x

Тайвань руу чиглэсэн гадаад улс төрчдийн айлчлалыг Ши дарга эрс эсэргүүцэв

Хятад улс өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг Тайвань аралтай харилцаж байгаа гадны улс төрчдийг “галаар тоглоод байна” гэж мэдэгджээ. Учир нь өнгөрсөн оны наймдугаар сард АНУ-ын төлөөлөгчдийн танхимын дарга Тайваньд айлчилснаас хойш Европын улс орнуудын улс төрчид Тайваньд ар араасаа айлчилсаар байна.

Энэ 7 хоногт гэхэд Тайваний эрх баригчид Герман, Литвийн хууль тогтоогчдыг хүлээн авсан нь Хятадын дургүйцлийн гол бай болж байна.

Хятадын төрийн зөвлөлийн Тайваний асуудал эрхэлсэн газраас 2022 онд Тайваний хоолойн нөхцөл байдал хурцадлаа. Үүний үндсэн шалтгаан нь Тайваний ардчилсан дэвшилтэт намын эрх баригчид арлыг тусгаар тогтнуулах арга зам эрэлхийлж, өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулахдаа гадны хүчнүүдтэй хамтарч байна. Зарим улсын Хятадыг эсэргүүцэгч тодорхой хүн, бүлгүүд ч өөрсдийн ашиг сонирхлын үүднээс Тайванийг тусгаар тогтнуулах гэсэн өдөөн хатгалгатай эвлэрч, Нэг Хятад зарчмыг бүдгэрүүлэхийг оролдож байна. Хятад улс бол өөрийн газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалахын төлөө зохих арга хэмжээг авахад бэлэн байгаа гэдгийг мэдэгджээ. Мөн Хятадын засгийн газар Тайваний тусгаар тогтнох гэсэн хүчнүүдэд буруу ойлголт өгч, галаар тоглохгүй байхыг холбогдох улсуудад уриалсан байна. Хятад улс Тайванийг өөрийн газар нутгийн нэг хэсэг гэж үздэг, хэрвээ шаардлагатай гэж үзвэл хүчээр нэгтгэнэ гэдгээ ч үе үе мэдэгддэг юм.

Өнгөрсөн оны Пелосигийн айлчлалаас хойш Өрнөдийн орнуудаас албан ёсны төлөөлөгчид, хууль тогтоогчид Тайваньд шил шилээ даран айлчилж байгаа нь Хятадыг цэрэг зэвсгийн хүчээ харуулахад түлхэц болж байна. Тухайлбал, сүүлийн нэг сарын хугацаанд Хятад улс Тайваний эргэн тойронд цэрэг зэвсгийн хүч нөөцөө харуулсан хоёр ч удаагийн цэргийн сургуулилалт хийжээ.

MNB.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.133)
    хэрэглэдэггүй цэрэг зэвсгээр ч яахав дээ
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
10 сартай нярайг хөнөөсөн хэрэгт ялласан этгээдээс 250 сая 800 мянган төгрөг гаргуулахаар шийдвэрлэв 14 цаг 59 мин Хэт халууны улмаас Токиод болох марафон, спорт алхааны цагийг урагшлуулна 15 цаг 19 мин АНУ-д ажиллаж буй солонгосчуудад зориулсан шинэ визийн ангилал яригдаж байна 15 цаг 23 мин Д.Дагвадорж Польшийн “Агуу теноруудын тэмцээн”-д тэргүүллээ 15 цаг 27 мин Д.Сэржмядаг: Хэлмэгдүүлэлтийн нөхөн олговрыг үнэн зөвөөр олгооч 15 цаг 34 мин Улаанбаатарын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төслийн тендер зарлагдав 16 цаг 23 мин Сонгинохайрханд хүүхэд, залуусын спорт цогцолбор ашиглалтад орлоо 16 цаг 24 мин Бүсчилсэн хөгжлөөр уул уурхай, орон нутгийн хөгжил уялдаж эхэллээ 16 цаг 26 мин Иргэд нь ганцаардалд өртөөгүй хотуудыг нэрлэжээ 18 цаг 20 мин Венецийн кино наадам өндөрлөв: Хэн тэргүүлэв? 19 цаг 17 мин Соболенко теннисийн түүхэнд байгаагүй өндөр шагнал авчээ 19 цаг 22 мин Амьдрахад хямд топ-10 орнууд 19 цаг 27 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө үзүүлнэ 19 цаг 44 мин Иргэдийн оролцоог дэмжих D-GOV цахим платформ ажиллаж эхэллээ 19 цаг 51 мин Түүх бол сургамж-багш 19 цаг 54 мин Нийгмийн тэгш бус байдал, авлигын эсрэг Z үеийн анхдугаар хувьсгал 20 цаг 0 мин ГХС Б.Батцэцэг Японы “Ёс зүйн нийгэмлэг”-ийн тэргүүн Ито Наоког хүлээн авч уулзав 20 цаг 5 мин Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа 20 цаг 7 мин Нийслэлийн өвлийн халаалтад зориулсан 340 мянган тонн түлш бэлтгэжээ 21 цаг 31 мин Дулааны үнийг 2026 он хүртэл нэмэхгүй 21 цаг 37 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр валютын ханшид эерэг нөлөө... Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Түүх бол сургамж-багш Соломон хааны бөгж Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв
Top