x

Хохирогч охины эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэв

Өнгөрөгч даваа гариг буюу аравдугаар сарын 10-ны орой Олимп хотхоны арын зам дээр болсон ноцтой ослын талаар өнөөдөр Тээврийн Цагдаагийн албанаас мэдээлэл өглөө. 

Уг мэдээллээр ослын хохирогч хүүхдийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон долоон машинд учирсан хохирлын хэмжээг танилцуулав.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн дарга хошууч В.Хосбаяр "Иргэнд М-д холбогдуулан Тээврийн Цагдаагийн Албаны мөрдөн шалгах хэлтсээс долоон тээврийн хэрэгсэл, насанд хүрээгүй, хохирогч С нарын хоёр хүүхдийн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргийг шалгаж байна. Энэ талаар өчигдөр мэдээлсэн.

Өнөөдөр шинээр мэдээлэл өгөхөд шинжээчийн эхний дүгнэлт бидэнд ирсэн. Тодруулбал иргэн С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу зүүн өвдөг шарх, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, гэмтэл тогтоогдсон. Энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарлаа. Энэхүү дүгнэлтэд тулгуурлан хохирогчийн ар гэрээс эрүүл мэндийн байгууллагаар нэмэлт шинжилгээг хүлээн, шинжээчдийг нэмэлтээр томилон ажиллаж байна.

Уг ослын улмаас 12 настай С-ээс гадна Э-ийн эрүүл мэнд хохирсон нөхцөл байдлын хүрээнд шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Э-ийн биед гэмтлийн зэрэг тогтоогдоогүй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн нэмэлтээр шинжээч томилсон.

Урьдчилсан байдлаар осолд өртсөн долоон машинд 117 сая төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Одоогийн байдлаар дөрвөн тээврийн хэрэгслийн хохирлыг барагдуулсан байдалтай байна.

Шинжээчийн дүгнэлтүүд гарсны дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10.2 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Манай авто тээврийн дүрэм чинь зөв рультэй машинд зориулагдсан шүү дээ тэхээр буруу рультэй машин дүрэм мөрдөх ямарч боломжгүй шүү
    2022 оны 10 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 7 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 16 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 30 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 40 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 44 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 50 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 54 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 14 цаг 41 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин Хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглогч Обама шоронд суух эрсдэлтэй гэх мэдэгдэл гарчээ Уржигдар 15 цаг 47 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ... С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,...
Top