x

Швед, Финланд улсыг НАТО-д элсүүлэхтэй холбоотой уулзалт эсэргүүцлийн жагсаалын улмаас хойшлогдлоо

Швед, Финландын НАТО-д элсэх тухай асуудлыг хэлэлцэх Брюсселийн уулзалт хойшлогдсоныг Туркийн засгийн газар баталж, эсэргүүцлийн үйл ажиллагааны дунд ийм уулзалт хийх нь утгагүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Стокгольмд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр Исламын шашныг эсэргүүцэгч идэвхтэн Коран судрыг шатаасан нь Туркийн дургүйцлийг төрүүлэх гол шалтгаан болсон. Учир нь Турк улс элчин сайдын яамных нь гадаа эсэргүүцлийн жагсаал хийх зөвшөөрөл олгосонд Шведийн эрх баригчдыг буруутгаж байгаа юм.

Туркийн гадаад харилцааны сайд Мевлют Чавушоглу Швед улс исламын шашныг эсэргүүцэгч, Курдын зэвсэгт бүлэглэлүүдийг дэмжигчдийг Стокгольмд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулахаас сэргийлж чадаагүй, үзэн ядалт, ялгаварлан гадуурхах үйл ажиллагаанд хамсаатан болсон гэж буруутгасан байна. Одоогоор Чавушоглугийн мэдэгдлийн хариуд Шведийн талаас байр суурь илэрхийлээгүй байна. Мөн энэ 7хоногт Туркийн ерөнхийлөгч НАТО-гийн өргөжин тэлэлтэд ихээхэн эргэлзэж байгаагаа илэрхийлж, цэргийн эвсэлд нэгдэхэд нь дэмжинэ гэж хүлээхгүй байхыг Шведийн талд анхааруулсан.

Швед Финланд улсууд Оросыг Украинд дайн эхлүүлсний дараахан төвийг цахих бодлогоосоо ухарч, НАТО-д гишүүнэчлэх өргөдлөө гаргасан. Одоо НАТО-гийн гишүүн орнуудаас Турк улс Швед Финландын элсэх хүсэлтийг соёрхон батлаагүй байгаа юм. Шведийн засгийн газар иргэнийх нь дуу хоолойгоо илэрхийлэх эрх чөлөөг үндсэн хуулиар хамгаалсан байдаг иймээс иргэд нь дуу хоолойгоо илэрхийлэх эрхтэй, гэхдээ хүчирхийлэл үзэн ядалтын шинжтэй үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Европд Коран судрыг шатаасан нь дэлхий даяар олон сая мусульмануудын уур бухимдлыг хөдөлгөснөөс Исламын орнуудад олон сая мусульманчууд эсэргүүцэн жагсаж байна.

Тухайлбал, Ираны мусульманууд Исламын шашны ариун судар Кораныг шатаасны нь хариу болгож Шведийн төрийн далбааг шатаан, Швед Америк, Израйлын эсрэг уриа лоозон барин жагсаж байна. Ийм төрлийн жагсаал Ирак, Афганистан, Ливан, Малайз, Йорда, Йемен, Пакистан зэрэг исламын орнуудад үргэлжилж байна.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 14 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 14 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 14 цаг 6 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 14 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 14 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 14 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 16 цаг 30 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 16 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 16 цаг 32 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 16 цаг 32 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 16 цаг 33 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 17 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 17 цаг 58 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 18 цаг 0 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 18 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 18 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 18 цаг 19 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 18 цаг 22 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 18 цаг 22 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 20 цаг 8 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top