x

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагч Монголд ирнэ

Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын шилдэг 16 уран гулгагчтай хамтарсан шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6-7-нд зохион байгуулагдах гэж байна.

Ийн бид их спортын нэгэн гайхамшгийг өөрийн эх орондоо, "Стэп Арэна"-гийн мөсөн талбайд нүдээр үзэж, сэтгэлийн их цэнгэл эдлэх нь ээ.

Энэ бол ОХУ-аар овоглодог, дэлхийд данстай, Олимпод цуутай алдарт уран гулгагчид Монголд ирж үзүүлэх тоглолт хийх тухай чихэндээ итгэмгүй баярт мэдээ юм. Урьд өмнө нь энэ тухай мөрөөдөж л чаддаг байсан байх. Тэгвэл тэр алс холын мөрөөдөл бодитоор биеллээ олоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Өөрөөр хэлбэл, ирэх тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд ОХУ-ын тамирчдын уран гулгалтын шоу-тоглолт "Мөсөн өргөө"-нд болно. Он дамжин яригдаж, дуулиан тарьж, хүмүүсийн хүсэн хүлээж байсан ОХУ-ын уран гулгалтын тамирчдын шоу тоглолт тавдугаар сарын 6-7-ны өдрүүдэд болохоор хоёр тал тохиролцсон тул өнөөдөр албан ёсоор зарлаж байгаа юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/ хөрш орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор өнгөрсөн жилийн дундаас эхлээд яриа хэлэлцээр хийж ирсний үр дүнд ийнхүү шийдвэрлэгдэж байна.

БТСУХ, “Стэп Арэна” ХХК хамтран энэхүү шоу тоглолт болон уран гулгалтын мастер класс арга хэмжээнд ОХУ-ын олимп, дэлхий, Европ, Азийн уран гулгалтын аварга, медальтнууд оролцож, ганцаарчилсан, хосын, бүжгийн төрлөөр үзүүлбэр үзүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал, ганцаарчилсан төрлөөр Олимпын аварга, Европын аварга Камила Валиева, Дэлхийн болон Европын аварга Елизабета Туктамышева, Европын аварга Евгений Семененко, Дмитрий Алиев, хосын төрлөөр Европын 2 удаагийн аварга, олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов нарын тамирчид ирэх юм байна.

Шоу тоглолтын тасалбарыг өнөөдөр үдээс хойш steppearena.mn сайтаар борлуулж эхлэх юм байна.

Энэ удаагийн уран гулгалтын шоунд оролцох тамирчдаас танилцуулбал,

1.“Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2020 оны Европын аварга Камила Валиева,

2. 2015 оны ДАШТ-ий алт, 2021 оны ДАШТ-ий мөнгө, 2015 оны ЕАШТ-ий аварга, 2013 оны ЕАШТ-ий хүрэл медальт, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга Елизавета Туктамышева,

3. Бүх Оросын УАШТ-ий 2021, 2022 оны аварга Софья Акатьева,

4. Залуучуудын Гран при цуврал тэмцээний аварга Аделия Петросян

5. “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, 2022 оны ЕАШТ-ий аварга Маркс Кондратюк,

6.2021 оны ДАШТ-ий багийн төрлийн аварга, Бүр Оросын 2022 оны АШТ-ий аварга Евгений Семененко,

7. Бүх Оросын 2022 оны АШТ-ий мөнгөн медальт Петр Гуменник,

8. Европын хошой аварга,”Бээжин 2022” олимпын мөнгөн медальт Евгения Тарасова, Владимир Морозов,

9. “Бээжин 2022” олимпын хосын төрлийн хүрэл медальт, багийн төрлийн аварга, 2021 оны ДАШТ-ий алт, 2022 оны ЕАШТ-ий аварга Анастасия Мишина, Александр Галлянов,

10. 2020 оны Европын аварга, 2019, 2022 оны ЕАШТ-ий хүрэл медальт Александра Бойкова, Дмитрий Козловский,

11. “Сочи-2014” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн хүрэл медальт, “Бээжин 2022” олимпын багийн төрлийн аварга, бүжгийн төрлийн мөнгөн медальт, 2021 оны дэлхийн аварга, 2019 оны ДАШТ-ий мөнгө, ЕАШТ-ий 2012-2014, 2020, 2022 оны 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальт 2019, 2021 оны ДАШТ-ий багийн төрлийн алт, хүрэл медальт Виктория Синицына, Никита Кацалапов

2018 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт Дмитрий Алиев нарын 17 уран гулгагч ирэхээр болжээ.

Нэрт уран гулгагчидтай хамт зургаа авахуулж, гарын үсгийг нь ч авах боломжтой гэнэ шүү. Уран гулгалтын спортын түүхийг бичиж, улам төгөлдөржүүлэн бүтээгчдийг манлайлагчид нь яах аргагүй ОХУ-ын уран гулгагчид байдагтай хэн ч маргахгүй биз.

Энэ удаагийн уран гулгалтын шоу нийт 24 үзүүлбэртэй бөгөөд өдөрт 12 үзүүлбэрийг спорт сонирхогчдод үзүүлэх юм байна. Нэг өдрийн үзүүлбэр 2 цаг 15 минут үргэлжилнэ.

Тасалбарын тухайд ОХУ-ын уран гулгагчдыг өндөр зардлаар авчирч байгаа болохоор харьцангүй үнэтэй ч, энэ бол алдаж болохгүй боломж гэдэг талаас нь харах юм бол хамаагүй хямд гэсэн үг.

Ер нь, дэлхийд гайхагддаг Оросын уран гулгагчдыг дэргэдээс нь харж, ур чадварыг нь бахдана гэдэг ховорхон тохиох боломж, дурсамж бүтээх агшин шүү дээ. Мөрөөдлийг биелүүлэгч "Мөсөн өргөө" л та бидэнд ийм боломж олгож байна даа. Тэгээд ч энд зохиогдсон арга хэмжээ бүгд яг цагтаа эхэлдэг нь бас нэг чухал дэвшил.

Талархаж байна, "Стэп Арена"-гийнханд. Тавдугаар сарын эхээр нүд, сэтгэл баясгах жинхэнэ спортын шоу болох нь ээ. 

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 39 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 43 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 45 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 47 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 49 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 7 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 8 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 9 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 9 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 10 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 33 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 35 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 37 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 39 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 40 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 56 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 59 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 59 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 45 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top