x

Орос тактикийн цөмийн зэвсгээ Беларусьд байрлуулав

Тактикийн цөмийн зэвсгийг (байлдааны талбарын зэвсэг хэрэглээ) өөрийн холбоотон Беларусийн нутаг дэвсгэрт байрлуулах болсон талаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины мэдэгдлээ. Уг мэдэгдэл зүүн Европын зарим улсад гэнэтийн зүйл болов.

Ер нь бол хөрш оронд ТЦЗ-ийг  байрлуулах нь ямар нэгэн олон улсын гэрээг зөрчсөн хэрэг биш. Зэвсгийг байрлуулж байгаа болохоос биш Беларусийн армид өгөөгүй, тиймээс ч Оросын бүрэн хяналтад байх юм. Харин онцгой тохиолдолд түүнийг хэрэглэх нь хөршийн засагтай зөвлөлдсөний дараа л шийдэгдэх аж.

Нөгөө талаасаа энэ шийдвэрт эсэргүүцэл илэрхийлэх шалтаг Өрнөдийн холбоотнуудад байхгүй. Учир нь Америкийн тактикийн цөмийн зэвсэг Европ даяар Испаниас Герман, Турк хүртэл байрлуулагдсан байгаа.

Мөн Өмнөд Солонгос, Японд ч бий. Тогтсон уламжлалаар гэхүү цөмийн цэнэг, бөмбөг, сумаа ямар нэгэн оронд байрлуулснаа АНУ хэзээ ч зарлаж ирсэнгүй. Түүгээр ч барахгүй, америкийн цэргийн хөлөг онгоцнууд “ямар ачаатайгаар”  европын боомтуудад ордгийг хэн ч мэдэхгүй.

Иймэрхүү хөдөлгөөн, нууц тохиролцоо нь Цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээнд харшладаггүй. Мэдээжээр, цөмийн гэнэтийн сөргөлдөөн гаргах боломжийг нэмэгдүүлж байгаа.

Беларусь нутаг дэвсгэртээ цөмийн зэвсэг байрлуулах асуудлыг нэлээдгүй эртнээс тавьж иржээ. Харин Москва тэр нь сөргөлдөн зогсохын ээлжит шат байдлыг хурцатгана гэж ойлгож, улаан шугамаа зөрчилгүй ирэв. Ингээд байдлыг харилцан барьж байх улаан шугам гэдэг бараг үгүй болсон агшин ирж байгаа нь энэ бололтой.

Хамгийн сүүлд Лондон ураны агууламжтай сумаар зэвсэглэсэн танкуудаа Украинд нийлүүлнэ гэсэн нь энэхүү шийдвэрт хүргэсэн бололтой. Мэдээж тэр нь үй олноор хөнөөх зэвсэг биш гэхдээ газар нутгийн цацраг идэвхит хордуулга, хорт хавдар гаргах зэргийн нэмэлт аюул өгөх аюултай. Зарим шинжээчид Украинд ядмаг урантай сум нийлүүлэх нь тактикийн цөмийн зэвсэг байрлуулах алхам, сэтгэл зүйн босгыг алхаж байгаа хэрэг гэж үзжээ.

Улс төр талаасаа Орос цэрэг хүчний байнгын хязгаарлалтаас олон тооны сайн санааны санаачлага гэдгээс аажмаар гарч эхлэснээ ийнхүү харуулж байна.

Оросыг яаж ч оролдсон болно оросууд сүйрлийн цохилт хийхгүй гэсэнд өгч буй хариулт ийм болов.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 37 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 40 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 44 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 45 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 6 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 6 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 8 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 8 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 9 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 31 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 34 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 36 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 37 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 38 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 55 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 58 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 58 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top