x

Япон улс Азийн аюулгүй байдлын ашиг сонирхлын гол тулгуур болно

Хятадын хүч нэмэгдэж, Хойд Солонгос пуужингийн туршилтаа үргэлжлүүлэхийн хэрээр Япон улс олон жилийн турш үргэлжилсэн цэргийн нам жим байдлаа эргэн харахаар хөдөллөө.

Өнгөрсөн баасан гаригт Вашингтонд Ерөнхий сайд Фумио Кишида, Ерөнхийлөгч Байден нар Япон улсыг цэргийн хүчирхэг гүрэн болгохын төлөө хамтран ажиллахаа амлав. Япон цэргийн зардлаа үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласнаас хойш нэг сарын дараа уг уулзалт болов. Кишида АНУ-д ирэхээсээ өмнө Европын, Их Британи, Канадын удирдагчидтай уулзаж, Японы шинэ цэргийн амлалтад хүрэхийг оролдсон юм.

Энэ алхам хэзээ ч санаанд багтамгүй зүйл байлаа. Япон Дэлхийн II дайны дараа дайн хийхээс татгалзсан. Гэвч хуучинсаг үзэлтнүүд Үндсэн хуулийн энх тайвныг дэмжигч заалтыг шинэчлэхээр олон арван жилийн турш ажиллаж байгаа бөгөөд Японы олон нийт армиа бэхжүүлэх алхмуудыг ихээхэн дэмжиж ирсэн юм.

Уул шугамандаа өнгөрсөн наймдугаар сард Хятад улс Тайванийг тойрон пуужин харвасанд Япон уурласан бөгөөд үүний тав нь Японы ойролцоо газардсантай холбоотой. Мөн Зүүн Хятадын тэнгис дэх маргаантай Сенкаку арлуудыг тойрсон Хятадын үйл ажиллагаанаас болгоомжилж байна. Япон улс Азийн аюулгүй байдлын ашиг сонирхлын гол тулгуур болно гэж найдаж буй АНУ тэнд өөрийн хамгаалалтыг хийх үүрэг хүлээсэн байгаа.

Барууны албаныхны дуу хоолойгоор дэмжлэг авсан Кишидад цэргийн амлалтаа биелүүлэхийн тулд Японы парламент болох Диетийг зөвшөөрүүлэх л үлдлээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    яг харагдаач
    2023 оны 01 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 11 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 14 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 16 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 17 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 19 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 40 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 40 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 41 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 42 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 43 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 5 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 8 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 9 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 11 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 12 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 31 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 32 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 17 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top