x

Туркт газар хөдөлсөний дараах 20 цагийн дотор 7300 гаруй хүнийг нурангиас гарган аварчээ 

Туркийн зүүн өмнөд хэсэг маш хүчтнэй газар хөдөлсний дараах 20 цагийн дотор нурангиас гарган аварсан хүний тоо одоогоор 7300 гаруй болоод байна.

“Нурангиас аварсан манай нутаг нэгтнүүд 7340 болоод байна. Үүний зэрэгцээ аврагч техник хэрэгсэл аврагчдын тоо нэмэгдлээ” хэмээн Туркийн онцгой байдлын газрын (АFАD) төлөөлөгч доктор Орхан Татар мэдэгдлээ.

150 гаруй афтершок

  • Эхний газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-нд Кахраманмараш мужийн (Туркийн зүүн өмнөд нутаг) Пазаржик районд орон нутгийн цагаар  04:17-д газрын 7 км-ын гүнд бүртгэгдэв. 
  • Кахраманмараш, Газиантеп, Хатая, Османи, Адыяман, Малатья, Диярбакыр зэргийн 10 мужид газар хөдлөлт мэдрэгдэж байв.
  • Дараа нь дахиад 6,4-6,6 магнитуттай газар хөдлөлт ба 100 чичирхийлэлт Газиантеп мужид бүртгэгдлээ.
  • Эхний газар хөдлөлтийн дараагийн цагуудад афтершокын магнитутууд 3,9-4,1 хүртэл буурч эхэллээ гэж AFAD зарлав.
  • Өдөр нь Туркийн зүүн өмнөд нутагт дахиад 4,2. магнитудтай газар хөдлөлт болов. Түүний төв нь Малатья мужид байлаа. Афтершок гэх давталтын чичирхийллийн долгион Анкара хотод мэдрэгдэж байв.
  • Хоёрдугаар сарын 6-ны өдөр янз бүрийн хүчтэй газар хөдлөлтүүд гарсны нэг нь эхнийхтэй адил 7,7. магнитудтай, төв нь газрын гадаргаас 2 км-ын гүнд Кахраманмараш хотоос 67 км-ын зайд байлаа. Сейсмологчид 150 гаруй афтершокыг бүртгэв.
  • Газар дундын тэнгисийн эрэгээр цунамийн аюул байхгүйг Турк зарлав.
  • Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган  газар хөдлөлтийг тус орны 1939 оноос хойших томоохон гамшиг гэж нэрлээд бүх нийтийн гашуудлыг хоёрдугаар сарын 12 хүртэл зарлажээ.
  • Сейсмогийн идэвхи Израиль, Кипр, Ирак, Ливан, Абхаз, Гүрж, Армен, Орост мэдрэгдэж байв. Гренландад хүртэл тэр нь мэдрэгджээ.
  • Өнөөдрийн энэ гамшиг нь Туркийн түүхэн дэх 1999 оны Гантиг тэнгисийн эргийн Измитийн 7,7 магнитудын газар хөдлөлттэй эн зэрэгцэхээр байна. Тэр үед 17500 хүн амь үрэгджээ.

Бусад орнууд дахь газар хөдлөлт

  • Газрын түлхэлт хоёрдугаар сарын 6-ны шөнө Израиль даяар гарсан ч эврэл, сүйрэлийн мэдээлэл байхгүй.
  • Киприйн нийслэл Никосийн байр сууцнуудад хана дээвэр чичирхийлж, чийдэн савчин тавилгууд хөдөлж байв.
  • Ливаны нийслэл зэргийн олон районуудад газар хөдлөлт хүчтэйгээр мэдрэгдсэн ч гамшгийн мэдээлэл гарсангүй.
  • Багдад хотод 04:20 цагийн үеэр хэдэн минутын турш байр сууц савлаж байсан ч эвдрэл сүйрэл бүртгэгдсэнгүй.
  • Италийн Иргэний хамгаалалтын албанаас Калабриа, Апулиа, Сицилийн эрэг орчмоор цунамийн түгшүүр зарласан байлаа.
  • Абхазад бага зэргийн чичирхийлэл гарчээ.
  • Армений Ереван, Гюмри хотуудад 3 орчим  магнитудтай газар хөдлөв.
  • Туркийн хоёр дахь газар хөдлөлтийн долгион Батумид хүрсэн байна.
  • Казахстаны өмнөд нутгаар газар хөдлөлтийн хүч 5,4 магнитуд гэж бүртгэгджээ.

Хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Турк, Сирийн нутаг нь ихээхэн аюултай бүсээр тооцогдож ирсэнгүй. Тэнд сүүлийн 100 жилийн  дотор сейсмо идэвхи өндөр биш байсан. Тиймээс ч олон байр байшин сүйрсэн нь тэр нутгийн эрсдлийг тооцоогүйтэй холбоотой гэж мэргэжилтнүүд үзэв. Мөн газар хөдлөлтийн эрсдлийн шалгалт хийгдэж ирээгүйн гай юм. 

М.ЦОГТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 13 цаг 47 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 13 цаг 50 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 13 цаг 51 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 13 цаг 53 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 13 цаг 55 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 13 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 15 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 17 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 18 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 18 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 41 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 43 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 17 цаг 45 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 17 цаг 47 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 17 цаг 48 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 4 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 7 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 8 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 19 цаг 53 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top