x

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Цэцэд ханджээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг эгүүлэн татах асуудлаар Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд ханджээ.

Тэрээр "УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол Цэц дүгнэлт гаргана гэсэн заалттай. Гишүүн Д.Сарангэрэл нь иргэнийг нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаалаар нь ялгаварлан гадуурхсан. Энэ нь Үндсэн хуульд тод томруунаар заасан хүний эрхэд халдсан" гэв.

Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Гомбодорж "Цэцэд хандсан хүнд хууль зүйн туслалцаа үзүүлээд ажиллаж байна. Хан-Уул дүүргийн иргэн Э.Түвшинбаяр нь 2022 оны аравдугаар сарын 4-нд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан. Улмаар бид өмгөөлөгчөөр нь ажиллаж байна. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Энэ талаар дүгнэлт гаргаж өгөөч хэмээн Үндсэн хуулийн цэцэд тухайн иргэн  хандсан.

Тодруулбал, Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайд асан Д.Сарангэрэл Халамжаас хөдөлмөрт хэлэлцүүлгийн үеэр илтгэл тавихдаа, нийт ард иргэдийн цөөнгүй хэсэг болох 1,520 өрхийг улны айл хэмээн хэлсэн. Энэ нь Үндсэн хуульд заасан хүнийг хөрөнгө чинээ, гарал үүсэл, нийгмийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх эрхийг зөрчлөө гэж үзэж байгаа.

УИХ-ын гишүүн тангараг өргөдөг. Ингэхдээ Үндсэн хуулийг чанд сахиж нийтийн эрх ашиг болон улсын эрх ашгийг эрхэмлэн дээдэлнэ гэж заасан байдаг. Энэхүү тангаргаа зөрчиж, тангаргаасаа няцсан хэмээн үзэж байгаа юм. 

Мөн энэ нь ямар хуулиудтай уялдаж байна вэ гэвэл, УИХ-ын тухай хуулийн долдугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэгдүгээр зүйлийн 1.1, 13 дугаар зүйлийн 13.10 заалтуудыг тус тус зөрчиж байгаа юм.

Цэцээс дүгнэлт гаргаад тухайн дүгнэлтээр Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг нь тогтоогдвол шууд УИХ-д дүгнэлтээ хүргүүлнэ. Эгүүлэн татах асуудал нь УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд хамааралтай. Тэд шийднэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 47 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин Өрхийн эмнэлгүүдийг "Эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн санд" холбох ажлыг эрчимжүүлнэ Уржигдар 15 цаг 36 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top