x

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум боллоо

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр танхимын форум 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Шанхай хотын “Дэлхийн хурлын танхим”-д болж өндөрлөлөө. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн хийгээд Гадаад хэргийн сайд Чинь Ган нээлтийн үйл ажиллагаанд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн мэндчилгээг дамжуулахын зэрэгцээ үндсэн илтгэл тавилаа.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин мэндчилгээндээ, орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэх нь орчин үед шилжсэнээс хойших Хятадын ард түмний шаргуу эрэлхийлэл, мөн дэлхийн улс орнуудын ард түмний нийтлэг эрмэлзэл юм. Улс орнууд орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлэхдээ орчин үеийн шинэчлэлийн ерөнхий дүрмийг мөрдөхөөс гадна өөрийн улсын бодит байдал, онцлогт тохируулах ёстой. ХКН бүх ард түмнээ замчлан урт хугацааны хүнд хэцүү эрэл хайгуулыг туулсны эцэст Хятадын онцлогт тохирсон хөгжлийн замыг олсон.

Өдгөө, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлээр улс орны бүтээн байгуулалт, үндэстний сэргэн мандлыг урагшлуулж байна. Хятадын тал Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийн шинэ үр дүнгээр дэлхийн хөгжилд шинэ боломж олгож, хүн төрөлхтний орчин үеийн шинэчлэлийг эрэн хайх замд болон нийгмийн илүү сайн тогтолцоог бий болгоход шинэ хүч өгч, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулахын төлөө улс орнуудтай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Гадаад хэргийн сайд Чинь Ган хэлэхдээ, Хятад маягийн орчин үеийн шинэчлэл нь түүх, практик, онолын бат суурьтай. Хятад маягийн орчин үеийн шинэчлэл бол Хятадын зуун жилийн хөгжлийн түүхэн дэх зайлшгүй сонголт, Хятад үндэстний агуу их сэргэн мандлыг бүх талаар урагшлуулах зайлшгүй шаардлага хийгээд хүн төрөлхтний хөгжлийн шинжлэх ухааны зүй тогтлын зайлшгүй үр дүн юм. Орчин үеийн шинэчлэл бол хүн төрөлхтний хамтын үйл хэрэг бөгөөд тогтсон хэлбэр байхгүй. Мөн, олон хувилбартай асуулт биш юм. Тухайн улсын нөхцөл байдалд нийцэж, ард түмний хөгжилд тустай л байвал ямар ч улс орон орчин үеийн шинэчлэлийн мөрөөдлийг хэрэгжүүлж болно. Хятад улс цаашид ч мөн энх тайванч хөгжлийн замаар тууштай замнаж, олон улсын харилцааны шинэ хэлбэрийг тууштай бий болгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдэл байгуулах ажлыг урагшлуулах болно. Бид цаашид улс орнуудын хөгжлийн эрх ашгийг илүү сайн хамгаалж, улс орнуудын ард түмний сонгосон орчин үеийн шинэчлэлийн замыг хүндэтгэж, даяарчлалын зөв чиг хандлагыг хадгалахын төлөө ажиллана хэмээсэн.

“Хятад маягийн орчин үеийн шинэчлэл ба дэлхий” цэнхэр тахимын форумыг Хятадын Олон нийтийн дипломатын нийгэмлэг, Хятадын Ардын Гадаад харилцааны хүрээлэн, Шанхай хотын Ардын засгийн газар хамтран зохион байгуулж, 80 орчим улс орны Засгийн газар, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БНХАУ-ын ЭСЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 33 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 41 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 2 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 27 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 33 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top