x

Хятадын анхны дэлхийн аварга Дин Лижэнь

Хятадын шатарчин Дин Лижэнь Оросын их мастер Ян Непомнящийг ялж, дэлхийн 17 дахь аварга боллоо. Шатрын дэлхин аваргын тэмцээн Астана хотноо явагдсан юм. 

Непомнящий дэлхийн аваргын төлөөх тэмцээнд хоёр дахь удаагаа дараалан хожигдлоо. Тэрээр 2021 онд Норвегийн Магнус Карлсонд 3,5:7,5 харьцаатайгаар хожигдсон юм. Карлсен титмээ хамгаалахаас татгалзсан учир аваргын төлөө Дин Лижэнь тоглох болсон байв.

Эхнээсээ хятадын шатарчин сонгон шалгаруулалтад ялаагүй учраас тоглох ёсгүй байжээ. Гэтэл Олон улсын шатрын холбоо (FIDE) Оросын шатарчин Сергей Карякиныг өөрийн орны цэргийн тусгай ажиллагааг дэмжсэн гээд  хассаад Диныг тоглуулжээ. Непомнящийг ялаад Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга эрэгтэй болсон юм. 

Карлсены титмээ хамгаалахаас татгалзсан нь 1975 оны Бобби Фишер Зөвлөлтийн шатарчин Анатолий Карповтай тоглохоос татгазсантай адил тохиолдол байлаа. Тэр үед Карпов шууд л дэлхийн 12 дахь аваргаар зарлагдсан юм. 

Тоглолтын өрнөл

Эхний тоглолт дөрөвдүгээр сарын 9-нд болж өнгөрөв. Энэ тэмцээний түүхэнд анх удаагаа шодолтыг робот хийлээ. Оросын их аварга цагаанаар тоглохоор болов. Эхний тоглолт тэнцэж, өрсөлдөгч нар дараагийн дөрвөн тоглолтод цагаанаар тус бүр хоёр хожил авцгаав. Тэр нь шатрын хорхойтнууд болон мэргэжилтнүүд хамгийн ихээр татаж байв. Аль эртнээс ийм үр дүнтэй тоглолтыг аваргын төлөө үзүүлж байсангүй. Дараа нь тэдний алдааны тоо буурч дөрвөн удаа тэнцэв. 12 дахь өрөгт Дин Лижэнь оноог тэнцүүлж хожив. Дахин хоёр удаа тэнцсэний дараа тэд тоглолтыг тай-брейкт орууллаа. Тай-брейкт тэд 25 минут +10 секундын хугацаатай дөрвөн хурдан тоглолт хийн сүүлийн тоглолтод цагаанаар тоглосон Непомнящий хожигдон, 30 настай  Дин Лижэнь 17 дахь дэлхийн аваргаар тодров. Тэмцээнд Непомнящий давамгайлна гэж хэлэгдэж байсан ч тэр олон алдаа гаргасан ба сэтгэл зүйн хувьд Хятад шатарчинд давуу байлаа. Дин тоглолтын явцад гурван удаа оноог тэнцүүлсэн юм.

Непомнящий бууж өгөхгүй

Непомнящий цол горилогчдын тэмцээнд хоёр дараалан ялсны дараа гурав дахь удаагаа шатрын дээд цолны төлөө тоглох эрхийг энэ удаа авлаа. Горилогчдын тэмцээн Торонто хотноо ирэх жил явагдана. Тэр горилогчдын тэмцээний гурван удаагийн ялагч гэдгээр түүхэнд бичигдэх боломжтой болжээ.

Непомнящий өөрөө ч дэлхийн аваргын төлөө тоглоно гэдгээ хэлсэн. Гучин настай Дин Лижэнь Хятадын түүхэнд анхны дэлхийн аварга, дэлхийн түүхэнд 17 дахь аварга болж байна.

Сонирхуулахад, дэлхийн эмэгтэйчүүдийн аварга нь мөн л Хятадын шатарчин Цюй Вэньцюнь ба тэрээр энэ цолыг 2018 оноос хойш эзэмшиж байна. Ийнхүү Орос 17 дахь жилдээ дэлхийн шатрын аваргагүй үлдэж байна. Эмэгтэй шатарчдын аваргын тэмцээнд хамгийн сүүлд 2008 онд Александра Костенюк  ялан дэлхийн 12 дахь аварга болсон байсан юм.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 7 цаг 47 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 8 цаг 7 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 8 цаг 11 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 8 цаг 15 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 8 цаг 22 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 9 цаг 11 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 9 цаг 11 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 9 цаг 14 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 11 цаг 8 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 12 цаг 5 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 12 цаг 10 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 12 цаг 15 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 12 цаг 32 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 12 цаг 39 мин Түүх бол сургамж-багш 12 цаг 42 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 12 цаг 48 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 12 цаг 52 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 12 цаг 55 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 14 цаг 19 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 14 цаг 25 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Түүх бол сургамж-багш Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top