x

Сирид нурангин дор төрсөн, хүй нь тасраагүй байсан нярайг аварчээ

Сирийн баруун хойд хэсэгт орших Жиндайрис хотод даваа гаригт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нурангин дороос дөнгөж төрсөн нярай охиныг аварчээ. Ээж нь газар хөдлөлтийн дараа нурангин дор амаржаад амиа алдсан байна. Мөн охины аав, ах эгч дөрөв болон нагац эгч нь амь үрэгджээ.

Нурангин дороос гаргасан нярайг ойролцоох Африн хотын эмнэлэгт хүргэсэн бөгөөд эмч түүний биеийн байдал хэвийн байна гэж мэдэгджээ.

Түүний гэр бүлийнхний амьдрч байсан байшин нь Туркийн хилийн ойролцоо орших Идлиб мужийн Жиндайрис хотод байрладаг ба тус хотод 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас сүйдсэн 50 гаруй барилгын нэг юм байна.

Охины авга ах Халил аль-Сувади ах дүүс нь нурангинд дарагдсаныг мэдээд гамшиг болсон газарт яаралтай очжээ. Тэрээр мягмар гаригт Франс Пресс агентлагт өгсөн ярилцлагадаа "Бид нурангийг ухаж байгаад хүүхдийн чимээ сонссон. Хүүхдийн хүй нь ч тасраагүй байсан. Нярайн хүйг тасдаж, үеэл маань эмнэлэгт хүргэсэн" гэжээ.

Хүүхдийн эмч Хани Мааруф охин эмнэлэгт ирэхэд биеийн байдал нь сул, биедээ хэд хэдэн хөхрөлттэй, шархалсан байсан гэж ярьсан байна.

Эмч нар "Асар хүйтэн байсан тул хүүхдийн биеийн температур их буурсан байдалтай ирсэн. Бид нярайг дулаацуулж, кальци өгсөн" гэжээ.

Охины ээж Афраа, аав Абдулла болон ах, эгч нарыг нь хамтад нь оршуулсан байна. 

Гамшгийн бүс нутагт сайн дурын тусламж үзүүлэн ажиллаж буй "Цагаан дуулга" байгууллагаас мэдээлснээр Сирид болсон газар хөдлөлтийн улмаас 1800 хүн амиа алдсан байна. Тус байгууллага мягмар гарагт Твиттертээ "Цаг хугацаа улам давчуу болж байна. Хэдэн зуун хүн нурангид дарагдсан хэвээр байна. Хүний амь аврахад хором мөч бүр үнэ цэнтэй" хэмээн жиргэжээ.

Түүнчлэн "Бид хүмүүнлэгийн болон олон улсын байгууллагуудад хандан гамшигт тусламж үзүүлж буй байгууллагуудад материаллаг дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг уриалж байна" гэв.

НҮБ-аас баруун хойд бүсийн иргэдэд тусламж үзүүлэхээ амласан ч зам эвдрэлтэй болон бусад логистикийн асуудлаас болж хүргэлт түр хугацаагаар зогссон гэж мэдэгдэв. Мөн тусламж хүргэх үйл ажиллагааг улс төржүүлэхгүй байхыг засгийн газруудад уриалжээ.

Эх сурвалж: ВВС, GOGO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 46 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 49 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 54 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 15 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 17 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 40 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 46 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 47 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 7 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top