x

Пакистаны Лалын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлжээ

Өчигдөр Пакистаны Пешавар хотын өндөр хамгаалалттай хэсэг дэх лалын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлсэн байна. Энэхүү халдлага нь Пакистан дахь сүүлийн хэдэн сарын хамгийн аймшигт халдлагад тооцогдов. Халдлагын улмаас амиа алдагсдын тоо 59-д хүрсэн ба цаашид гэмтлийн улмаас  нас барах хүний тоо нэмэгдэж магадгүй юм. Наад зах нь 157 хүн шархадсан байна. 

Дэлбэрэлт хойд мужийн нийслэл Пешавар хотод харьцангуй тайван байсан үеийг эвджээ. Өчигдрийн халдлагын хариуцлагыг аль ч бүлэглэл хүлээгээгүй байна. Пакистаны талибууд хүчээ авснаар Афганистаны хилийн ойролцоо хүчирхийлэл нэмэгдэж байгаа. Гэхдээ л тэдний бүлэг өчигдөр халдлагад үүрэг гүйцэтгэсэн гэдгээ үгүйсгэж байна.

Сүүлийн үед баруун хойд зүгт болсон халдлага нь цагдаа, цэргийн бай руу чиглэж байгаа. Дэлбэрэлт засгийн газрын болон цэргийн чухал байр бүхий өндөр хамгаалалттай “Цагдаагийн шугам” бүсэд болсон байна.

Олон офицерууд сүмд байнга ирдэг байна.

2014 онд Талибаны дайчид Пешавар дахь сургуульд халдаж, 150 багш, сурагчийн аминд хүрсэн. Энэхүү аллага нь тус улсын хамгийн цочирдмоор үйл явдал бөгөөд улс даяар цочролын давалгаа үүсгэж, тухайн үед олон хүнийг дайчдын эсрэг эргүүлсэн юм.

Одоо үүсээд байгаа нөхцөл байдлын тухайд Пешавар дахь сүүлчийн террорист халдлагаас хойш 11 сар орчим болж байна. Мөн тэр цагт лалын сүмд амиа золиослогч бөмбөг дэлбэлж, 60 гаруй хүн амь үрэгджээ. Тухайн халдлагад "Исламын улс"-ын бүс нутгийн салбар болох "Хорасан Исламын улс" буюу ISIS-K хариуцлагыг хүлээсэн байдаг.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 13 цаг 19 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 13 цаг 39 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 13 цаг 43 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 13 цаг 46 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 13 цаг 53 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 14 цаг 42 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 14 цаг 43 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 14 цаг 45 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 16 цаг 39 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 17 цаг 36 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 17 цаг 42 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 17 цаг 47 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 18 цаг 4 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 18 цаг 11 мин Түүх бол сургамж-багш 18 цаг 13 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 18 цаг 19 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 18 цаг 24 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 18 цаг 27 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 19 цаг 50 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 19 цаг 56 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Түүх бол сургамж-багш Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top