x

ХОРИГ: Брюссель Оросын царцаагдсан мөнгө дээр хэрхэн ажиллав

Бельги өнгөрсөн онд Оросын царцаагдсан €250 тэрбумын татварын орлогоор €625 сая евроны ашиг олжээ. Тэр мөнгийг Euroclear гэх үнэт цаасны зах зээлийн мэргэжлийн лицензтэй депозит дансаар дамжуулан байрлуулсан байсан ба орлогыг оруулан дахин тооллого хийн ашиг унагажээ.

Le Soir сонинд тэмдэглэснээр, энэ жил Брюссель тэр хөрөнгөөс дахин ашиг олох ба энэ нь өмнөхөөсөө багассан байх гэсэн байна.

Бельгийн эрх баригчид Оросын царцаагдсан хөрөнгөний ашгаас татвар болгон €625 сая евроны ашиг олсноо даваа гаригт мэдээлжээ. Зарцаагдмал хөрөнгө нь Брюссельд бүртгэлтэй Euroclear депозит дансанд байрлуулагдсан байсан гэдгийг Le Soir сонинд бичсэн байна.

Сонинд "Улсын төсвийн сүүлийн аудитаар Засгийн газар нь Оросын санхүүгийн зарцаагдсан хөрөнгөөс төлөвлөгдөөгүй €625 сая евроны ашиг олсон байв" хэмээн өгүүлжээ.

Ашиг олох схем

Сонины гаргасан тооцоогоор, Бельгид олон улсын Euroclear депозит дансаар дамжуулан Оросын €250,6  тэрбум  байрлуулагдсан ба тэр хөрөнгийг ашгийнх нь хамт компани дахин тоолжээ. Үүнээс Euroclear €821 саяын орлого олсонд нэмэгдүүлсэн татвар тогтоожээ. Бельги энэ жил мөн л ийм маягаар ашиг олох авч харин хэмжээ нь буурна. Бельгид зарцаагдсан хөрөнгийн €191,9 тэрбум нь худалдааны төлбөр-транзит, €58,7 тэрбум нь голчлон үнэт цаасны хэлбэрийнх гэж тус улсын сан хөмрөгийн тэргүүн Де Гест тайлбарлав.

Түүний ярьснаар, Оросын хөрөнгийг хайж, зарцаахад өмнөх Ливи, Хойд Солонгос, Сири, Иран зэргийн орнуудын хөрөнгийг битүүмжилсэн туршлага их тус болж байгаа гэнэ.

"Хувийн өмчийг хамгаалах" Бельгийн хуулиар, Оросын зарцаагдсан хөрөнгийг шилжүүлэх тухай яриа байхгүй ба үүнийг хийхийн тулд "европын тусгай журмөг өөрчлөх шаардлагатай" гэж тэр тэмдэглэжээ.

Хөрөнгийг гэсгээх

Бельгийн эрх баригчид Оросын хөрөнгийг хоригоос гаргах 1000 орчим өрөгдлийг авч үзсэн гэж Де Гест ярив. Ихэнх тохиолдолд татгалзсан хариу өгсөн ба зарим нь шүүхэд ханджээ.

"Мянга гаруй өрөгдөл авснаас тасгийн ажиллагаа хязгаарлагдмал мөн их  хэмжээний хүсэлт ирсэн зэргээс зөвхөн 300-г нь авч үзсэн. Эдгээр өрөгдлүүдэд өөрийн хөрөнгө нь хоригт хамрагдах ёсгүй гэсэн хувь хүмүүс болон байгууллагаас ирсэн. Жишээлбэл, зарим нь Оросын банкуудын үйлчлүүлэгч бөгөөд хоригт хамруулсан Оросын Үндэсний тооцооны депозит дансаар үйлчлүүлэгч нар юм" гэжээ.

Царцмал хөрөнгийг гэсгээхэд, үйлчлүүлэгч хоригт хамрагдаагүй, хоригтой хүмүүсийн сонирхолд үйлчилдэггүй, энэ мөнгийг Орост буцаахгүй гэдгээ баталгаатайгаар үзүүлэх ёстойг Де Гест хэлээд, "Бидэнд өчүүхэн төдий л эргэлзээ байвал бид түүнийг хийхгүй" хэмээн сануулжээ. Таван тохиолдолд татгалзсантай шүүхээр давж заалдан шийдвэрлүүлсэн ба тухайлбал, Санкт-Петербург банк Euroclear депозит дансанд байрлуулсан $110 сая доллараа эргүүлэн авч чаджээ.

ОХУ-ын хөрөнгийн хориг ба царцаалт

2023 оны хоёрдугаар сарын 27-нд Бельгийн Сангийн яам мэдээлэхдээ, Оросын €58 тэрбум еврог зарцааж, Оросоос хийгдсэн шилжүүлэгтэй холбоотой €191 тэрбум еврог хаасан гэжээ.

ЕХ-ноос Оросын эсрэг авсан хоригийн 10 дахь багцад Европын банкууд хадгалагдаж байгаа Оросын хөрөнгийн талаар Төв банкууддаа илтгэх ёстой гэж  үүрэгдсэн байгаа. Ийм аргаар Европын  комисс зарцаагдан битүүмжилсэн мөнгөнд тооллог хийгээд дараа нь тэднийг хураан Украины сэргээн босголт гэж илгээх юм. Үүний тулд тэд шинэ хууль гаргах батлуулах шаардлагатай учраас төсөл дээр ЕХ идэвхтэй ажиллаж байгаа аж. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.134)
    Дайны хажуугаар дажин гэж , хөсрий луйварчин анус тэргүүтэй европийн луйварчид улс орны эдийн засагыг одоо бүр улаан цайм дээрэмддэг дайн хийдэг болж .сөнөж далд орморууд
    2023 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 35 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 37 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 39 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 41 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 42 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 3 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 3 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 5 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 5 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 6 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 29 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 31 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 33 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 34 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 35 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 52 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 55 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 55 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 41 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top