x

Орос, Беларусь хамтарсан цэргийн сургуулилтаа өргөжүүлж байна

Орос улс Беларусь дахь цэргийн хамтарсан сургуулилтаа өргөжүүлж байна.

Ням гаригт Беларусийн Витебск хотод Оросын цэргүүд олноороо буюу 1400-1600 цэрэг хүрэлцэн ирсэн тухай албан бус Telegram сувгууд мэдээллээ. Ройтерс энэ мэдээллийг баталж чадаагүй ч Орос, Беларусь цэргийн сургуулилтдаа зэвсэг, цэрэг нэмсэн, Украин дахь дайнд Оросын туршлагаас тулгуурласан сургуулилт хийж байна гэж мэдээлэв.

Энэ бүхэн нь Орос хойд зүгээс цэргийн шинэ цохилт хийхээр төлөвлөж байна гэсэн болгоомжлолыг улам нэмэгдүүлнэ. Беларусийн удирдагч Александр Лукашенко Беларусь дайнд нэгдэхгүй гэж мэдэгдсэн ч тус улсыг өмнө нь Путин дайндаа ашиглаж байсан. Тухайн үед төлөвлөгөө нь амжилтгүй болсон нь Путин дахин оролдохгүй гэсэн үг биш юм.

Өнгөрсөн сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Минск хотод Лукашенкод бараалхах үеэр Лукашенко “Бид хоёр бол энэ дэлхий дээрх хамгийн хор хөнөөлтэй, хамгийн хортой хүмүүс юм. Бидэнд ганцхан маргаан бий: хэн нь илүү вэ? Владимир Владимирович үүнийг би гэж хэлсэн. Би түүнийг гэж бас аль хэдийн бодож эхэлсэн. Гэхдээ нэгэнт бид хамтдаа байгаа цагт одоо энэ тийм ч чухал биш гэж шийдсэн" хэмээжээ. 

Шинэ жилийн баярын үеэр олон арван Оросын цэргүүдийн аминд хүрсэн халдлагын хариуд Украины зүүн нутгийн Краматорск хотод “бөөн пуужингийн цохилт”-ын үеэр Украины 600 цэргийн албан хаагчийг устгасан гэж Орос мөн мэдэгдэв.

Гэсэн хэдий ч энэ цохилтын талаар ямар ч нотлох баримт гаргаж чадаагүй бөгөөд Украины арми уг мэдэгдлийг "Оросын суртал ухуулгын бас нэг хэсэг" гэж үзэн Украины амжилттай цохилтод хүчтэй хариу үзүүлэх гэсэн оролдлого гэж үзжээ.

Ройтерс агентлагийн сурвалжлагч хэлэхдээ, пуужингийн довтолгоо үнэн хэрэгтээ зорилтоо алдсан бөгөөд "хохирсон шинж тэмдэг илрээгүй" гэжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 33 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 35 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 37 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 39 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 40 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 42 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 18 цаг 1 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 18 цаг 1 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 18 цаг 3 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 18 цаг 3 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 18 цаг 4 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 27 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 29 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 31 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 32 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 33 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 50 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 53 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 53 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top