x

Москва Тайванийн тусгаар тогтнолыг ямар ч хэлбэрээр зөвшөөрөхгүй!

Орос, Хятадын харилцаа нь “орчин үеийн дэлхийн оршин тогтнолд амин чухал” хэмээн Хятадын дарга Ши Жиньпин Москвад хоёр хоногийн төрийн айлчлалынхаа төгсгөлд сэтгүүлч нарт мэдэгдлээ.

Хэлэлцээрүүд явагдсаны дараа Хятадын төлөөлөгч нарт төрийн хүлээн авалт хийхийн өмнө хоёр лидер сэтгүүлчдэд богино хэмжээний мэдэгдэл хийсэн юм. 

Хоёр лидер юун тухай мэдээлэв?

Хэлэлцээрийн үр дүнгийн талаар...

  • “Хоёр өдрийн тет-а-тет хэлбэрийн цөөн хүрээний болон өргөтгөсөн хэлэлцээр амжилттай, дулаан, нөхөрсөг, үр дүнтэй явагдлаа” гэж мэдэгдэв.

  • “Уламжлалт зочломтгой, халуун дулаан хүлээн авсанд” Ши Жиньпин Путинд талархлаа илэрхийлэв. Болж өнгөрсөн хэлэлцээрийг  тэр “нээлттэй, нөхөрсөг, үр дүнтэй” гэж нэрлэв.

Худалдааны талаар...

  • Хятад нь Оросын гадаад худалдааны тэргүүлэх түншийн байрыг баттайгаар эзэлж байна гэдгийг Путин хэлээд энэ жил хоёр орны худалдааны эргэлт нь $200 тэрбумд хүрнэ, түүнээс ч давна гэсэн хүлээлттэй байгаа гэлээ.

  • Түүгээр зогсохгүй “хятадын арвин зах зээлд” хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтээ нэмэгдүүлэх болно. Тухайлбал, Хятадад мах, үр тариак зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтойг тэр хэлжээ. Оросын мэргэжлийн яамд “нийлүүлэх барааныхаа стандарт, чанарыг хангах тал дээр ажиллаж байгааг” тэр онцлов.

  • Москвад айлчлах явцад худалдааны цогцолбор төлөвлөлтийн талаар тохиролцож чадсанаа Ши Жиньпин тэмдэглээд 10 жилийн дотор худалдааны эргэлт 116%-иар нэмэгдэж, хоёр талын харилцааны материалын баазыг бэхжүүлсэн төдийгүй хоёр орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлснийг Хятадын лидер хэлжээ.

Эрчим хүчний тухайд...

  • Орос нь нефть, байгалийн хий, шахмал хий мөн нүүрс, эрчим хүчний Хятадын стратегийн нийлүүлэгч. Оросын бизнес одоо хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд Хятадын эдийн засгийн эрчим хүчний өсч буй эрэлтийг бүрэн хангаж чадна гэж Путин мэдэгдлээ.

  • Орос-Хятадын лидерүүд уулзалтынхаа явцад Монголоор дайрах "Сила Сибири-2" хийн хоолойн бүтээн байгуулалтын талаар ярилцсан байв. "Энэ тохиролцооны бараг бүх параметрыг тохиролцсон. Энэ нь Оросоос тогтвортой, найдвартайгаар нийлүүлэх 50 тэрбум куб.м хий юм" хэмээн Оросын Ерөнхийлөгч онцлон хэлэв. Москва “Хойд тэнгисийн” замын транзитийн чадварыг бэхжүүлэн хэрэгжүүлэхэд Хятад түнштэй хамтрах ирээдүйг харж байна хэмээн онцолжээ. Талууд Хойд тэнгисийн замыг хөгжүүлэх хамтарсан удирдлагын байгууллагатай болоход бэлэн гэдгийг ч Путин хэлэв.

Украин дахь сөргөлдөөний талаар...

  • Хятадын Укаин дахь энхийн төлөвлөгөөний олон заалтууд “Оросын хандлагатай таарч тохирч байгаа түүнийг Баруун болон Украин бэлэн болсон үед үндэс болгон авч болох юм. Гэвч  Кремль тэднийг энх тайван тогтооход бэлэн болсныг олж харахгүй байна хэмээн Путин мэдэгдлээ.

  • Украинд уран агуулсан их бууны сум нийлүүлэх төлөвлөгөөнийхөө тухай Их Британийн Батлан хамгаалахын орлогч сайд Аннабель Голдийн ярьсанд тайлбар хийхдээ “Баруун үгээр биш үнэн хэрэгтээ сүүлчийн Украин хүн хүртэл Оростой байлдахаар шийджээ” гэж Путин мэдэгдлээ. Хэрэв тийм нийлүүлэлт хийгдэх юм бол өрнөдийн холбоотнууд цөмийн агуулгатай зэвсэг хэрэглэж байна гэж үзэн Орос хариулах болно гэж Путин мэдэгдлээ.

  • Бээжин  Украины асуудалд “үнэн зөв, тууштай байр сууринд зогсон хэлэлцээрийг сэргээн, эвлэрэхэд нь идэвхтэй дэмжих” байр суурийг барьж буйг энх тайван, яриа хэлцлийн төлөө байгааг Ши Жиньпин хэллээ.

Олон улсын харилцааны талаар...

  • БНХАУ-ын лидер хэлэхдээ, Оросын Ерөнхийлөгчийн хамт сүүлийн 10 жилийн хоёр талын хөгжлийг нэгт нэггүй авч үзээд Хятад-Оросын холбоо нь хоёр талын харилцааны хүрээнээс хол давсан мөн орчин үеийн оршин тогтнолын хувьд амин чухал болсныг санаа нэгтэйгээр тэмдэглэж байна. НҮБ-ын АЗ-ийн байнгын хорооны гишүүний хувьд ОХУ, БНХАУ хоёр цаашид дэлхийн хамтын нийгэмлэгийн хамт олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг шийдвэртэй сахих болно гэж тэмдэглэв.

  • Харин Путин онцлохдоо, Орос, Хятад хоёр “ямар нэгэн улс орон эсвэл нэгдэл эвсэл нь цэрэг, улс төр, эдийн засгийн ашиг хонжоо олохын төлөө бусад орнуудын хууль ёсны ашиг сонирхолд хор хөнөөл учруулахын эсрэг эрс шийдэмгий зогсож байна” гэжээ.

Хамтарсан мэдэгдэл...

  • Шинэ эринд оруулж байгаа стратегийн харилцан ажиллагаа, бүхнийг хамаарсан түншлэл, харилцааг гүнзгийрүүлэх талаарх  хамтарсан мэдэгдэлдээ лидерүүд Москва, Бээжингийн харилцаа нь “тогтвортой, бүх талын, хангалтай хэмжээнд бат бэх, гүйцээн боловсрогдсон” ямар нэгэн гурав дахь орны эсрэг  чиглэгдээгүй гэж онцложээ. “Орос тогтвортой, цэцэглэн хөгжиж буй Хятадад сонирхолтой бол Хятад нь хүчтэй, амжилтай Орост сонирхолтойг” баримтад илэрхийлжээ.

  • Есөн заалт бүхий Хятадын мэдэгдэлд “Украинтай энхийн хэлэлцээрийн үйл ажиллагааг хурдан хугацаанд эхлүүлэхэд Орос бэлэн байгааг нааштайгаар үнэлжээ. Байдлыг зохицуулахад  эерэг үүрэг гүйцэтгэхэд Хятад бэлэн байгааг Орос нааштайгаар хүлээн авлаа.  Хоёр  тал сөргөлдөөнийг удаашруулан хурцатгах  алхамаас татгалзахыг уриалав. “Аюулгүй байдлын салбарт бүх орнуудын хууль ёсны түгшилтийг” хүндэтгэн үзэхийг уриалаад нэг талын хориг арга хэмжээний эсрэг байгааг тэд  илэрхийлжээ.

  • Үүний зэрэгцээ, Орос, Хятад хоёр НАТО-г бүс нутгийн  хамгаалалтын статусаа чанд сахих үүргээ биелүүлэхийг уриалан AUKUS түншлэлээр гаргаж эрсдэлд нь түгшүүрээ илэрхийлэв. Тэд Иран, Саудын Араб хоёрын харилцааг саяхан хэвийн болгосонд нь баяр хүргэв. Москва Тайванийг БНХАУ-ын салгашгүй хэсэг гэж үзэж буйгаа арлын тусгаар тогтнолыг “ямар ч хэлбэрээр зөвшөөрөхгүй гэдгээ” батлан мэдэгдлээ.

  • Эдийн засгийн талаар гаргасан хамтарсан богино мэдээлэлдээ, Путин, Ши Жиньпин хоёр Орос-Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааны гол чиглэлүүдийн хөгжлийн 2030 он хүртлэх төлөвлөгөөг бэлтгэн батлуулах үүргийг засгийн газрууддаа өглөө. Худалдааг өргөжүүлэх, санхүүгийн хамтын ажиллагааны төвшинг нэмэгдүүлэх, эрчим хүчний салбарт “бүх талыг хамарсан түншлэл”, аж үйлдвэрийн хоршооллыг идэвхжүүлэх, мөн ХАА-н салбарын хамтын ажиллагааг “мэдэгдэхүйцээр нэмэгдүүлэх” зэргийн гол чиглэлүүдийг лидерүүд харжээ.

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 9 цаг 44 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 10 цаг 4 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 10 цаг 7 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 10 цаг 11 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 10 цаг 18 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 11 цаг 7 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 11 цаг 8 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 11 цаг 10 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 13 цаг 4 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 14 цаг 1 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 14 цаг 7 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 14 цаг 11 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 14 цаг 28 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 14 цаг 36 мин Түүх бол сургамж-багш 14 цаг 38 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 14 цаг 44 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 14 цаг 49 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 14 цаг 51 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 16 цаг 15 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 16 цаг 21 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top