x

ТУРК: Газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн тоо 3830 хүрчээ

Өчигдөр өглөө үүрээр Турк болон Сирийн зарим нутагт эхэлсэн газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо өнөөдөр өглөө 07:00 цагийн байдлаар 3830 хүрснийг CNN мэдээлжээ.

Хоёрдугаар сарын 06-ны өглөө үүрээр, орон нутгийн цагаар 04:17 цагт Туркийн Газиантеп хотын ойролцоо болсон газар хөдлөлтийн дараа гамшгийн бүсэд 13:30 цагийн орчимд дахин 7,5 магнитудын хүчтэй хоёр дахь газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтөд Туркийн өмнөд бүс нутгийн 10 гаруй хот болон Сирийн зарим хотууд өртөөд байна.

Ойр ойрхон хүчтэй газар хөдлөлт болж байгаагаас иргэд гэртээ болон хоргодох байгууламжуудад орохоос айж гудамжинд байрлацгааж байна. Өчигдөр оройны байдлаар газар хөдлөлтийн улмаас 2000 гаруй барилга байшин сүйдсэн байна.

Энэ удаагийн газар хөдлөлт нь 1999 оны хүчтэй газар хөдлөлтөөс хойш тохиож байгаа хамгийн өндөр хүчтэй газар хөдлөлт бөгөөд ерөнхийлөгч Эрдагон энэ тухай "1930-аад оноос хойш тохиогоогүй том гамшиг учирлаа. Гамшгийн хохирлыг бууруулахын тулд бүх хүчээ дайчлах болно" гэжээ. 

Газар хөдлөлтөд нэрвэгдсэн иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд тус улсын Онцгой байдлын 10 мянга гаруй аврагч, албан хаагчид ажиллаж байна.  

Турк улсын ихэнх хотуудаар сүүлийн өдрүүдэд хүчтэй цас бороон шуургатай, цаг агаар хүнд байгаа цаг мөчид газар хөдлөлт тохиолдсоноос олон мянган хүн орон гэргүй болж, нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ.

Иймээс дэлхийн хамтын нийгэмлэгүүд, Еюропын хөрш зэргэлдээ улсууд Турк улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэдгээ хэлсэн байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 11 цаг 50 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 12 цаг 10 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 12 цаг 13 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 12 цаг 17 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 12 цаг 24 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 13 цаг 13 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 13 цаг 14 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 13 цаг 16 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 15 цаг 10 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 16 цаг 7 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 16 цаг 13 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 16 цаг 18 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 16 цаг 34 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 16 цаг 42 мин Түүх бол сургамж-багш 16 цаг 44 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 16 цаг 50 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 16 цаг 55 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 16 цаг 57 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 18 цаг 21 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 18 цаг 27 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top