хотын намын хорооноос ЗХУКН-ын Төв хороонд илгээсэн захидлаас, 29.04.1967 . "Нэр нь үлмэдэгдэх цэргийн булш” хөшөөг нээх баярын арга хэмжээний дарааллын тухай санал / Москвагийн төв архив.

Нэр нь үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслолын арга хэмжээ 1966 оны арванхоёрдугаар сарын 3-нд явагдсан байна. Улбар шарга-хар туузаар чимэглэгдсэн авсыг их бууны байлдааны суурь дээр байрлуулан Крюково станцаас Кремль хүртэл хүндэт харуул, цэргийн үлээвэр хөгжмийн хамтлаг дагалдан хүргэжээ. 

Нэр нь үл мэдэгдэх цэргийн шарилтай гашуудлын цуваа Манежийн талбайгаар дамжин Александровын цэцэрлэгийн зүг явж байгаа нь 1966 оны арванхоёрдугаар сарын 3. Леонид Бергольцев / Москвагийн төв архив/
Нэр үл мэдэгдэх цэргийг нутаглуулах ёслол. Баруун талд нь Зөвлөлтийн хоёр удаагийн бааатар, маршал К. Рокоссовский. Леонид Бергольцев / Москвагийн төв архив/

Мөнхийн галыг 1967 онд Марсын талбайгаас Москвад хийн бамбарын тусламжтайгаар авчирчээ. 

“Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дурсгалын уран барилгын цогцолборыг Кремлийн ханын дэргэд Александровын цэцэрлэгт 1967 оны тавдугаар сарын 8-нд нээсэн юм.

Мөнхийн зул асаах ёслолд Зөвлөлтийн баатар Алексей Маресьев, Григорий Мусланов, Иван Тенищев нар оролцов. Бамбраас мөнхийн галыг ЗХУКН-ын ТХ-ны  ерөнхий нарийн бичгийн дарга Леонид Брежнев асаасан байлаа.

Оросын Ерөнхийлөгчийн 1997 оны арванхоёрдугаар сарын 8-ны зарлигаар Москва дахь “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” дээрх мөнхийн зулын дэргэд Ерөнхийлөгчийн хорооны бүтцээс байнгын хүнтэт харуул зогсоох болсон байна. Хүндэт харуул өдөр бүр өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд цаг тутам солигдож байдаг. 


ОХУ-ын ард түмний түүх, соёлын өвийг хадгалах тухай Оросын Ерөнхийлөгчийн 2009 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийг зарлигаар “Нэр нь үл мэдэгдэх цэргийн булш” цогцолборт Бүх үндэстний цэргийн алдарын статус олгон Оросын ард түмний онцгой үнэтэй соёлын өвийн байгууламж болгосон байна.

Цэргийн булшны зүүн талд ягаавтар хүрэн кварцаар ханан хөшөө босгон түүн дээр “Эх орныхоо төлөө амь үрэгдэгсэдэд. 1941–1945" гэсэн үсгийг сийлжээ.

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны баруун талд Кремлийн ханын дагуу хүрэн улаан чулуун блокууд байгуулжээ.

Эдгээр блокууд дор Агуу эх орны дайны баатар хотууд Ленинград, Киев, Минск, Сталинград, Севастополь, Одесса, Керчь, Новороссийск, Мурманск, Брестын цайз, Тула, Смоленск зэрэг бусад хотуудын газар шороо хадаглагдаж байгаа. Блок бүрд хотын нэрийг сийлж, баатрын “алтан таван хошуу” медалийн дүрсийг хөөлгөн хийсэн чимэглэлтэй. 

Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшны тагийн хавтан дээр цэргийн дуулга малгай, лаврын  модны мөчир байлдааны туг дээр байгаа зохиомжтой.

Мөнхийн зулын  дэргэд "Имя твое неизвестно, подвиг твой бессмертен" буюу "Чиний нэр мэдэгдэхүй, чиний гавъяа мөнхийн" гэсэн үгийг металл үсгээр шигтгэсэн байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 30 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 33 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 35 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 36 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 38 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 59 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 13 цаг 59 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 1 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 1 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 2 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 24 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 27 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 29 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 30 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 31 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 48 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 51 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 51 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top