x

Их Британи, Европын холбоо тохиролцоонд хүрчээ

Их Британи, Европын холбоо Brexit-ийн хамгийн хүнд цэгийн нэг болох Умард Ирландын худалдааны статусын талаар тохиролцоонд хүрэв. Энэхүү хэлэлцээр нь Их Британи, ЕХ-ны хооронд болзошгүй худалдааны дайнаас сэргийлж, Brexit-ээс хойш хурцадсан хоёр талын харилцааг жигдрүүлнэ.

Виндзорын хүрээ гэгддэг хэлэлцээрийг Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак болон Европын Комиссын ерөнхийлөгч Урсула Фон дер Лейен нар долоо хоног үргэлжилсэн нууц хэлэлцээний дараа зарласан байна.

Хойд Ирланд нь 2016 онд ЕХ-ноос гарахаар санал өгсөн Их Британийн нэг хэсэг хэвээр байгаа. Гэвч Ирланд тус холбоонд үлдэж, Хойд Ирланд болон Ирландын хооронд хилийн ээдрээтэй нөхцөл байдал үүссэн юм.

Хэлэлцээнд оролцогчид Ирланд, Хойд Ирланд болон Их Британийн бусад улсын хооронд бараагаа саадгүй зөөвөрлөх арга замыг олох гэж удаан хугацаанд тэмцэж байсан юм. ЕХ-ны албан тушаалтнууд өөрсдийн нээлттэй зах зээлийн бүрэн бүтэн байдалд санаа зовж байсан бөгөөд шашны бүлэглэлийн хүчирхийлэлд удаан хугацаагаар өртсөн бүс нутагт энх тайван тогтворгүй байх талаар санаа зовж байв.

Хэлэлцээрийн дагуу Их Британиас Хойд Ирланд руу бараа бүтээгдэхүүн байнгын шалгалтгүйгээр "ногоон" сувгаар дамжина. Ирландад руу хяналттай "улаан" сувгаар дамжих болно. Энэхүү хэлэлцээр нь аливаа худалдааны маргаанд ЕХ-ны шүүхийн салбарын үүргийг бууруулж магадгүй.

Английн парламент хэлэлцээрийн төлөө санал өгөх шаардлагатай хэвээр байгаа ч сөрөг хүчний Хөдөлмөрийн нам уг хэлэлцээрийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул энэ хэлэлцээрийг батлах магадлалтай.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 12 цаг 38 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 12 цаг 41 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 12 цаг 42 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 12 цаг 44 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 12 цаг 46 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 12 цаг 48 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 15 цаг 6 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 15 цаг 7 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 15 цаг 8 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 15 цаг 9 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 15 цаг 10 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 16 цаг 32 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 16 цаг 34 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 16 цаг 36 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 16 цаг 38 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 16 цаг 39 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 16 цаг 55 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 16 цаг 58 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 16 цаг 59 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 18 цаг 44 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top