x

ПЕНТАГОНЫ УРВАГЧ: Ялын дээд хэмжээг авч магадгүй Тейшейра гэж хэн бэ?!

Холбооны мөрдөх товчоо, АНУ-ын Хууль зүйн яам Пентагоны нууц баримт бичгийг тараасан сэжигтэнг баривчилжээ. Сэжигтэн Массачусетс мужийн Үндэсний гвардийн Нисэх хүчний тагнуулын ангийн нисгэгч Жек Тейшейра байв. Түүний үйлдлийн улмаас Украинд сөрөг довтолгоон хийхээр 12 бригад зохион байгуулагдаж байгаа болон Украинд Серби зэвсэг нийлүүлж магадгүй зэргийн мэдээллийг дэлхий мэдэж авсан байхыг үгүйсгэхгүй юм.

Нууц бичиг баримтуудыг сүлжээгээр тараасан 21 настай Жек Даглас Тейшера гэж хаанахын хэн бэ?!

Тусгай албаныхан "тагнуулыг" хэрхэн илчлэв

Сүлжээнд байгаа нисэгчийн гэрийн дотоод зохион байгуулалт нь тараагдсан нууц баримтын зарим зурагны зах хэсэгт байгаа хэсгүүдтэй таарч байгааг АНУ-ын тусгай албаныхан тогтоож чадсан гэж New York Times сонинд бичжээ. Сэжигтэн баримтуудын зургийг дарахдаа гэрийн тавилга, хивс, сандлууд харагдахаар авчээ.

Массачусетс мужийн Үндэсний гвардийн тагнуулын салбарын цэргийн нисэгч нь Discord нийтийн сүлжээний Thug Shaker Central гэх хаалттай чатын гишүүн бөгөөд зохион байгуулагч нь байжээ. Бүлэгт нь 30 хүнтэй (Орос, Украины иргэд багтсан), тэднийг зэр зэвсгийн сонирхол, видео тоглоом, арьсны өнгөөр гадуурхсан мем (англ. meme [miːm], мэдээллийн соёлын хувд чухал нэгж) зэрэг нэгтгэж байв хэмээн The Guardian сонинд өгүүлжээ. Thug Shaker Central чатыг 2020 онд хөл хорионы үеэр хоорондоо харьцахад зориулан нээсэн байжээ. 

The Washington Post сонин мэдээлснээр, модератор-зохион байгуулагч Жек Тейшейра чатад OG нэртэй бөгөөд "сэтгэгдэл" төрүүлэх гэж нууц баримтуудыг нийтэлжээ. Тейшейра чатад эдгээр баримтуудыг алба хааж байгаа цэргийн баазаас гэртээ авчирсан, тэнд гар утас, бусад цахим төхөөрөмж оруулдаггүй гэж бичсэн байсан хэмээн сонинд өгүүлжээ.

Харин The New York Times сонины сэтгүүлчид, Thug Shaker Central чатын дөрвөн гишүүнтэй ярилцсан байна. Энэ хаалттай бүлгийнхэн түүнийг өөрсдөөсөө насаар ахимаг, "маргахын аргагүй лидер" гэжээ. Тэд түүний нэрийг мэдэхгүй зөвхөн дуудагдах нэрээр нь мэднэ, иймэрхүү баримтыг тэр  2022 оны хоёрдугаар сараас тавих болсон гэж хэлжээ. Цахим ул мөр тусгай албаныхныг Тейшейра руу хөтөлжээ. "Энэ залуу христийн сүсэгтэй" тэр дайны эсрэг байсан, найз нартаа тэнд юу болж байгааг мэдээлэх гэсэн хэмээн залуус ярьжээ.

Нууц баримтууд хэрхэн сүлжээгээр цацагдав

Тус чатанд байсан нэг гишүүн нууц материалыуудыг хэвлэлд өгч, Тейшейраг баллажээ. Тэр бүлгийнхэнд нууц файлынхаа талаар хэнд ч ярихгүй гэсэн тохиролцоотай байсан тухай The Guardian сонинд бичээд, тэд амлалтаа таван сар орчим бариад тэдний хэн нэгэн нь ямар нэгэн маргаандаа өөрийн зөвийг батлах гээд хаалттай нийтлэлийг ашигласан байх магадлалтай гэжээ.

Ингээд нууц материалууд түүхэн мем сонихогчдын өөр нэг онлайн бүлгийнхэнд очжээ. Тэндээс Minecraft тоглоомын бүлгийнхний дунд орсон байна. Ингээд л дараа нь баримтууд интернэтээр тархан дэлхийн дуулианыг өдөөжээ.

Тейшейра нууц баримтуудтай ажиллаж байсан уу?

Энэ асуултанд тусгай албаныхан хариу өгөөгүй байна. Сэтгүүчдэд энэ талын мэдээлэл байхгүй. Гэхдээ нууц бичиг баримттай ажиллах эрхтэй засгийн газрын зарим тушаалтнууд ийм баримтуудыг цахим шуудангаар авдаг гэж The Washington Post сонинд бичжээ.

Сэжигтэнг хэрхэн баривчлав

Массачусетс  мужийн Норт-Дайтон хот дахь гэрээс нь Жек Тейшейраг ХМТ-ны ажилтнууд баривчилжээ. Хэвлэлүүдээр нисдэг тэрэгнээс авсан видео  цацагдсан байна.

АНУ-ын Ерөнхий прокурор Меррик Гарланд "Үндэсний батлан хамгаалахын нууцын хамгаалалт, дамжуулалт болон нууцыг зөвшөөрөлгүй  тараасантай холбоотой мөрдөн байцаалтын явцад Тейшейра баривчлагдсан" гэж мэдэгдэв. Түүнд 1917 оны Тагнуулын тухай хуулийн дагуу ял тулгана. Энэ зүйл ангид гурав дахь этгээд буюу нууц задалсан бүх хүн хамрагддаг. Дөрөвдүгээр сарын 14-нд Бостон хотын тойргийн тэргүүн шүүгч Дэвид Хеннисси албан ёсоор Тейшейрад ял сонсгожээ.

Тейшейрад ямар хугацааны хоригдох ял өгөх вэ?

Прокурорууд тараагдсан баримт тус бүрээр ял төлөвлөлтийн заалт болгон ял төлөвлөх үндэслэлтэй. Ганцхан нууц баримт задлахад америкийн хуулиар 10 жилийн ял авах магадлал бий.

The New York Times сонинд мэдээлснээр, тусгай албаныхан 300 орчим баримтыг авч үзээд байна. Баримтууд их ч байж магадгүй. Хэрэв Тейшейрагийн гэм буруутай нь тогтоогдвол тэр их олон жилийн ял авна. Бараг л бүх насаар хоригдох ял авна.

Баригдсан нисэгчийн карьер ямар байв

Массачусетс мужийн Үндэсний гвардийн Отис Эйр баазын тагнуулын нислэгийн 102-р эскадрильд Жек Тейшейра алба хааж байв. Залуу 2019 оноос алба хааж эхлэн кибер транспортын системийн нэг үгээр баазын холбоо, компьютерийн засварчин хийж ирсэн гэж Үндэсний гвардийн товчооны төлөөлөгч Нахаку Макфаддены ярьсныг  Politico  сонинд мэдээлэв.

Жек Тейшейра нь 34 жил цэргийн нисгэгч байсан хойд эцгийн гараар хүмүүжжээ. Түүний замаар цэрэгт ороод гэр бүлийн уламжлалыг үргэлжлүүлэгдсэн эх оронч гэж хэлэгдэж ирснийг The Washington Post сонин бичив.

"Дэлхийн тагнуулын нэгдсэн систем" нэртэй Пентагоны компьютерийн сүлжээнд ордог учраас Тейшейра нууцад нэвтрэх боломжтой байсан гэж уг хэвлэлд бичжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 11 цаг 33 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 11 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 11 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 11 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 11 цаг 41 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 11 цаг 43 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 14 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 14 цаг 2 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 14 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 14 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 14 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 15 цаг 27 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 15 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 15 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 15 цаг 32 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 15 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 15 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 15 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 15 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 17 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top