x

Мишель Йео ээлжит шагналаа Каннын кино наадам дээр авна

Ази тивийн анхны Оскарын шагналт жүжигчин Мишель Йео шагналд дарагдсаар л байна. 

Түүнд Kering нэгдэл "Women In Motion Award" шагнал гардуулна гэж зарлалаа. Шагналыг тавдугаар сарын Каннын кино наадмын үеэр гардуулах юм байна.

"Everything Everywhere All At Once" гэсэн зөгнөлт инээдмийн киноны буянаар Мишель Йео маш олон шагнал, цол хураалаа. Түүний шагналуудын тоонд, Жүжигчдийн Гильдийн, Британийн академийн, "Сатурн", "Алтан бөмбөрцөг" мэдээж "Оскар" орлоо. Мөн түүнчлэн "Time" сэтгүүл алдартанг "Оны шүтээн" болгов.

Одоо Францын моодны Kering нэгдэл Каннын кино наадмын үеэр найм дахь жилдээ гардуулж байгаа “Тэмүүлэл дэх эмэгтэй” шагналаа олгохоор болсон байна. Урлаг, соёлын хөгжилд оруулсан хувь нэмэр ба нийгмийн асуудлуудыг шийдэхэд идэвхтэй оролцсон хүнд энэхүү шагналыг олгодог уламжлалтай.

"Өөрийн бишрэгдсэн дүрийг бүтээсний ачаар Мишель Йео хэв загварыг эвдлээ. Каннын кино наадмын хамт бид түүний кино урлагт оруулсан нүсэр хувь нэмэр, ирээдүйн авъяастнуудын үеийнхний онгодыг оруулах чадварыг нь үнэлэх гэж байна" хэмээн Kering нэгдлийн дарга Франсуа-Анри Пино хэлжээ.

Мишель Йео ээлжит шагнал авах болсондоо талархалаа илэрхийлжээ.

Тэрээр "Цаг үе хувирч байна гэдэгт би итгэлтэй. Сүүлийн жилүүдэд олон нийтийн мэдлэг эрс өслөө. Эмэгтэй хүн камерын өмнө ч түүний ард ч энэ ертөнцийн ээдрээ, олон янзыг үзүүлсэн дүрийг бүтээн, түүхийг өгүүлж байх нь чухал" гэжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 9 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 9 цаг 42 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 9 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 9 цаг 53 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 10 цаг 42 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 10 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 10 цаг 45 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 12 цаг 39 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 13 цаг 36 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 13 цаг 42 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 13 цаг 47 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 3 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 11 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 13 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 19 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 24 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 26 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 15 цаг 50 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 15 цаг 56 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top