x

Дмитрий Медведев: Украин хэнд ч хэрэггүй болсон тул цаашид оршин тогтнох шаардлагагүй

ОХУ-ын ерөнхийлөгч асан, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Дмитрий Медведев сүүлийн үед хурц, түрэмгий мэдэгдлүүдээрээ олны анхаарал татдаг болоод байгаа.

Тэгвэл тэр бямба гаригт ээлжит дуулиант мэдэгдлээ сошиал хуудсаараа цацсан байна.

“Яагаад Украин улс оршин тогтнох шаардлагагүй вэ? Учир нь энэ улс хэнд ч хэрэггүй болсон” гэсэн гарчигтай Медведевийн мэдэгдэл зургаан хэсгээс бүтжээ.

Тэрбээр Украин улс оршин тогтнох нь Европ, АНУ, Африк, Латин Америк, Ази, ОХУ болон Украины ард түмэнд ямар хор уршигтай талаар тус тусад нь тайлбарлан бичсэн байна.

Тухайлбал Украины дайны улмаас Европ тив санхүү, улс төрийн гүн хямралд унаад байгааг, хаана байдгийг нь ч мэдэхгүй улсыг дайнд дэмжиж байгаагийн үр дүнд америкчуудын дунд бухимдал эрчимжиж, АНУ-ын улс төрийн систем нуран унахад ойрхон болоод байгааг тэр тайлбарлан бичжээ.

“Жирийн Америк хүмүүс үнэндээ Украин гэж юу болох, хаана байдгийг огт мэдэхгүй. Тэдний олонх нь газрын зураг дээр Украиныг зааж чадахгүй” гэж Медведев бичсэн байна.

АНУ-ын засаг захиргаанаас Украиныг дэмжихэд зарцуулж буй хөрөнгө мөнгийг Латин Америк, Африкийн ядуу буурай орнуудын хөгжил цэцэглэлтэд зарцуулсан бол томоохон ахиц дэвшил гарахыг тэр бас тайлбарлажээ.

Медведев цааш нь бичихдээ Украины асуудал дээр Оросыг дэмжихгүй бол дараагийн ”өнгөт хувьсгалууд” өөрийг нь удахгүй чиглэн ирэхийг Азийн орнуудад анхааруулсан байна.

Тэрбээр эцэст нь Украиныг Зөвлөлт Холбоот Улс задрах үеэр гарсан алдааны үр дүнд бий болсон улс гэж нэрлэжээ.

Украины 45 сая хүн амын 20 сая гаруй нь эх орондоо үлдсэн ч байнгын айдас түгшүүр дор амьдарч, гадагшаа дүрвэхэд бэлэн байгаа нь энэ улс оршин тогтнох шаардлагагүй болсны нэг шалтгаан гэж тэр үзсэн байна.

“Ийм Украин улс энэ дэлхий дээр хэнд ч хэрэггүй. Тийм учраас оршин тогтнох шаардлагагүй юм” гэж ОХУ-ын экс ерөнхийлөгч Телеграмм хуудсандаа дүгнэн бичжээ.

iKon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 37 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 39 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 41 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 43 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 44 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 5 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 6 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 7 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 7 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 8 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 31 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 33 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 35 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 36 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 37 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 54 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 57 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 57 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 43 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top