x

ТУРК, СИРИ: Байгалийн гамшгийн улмаас нас барагсдын тоо 4300-д хүрлээ

Турк улс дөрөвдүгээр шатлалын онц байдал зарлалаа. Энэ нь бусад улс орнуудаас тусламж авахаас аргагүй нөхцөл байдалд хүрсэн гэсэн үг юм. 

Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 гаруй байв. Харин 12:00 цагийн байдлаар 4300-д хүрчээ. 

Аврагчид нуранги дундаас амьд иргэдийг хайсаар байна. 

Дайн, дүрвэгсдийн хямрал, эдийн засгийн гүн хямралд нэрвэгдсэн тус бүс нутагт болсон бас нэгэн аймшигт гамшиг болж байна.

Даваа гаригийн үүр цайхаас өмнө Туркт 1939 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт болох 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Үүнээс хэдэн цагийн дараа үдээс хойш 7.5 баллын хүчтэй хоёр дахь чичиргээ бараг эхний цочролтой адил хүчтэй байж газар авч дахин чичирхийлжээ.

Турк улсад наад зах нь 3000 гаруй хүн амиа алдаж, 13,300 гаруй хүн шархадсаж, 5,600 гаруй барилга байгууламж нурсан гэж засгийн газар мэдэгдэв. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “Амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо хаашаа явж байгааг бид мэдэхгүй байна" гэжээ.

Сирид аврах албаныхан шөнөжин ажиллахдаа их гэрлийг ашигласан байна. Тус улсын эрүүл мэндийн яам болон Цагаан дуулгатны тусламжийн бүлгийн мэдээлснээр 1450 гаруй хүн нас барж, орон даяар олон мянган хүн шархадсан байна. Сирийн дайны олон дүрвэгсэд Туркийн газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутагт мөн байна. Газиантеп хотоос явуулж буй хамгийн том ажиллагааны нэг болох НҮБ-ын дүрвэгсдийн агентлагийн мэдээлснээр тус улс 3.6 сая Сирийн дүрвэгчийг хүлээн авсан нь бусад улсаас илүү байна.

Туркээс болон Сирийн хилийн цаанаас олон нийтийн сүлжээгээр цацагдсан видео бичлэгүүд нурсан барилгууд болон аврах багийнхан нурангин дундаас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгааг харуулжээ.

Зарим хүмүүс бороонд гэрээсээ дайжиж, машинд хорогдсон байна.

Гамшигт өртөөд буй Турк, Сири улсуудад хамгийн түрүүнд АНУ, Япон, Азербейжан, Узбекистан, Энэтхэг, Испани улсууд тусгай баг, эрэлч нохойгоо ирүүлжээ. 

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 14 цаг 5 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 8 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 11 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 13 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 15 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 34 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 35 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 36 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 37 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 59 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 18 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 18 цаг 3 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 18 цаг 5 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 6 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 22 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 26 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 11 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top