x

Германы канцлер Олаф Шольц татварын хулгайн хэрэгт холбогдов

Германд канцлер Олаф Шольцийн доогуурх "малталт" эхэллээ. Саяхан Гамбургийн парламентын мөрдөн байцаах комисс Шольцийг канцлер болоогүй байх үе буюу зөвхөн Гамбург хотын захирагч байсан найман жилийн өмнөх залилангийн хэргийг дахин шалгаж эхэлжээ. 

Түүний захирагч байхад хотын татварын алба тус орны түүхэн дэх томоохонд орох банкны залилангийн хэргийн мөрдөлтийг зогсоож, дараа нь нуун дарагдуулах гэсэн юм. Өмнө нь сөрөг хүчний Христийн ардчилсан холбоо жигүүрээс Шольцийн эсрэг шинэ мөрдөн байцаалт явуулж эхлэхийг холбооны парламентын (бундестаг) төвшинд шаарджээ. Яагаад асуудал дахин тавигдав, канцлер юуг ярихгүй дарав, шинэ мөрдөн шалгалт түүнд ямар аюултай вэ?

Сөрөг хүчин яг юу хүснэ вэ?

Канцлерийн хувьд парламентын мөрдөн шалгалтын нухацтай явуулж эхлэх төлөвлөгөөний тухай жигүүрийн Фридрих Мерц (ХАХ) Александр Добриндт (ХНХ) хоёр даргын хамтарсан илгээлтэд өгүүлсэн байв. Депутат-консерваторууд дөрөвдүгээр сарын эхээр, Улаан өндөгний баярын дараа бундестагт тусгай комисс байгуулахыг уриалсан ба тэр нь удалгүй ажиллаж эхлэх бололтой.

Христийн ардчилсан холбоо тэдний бага түнш болох Христийн нийгмийн холбоонд санаачлагыг явуулахад хангалттай санал бий. Тэднийг Зүүнтний эвсэл дэмжинэ гэсэн юм. Байдал ийм маягаар өрнөвөл Шольц бундестагт мэдүүлэг өгөх ёстой болно. Канцлер хийж байгаа хүний хувьд тэр нь содон тохиолдол болох юм. 

Cum-Ex залилангийн учир утга нь юу вэ?

Cum-Ex гэх залиланг ХБНГУ-ын нэн шинэ түүхэнд татварын томоохон залилан гэж нэрлэсэн ба тэр нь "Европын түүхэн байгаагүй татварын том хулгай" болж байна. Зальтнууд зөвхөн 2001- 2016 онуудын хооронд Герман улсаас €30 тэрбум еврогоор хуурчээ.

Гэмт хэргийн системийн нэр нь компанийн хувьцааны нэр (cum) ба хувьцааны ашгийг төрсний дараах (ex) гэсэн хоёр латин үгнээс бүтжээ. Deutsche Welle хэвлэлд тайлбарласнаар, санхүүгийн зальтнууд ашиг төлөх өдөр хувьцааны том багцуудыг худалдан авах ба зарах олон нүүдэлтэй ажиллагааны явцад давхар "ашиг" унагаж байжээ. Хуулиар бол хувьцаа эзэмшигчдийн ашгаас нь 25 хувийг улс авдаг. Гэхдээ тэр мөнгийг эргүүлэн авч болно. Тусгай баримтаар төлөгдөх ёстойгоос илүү төлсөн татварыг улс нь буцаадаг.

Мэхлэн хэд хэдэн оролцогчтой. Хувьцааг шуурхай худалдан авалцаж байснаас татварынхан яг тухайн үед нь хэний хувьцаа вэ гэдгийг тогтоож чадаагүйгээр барахгүй наймаанд оролцогч бүр татвараа буцаан авах зөвшөөрлийн баримттай болсон байв. Ашиг нэг удаа төлөгдөж, түүнээс нь нэмүү өртгийн татварыг нэг удаа авч байв. Харин улсаас мөнгийг эргүүлэн өгсөн нь нэг биш удаа байжээ.

Бундестагийн Санхүүгийн хороо Шольцоос түүнийг Сангийн сайд байхад тайлбар авсан байгаа. Одоо сөрөг хүчнийхэн канцлерийн хувьд бүрэн хэмжээний мөрдөн шалгалт явуулах хүсэлтэй байна. 

Шольцийг яг юугаар буруутгаж байгаа вэ?

Хэрэгт хамрагдагчдын дунд Гамбургийн M.M.Warburg гэдэг хувийн банк байв. Мэхлэн илрэх цагт Шольц Гамбургийн обербургомист (чөлөөт ганзей нарын хот нь холбооны тусгай газрын статустай) байж таарав. Тэр цагаар хэлмэгдсэн бүсүүд зальтнуудаас мөнгөө буцаан авахаар шийдсэн байлаа. Гамбургийн татварын алба M.M.Warburg  банкнаас сum-ex наймааны €47 саяыг нэхжээ. Хэд хоногийн дараа татварынхан нэхэмжлэлээсээ татгалзав. Яг тэр үеэр Шольц дуулиантай банкны удирдлага Макс Варбург, Кристиан Олеариус нартай тусгалан уулзсан нь тэр шийдвэрийн ард Шольц байсан гэх сэжиг төрүүлжээ.

Ийнхүү Гамбург шийдвэрт тормоз тавьсан цорын ганц бүс болсон юм. Гэхдээ жилийн дараа Сангийн яам оролцож байж, хотын зариргаа банкнаас 43 саяын татвараа авсан байдаг. Шольц эхнээсээ л өөрийн оролцоог үгүйсгэж ирсэн. Тэр 2018 онд Сангийн сайд болон нийслэлд ирсэн ч асуудал нь үлджээ.

Хэн залилангийн хэргийг өнөөдөр хүртэл мөрдөн шалгаж байна вэ?

Өнөөг хүртэл мэхлэлтийг зөвхөн Гамбургийн хэмжээнд авч үзэж иржээ. Сайд Шольцийг Гамбургийн парламентын комисс дуудан мэдүүлэг авсан байдаг. Эхлээд тэр ямарч банкныхантай уулзаагүй гэсэн. Баривчлагдаад байсан Олеариусийн тэмдэглэлийн дэвтрээс Шольцтой уулзсан бичлэг олдсоны дараа тэр гүрийхээ болиод тэр уулзалтуудын талаар "юу ч санахгүй байна" гэсэн тактик барив.

Тэр эртний мэхлэлтийн сүүдэр 2021 оны канцлерын сонгуульд нөлөөлсөн ч Шольц  өрсөлдөгч нараа ухрааж чадсан. Сонгогч нар түүнийг гэм буруугүй гэж итгэжээ. Сүүлчийн удаа тэр канцлер болоод өнгөрсөн онд Гамбургт дуудагдахдаа татварын албанд  улс төрийн ямарч нөлөө үзүүлээгүй гэсэн байв.

 

Шольц хэзээ бундестагт байцаагдах вэ?

Бундестагийн Санхүүгийн хороо түүнээс сайд болсноос нь хойш 2020 оны 3, 7, 9-р саруудад гурван удаа байцаалт авчээ.  Гэхдээ түүнийг гэрчээр татсан байв. Энэ үеэр Гамбургийн прокурор Шольцод дуулгалгүй шалтгалт хийж байжээ. Эцэст нь  Кельны прокурорын газар Шольцийн захирагч байсан үеийн цахим шууданг шалгасан байв. Шольцийн эсрэг эрүү үүсгэхийг хэд хэдэн  сөрөг хүчний төлөөлөгч шаардаад байна.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 31 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 34 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 35 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 37 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 39 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 13 цаг 59 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 0 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 1 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 2 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 3 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 25 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 27 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 29 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 31 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 32 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 48 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 51 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 52 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 37 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top