x

Сирийн хөлбөмбөгчид, Туркийн бөхчүүд нурангид дарагджээ

Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Томас Бах Турк, Сирид болсон хоёр удаагийн газар хөдлөлтийн улмаас олон хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийллээ. 

Тэрээр "Турк, Сирийн зүүн өмнөд бүс нутагт болсон газар хөдлөлтийн улмаас олон хүний амь эрсдэж, сүйрлийн улмаас их хэмжээний хохирол учирсанд маш их харамсаж байна. Хохирогчдын зарим нь залуу тамирчид байсан нь нөхцөл байдлыг бүр ч эмгэнэлтэй болгож байна. Гамшигт нэрвэгдсэн бүс нутагт спортын тэмцээнд оролцож байх үедээ амиа алдсан тамирчид болон хохирсон бүх хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Олимпын гэр бүл Турк, Сирийн сэргээн босголтод бүх чадлаараа туслах болно” гэж мэдэгдэв.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар цөөнгүй тамирчин газар хөдлөлтийн гамшигт нэрвэгдээд байна.

Сирийн шигшээ багийн төлөө 14 тоглолтод есөн гоол оруулж байсан хөлбөмбөгч Надер Жоухадар хүүгийн хамт нас баржээ. Туркийн хөлбөмбөгийн 1-р лигт тоглодог хаалгач Ахмет Туркаслан нуранги дор дарагдсан хэвээр байна. Мөн Туркт тоглож байсан Ираны гурав, Камеруны нэг хөлбөмбөгч нас барсан гэх мэдээлэл иржээ.

“Марасспор 1920” багийн хөлбөмбөгчид газар хөдлөлтийн улмаас сүйдсэн зочид буудалд байрлаж байсан гэх мэдээлэл бий. Мөн өсвөрийн тэмцээнд оролцож байсан волейболын 14 хүртэлх насны эрэгтэй, эмэгтэй багийн хүүхдүүд гамшигт нэрвэгдсэн байж болзошгүй хэмээн хэвлэлүүд мэдээлжээ. 

Чөлөөт бөхийн олимп, дэлхийн аварга Таха Акгуль нурангид дарагдсан чөлөөт бөхийн 30-40 тамирчныг гаргаж авахад тусламж хэрэгтэй байгаа тухай мөн бичсэн байна. 

Гамшигт сүйрлийн дараа Турк улсад бүх төрлийн арга хэмжээг түр хугацаагаар зогсоогоод байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 14 цаг 5 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 8 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 11 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 13 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 34 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 35 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 36 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 59 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 18 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 18 цаг 3 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 18 цаг 5 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 6 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 22 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 26 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top