x

Ромео Жульетта киноны жүжигчид "Paramount" студийг насанд хүрээгүй хүүхдийг нүцгэлсэн хэргээр шүүхэд өгчээ

Франко Зеффиреллигийн 1968 онд бүтээсэн "Ромео Жульетта" киноны гол дүр болох Оливиа Хусси, Леонард Уайтинг нар тухайн үед насанд хүрээгүй байхад нь унтлагын өрөөний нүцгэн зураг авахуулахад дарамталсан гэх хэргээр "Paramount" студийг шүүхэд өгчээ. Тэд "Paramount" студийг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа ба хуулийн дагуу шүүхэд хандсан тухай Variety сайт мэдээллээ.  

"Ромео Жульетта" кино тухайн үедээ маш амжилттай болж, насанд хүрээгүй хүүхдүүд нүцгэн байсан ч Оскарын дөрвөн номинацид нэр дэвшсэн юм.

Киноны зураг авалтад Хусси 15, Уайтинг 16 настай байсан нь нээлтээ хийх үед маргаан үүсгэж байсан аж.

Жүжигчид 2022 оны арванхоёрдугаар сарын 30-нд Санта Моникагийн Дээд шүүхэд нэхэмжлэл гаргаж, "Paramount" студийг бэлгийн мөлжлөгт үйлдсэн, хүүхдүүдийн нүцгэн зургийг тараасан гэж буруутгажээ.

Мэдээллэлд, тэд 500 сая долларын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсч байгаа юм байна. Хоёр жүжигчний бизнесийн менежер Тони Мариноззи "Тэдэнд хэлсэн зүйл, юу болсон нь хоёр өөр зүйл байсан. Тэд Франкод итгэж байсан. 16 настайдаа жүжигчний хувьд тэд итгэл үнэмшлээрээ найруулагчийн удирдлагыг дагасан. Франко тэдний найз байсан бөгөөд ний нуугүй хэлэхэд 16 настайдаа тэд юу хийдэг вэ? Ямар ч сонголт байхгүй. #MeToo гэж байгаагүй" гэжээ.

Тус киноны нас барсан найруулагч Зеффирели сексийн үеийн зураг авалтыг хийхдээ махан биеийн зурагтай хувцас өмсөж, дэлгэцэн дээр болон дэлгэцнээс гадуур нүцгэлэхгүй гэж өмнө нь амлаж байснаа баталж байжээ.

Гэсэн ч нүцгэн жүжиглэхийг хүссэн гэж найруулагч болон "Paramount" студийг буруутгаж байна.

Уг мэдүүлэгт найруулагч нь Ромео Жульеттагийн жүжигчдийг продакшны сүүлийн өдрүүдэд нүүр будалтаар нүцгэн үзүүлээрэй гэж дарамталж, ингэхгүй бол зураг бүтэлгүйтэх болно гэж хууран мэхэлсэн гэж мэдэгджээ.

Хамгийн муу нь, жүжигчид найруулагч Зеффиреллигийг зөвшөөрөлгүйгээр нүцгэн зураг авалтад оруулж, эцсийн эвлүүлэгтээ нүцгэн дүр зургийг нь оруулсан гэж буруутгаж байна. Мөн жүжигчид кино гарснаас хойш ажил хийх боломжоо алдаж, сэтгэл санааны хямралд орсон гэжээ.

Б.Бүжлхамаа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 16 цаг 54 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 16 цаг 57 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 16 цаг 58 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 17 цаг 0 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 17 цаг 2 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 17 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 19 цаг 22 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 19 цаг 23 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 19 цаг 24 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 25 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 19 цаг 25 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 20 цаг 48 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 20 цаг 50 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 20 цаг 52 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 20 цаг 54 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 20 цаг 55 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 21 цаг 11 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 21 цаг 14 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 21 цаг 15 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 23 цаг 0 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top