x

The Hill: Америкчууд 2024 оны сонгуулиас айх хэрэгтэй!

Ирэх онд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас айх таван шалтгаан байгаа гэнэ. The Hill хэвлэлд бичсэнээр, маш их худал контенттай, ихээхэн бохир кампанит болох магадлалтай бөгөөд нийгмийн хагаралыг тэр сонгууль гаргах аж. Хэрэв Байден Трамптай өрсөлдвөл хэн нь ялснаас үл хамааран Америк ялагдал амсах болно гэж нийтлэлд бичжээ. 

Нийгмийн халамж, эмнэлэгийн тусламж, боловсрол, үр хөндөлт, гадаад бодлого, цагаачлал, бэлгийн цөөнхтэй хамаатай асуудлууд, гэмт хэрэг зэрэг олон асуудал 2024 оны сонгуулийг тодорхойлно гэдгийг өмнөх сард  The Hill хэвлэл мөн бичиж байв. Гэхдээ эдгээр сэдвүүд улс оронд амин чухал ч гэсэн нийгэмд хагаралыг бий болгох асуудал биш. Өрсөлдөгч нарыг аюул дагуулсан таван нөхцөл байдал хурцатмал байдалд оруулж магадгүй.

Сэтгүүлч ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиас америкчууд айж, болгоомжлох ёстой таван шалтгааныг нэрлэжээ.

Фейк контентын цацалт

Ерөнхийлөгчийн сонгууль хорлонтой, дайсагнасан, ээдрээтэй, хяналтгүй мэдээллийн орчинд явагдсан "анхны" сонгууль болно гэдэгт зохиогч итгэлтэй байна. Үүний улмаас сонгуулийн сурталчилгаа, нэр дэвшигчид өөрсдөө тэднийг дэмжих эсвэл дарах буюу ардчилсан үйл ажиллагааг бусинуулах гэсэн дотоод гадаадын тоглогчдын идэш болох нь амархан болно. Үр дүнд нь сонгуулийн штабууд, нийгмийн сүлжээ, мэдээллийн агентлагууд фейкийн урсгалтай хүнд тэмцэл явуулахыг америкчууд харах болно. Гэсэн хэдий ч олон худал мэдээлэл мэдээллийн орон зайд автана гэв.

"2020 оноос хойшхи шарталт"

Гарч буй судалгаагаар америкчуудын насанд хүрсэн сонгогчдын 28% нь одоо хүртэл тэр жилийн сонгуулийг “ард түмнээс хулгайлсан” гэж үзсэн хэвээр байна. Тийм ч учраас дэлхий тэр чигтээ “дэлхийн хамгийн боловсронгуй ардчилал” тайван замаар сонгууль явуулан, Капиталийн ордонд дахин хүчирхийллийн довтолгоо хийлгүйгээр дараагийн лидерээ сонгож чадах уу гэдгийг анхааралтайгаар ажиглан харж байх болно. Хэдийгээр завсрын 2022 оны сонгууль өчүүхэн ялгаатайгаар явагдан сонгуулийн системийн итгэл сэргэснийг харуулж байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн оролцоо нь ямагт өндөр байдаг. “2020 онд үл итгэлцлийг өдөөн дэвэргэсэн гол буруутан 2024 оны сонгуулийн саналын хуудсанд дахиад нэгд бичигдэх магадлалтай байгаад” асуудал оршино.

Ирэх сонгуульд дайны сэдэв хоёр фронтод давамгайлах магадлалтай

Аюултай Орос, Хятадын хослол 2024 онд стратегийн түрэмгий үйл ажиллагаагаа идэвхжүүлж, Европ, Азид хамтран хүчээ нэгтгэж болох юм. Мэдээжээр, сонгуульд Америкийн асуудлууд давамгайлна. Гэхдээ Хятад, Орос хоёр америкийн нийгэмлэгийн туйлшрал Ерөнхийлөгчийн сонгуулиар нэмэгддэгийг ойлгож байгаа. Тэр үеэр салан хагарсан АНУ нь “сул дорой АНУ” болдог.  

Гэмт хэрэгт буруутгагдаж байгаа Дональд Трамп

Трампын баг төрийн болон холбооны засгийн ямар ч үйлдлийг улстөржсөн гэж хэлэх бөгөөд америкчууд экс ерөнхийлөгчийг өөрийгөө хохирогч эсвэл баатар болгон жүжиглэхийг харах болно. Харин америкчууд хамгийн урт, драмын шоунд бэлэн үү гэсэн асуудал тавих ёстой болж байна.

Трамп Байдены эсрэг

Ирж буй сонгууль нь даага нэхэх тэмцээн болж байгаад ихэнх америкчууд дургүй байна. 2023 оны хоёрдугаар сард явуулсан санал асуулга америкчуудын 62% нь хэрэв Байден дахин сонгогдохоор шийдвэл “дургүй” бүр цаашлаад уурлана гэжээ. Асуугдагчдын 56% нь Трампын хувьд мөн л тийм бодолтой байна. Сэтгэл дундуур сонгогчид нэр дэвшигчдийг сонгох тэр хоёр хөгшнөөс заавал нэгийг нь сонгох системийг шүүмжлэх болно.

"Хэрэв Трамп болон Байден сонгуулийн жагсаалтыг толгойлох болбол сонгогчдын ихэнх нь 2024 оны сонгуулиас айх болно. Тэр хоёрын хэн нь ч ялсан эцсийн дүнд Америк ялагдал хүлээнэ" хэмээн The Hill хэвлэлийн сэтгүүлч дүгнэн бичжээ. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 37 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 40 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 43 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 45 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 6 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 6 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 8 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 8 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 9 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 31 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 34 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 36 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 37 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 38 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 55 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 58 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 58 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top